09 сарын 28, Пүрэв

О.Сийлэгмаа: Нийт 421 суралцагч дэлхийн шилдэг сургуулиудад зээлээр сурснаас 93 хувь нь зөрчилтэй

Боловсрол
4 сарын өмнө
О.Сийлэгмаа: Нийт 421 суралцагч дэлхийн шилдэг сургуулиудад зээлээр сурснаас 93 хувь нь зөрчилтэй

БЗС-ын албаны дарга асан О.Сийлэгмаа АТГ-ын гадаа мэдээлэл өглөө. Тэрээр “Боловсролын зээлийн санд олон асуудал байсныг та бүхэн өнгөрсөн хугацаанд хангалттай мэдсэн. Би 2021 оны 11-тр сард Гадаад зээл, тусламжийн хэлтэст ажиллаж эхэлсэн. Би ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу ажилласан. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах нь миний үүрэг байв. 2022 оны 9-р сар хүртэл ажиллахдаа гадаад зээл, тусламжийн үйл ажиллагаа ихээхэн доголдсон талаар дээд удирдлагадаа мэдээлсэн. Төрийн нарийн бичгийн дарга, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн дарга, сайд, ЗГХЭГ-ын даргад хүртэл тус тус мэдэгдсэн.      

Хуулийн дагуу ажиллахад надад дэмжлэг үзүүлээч гэж хандсан ч эцэст нь асуудал газар авсан. Би чинээлэг, эрх мэдэлд ойр хүмүүсийн асуудлыг хөндсөн. 2010 оноос хойш нийт 421 суралцагч дэлхийн шилдэг 100 их сургуульд БЗС-гийн зээлээр сурсан. Тэдний 93 хувь нь зөрчилтэй байсан.

Би нийт 21 жил багшилсан, төрийн албанд 2 жил ажилласан. Энэ хулгайг нүдээ аниад өнгөрөөх зарчим надад байхгүй. Ажлаас халагдсаны дараа буюу 2022 оны есдүгээр сард би олон нийтэд хандсан. NTV-гийн “Тэгээс тэг” нэвтрүүлэг, Дэфактогийн ярилцлагаар гэх мэт олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Боломж гарах бүрд бид асуудал ярьсан, түүнээс хэн нэг албан тушаалтныг биш.

Үүний дараа зээлийн эргэн төлөлтөд ахиц гарч байгаад таатай байна. Хууль бусаар зээл авсан асуудлыг хянан шалгаж өгөөч гэж би АТГ-т хандаж байна. Нэр бүхий буюу шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтээ өглөө. Гадаадад сургах шийдвэрийг БШУ-ны сайд гаргадаг гэв.       

0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй