Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар дөрвөн хүн суудлын автомашинаар зорчиж явсан бөгөөд автомашин нь цасанд суужээ.
Улмаар нэг хүн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон байна. Энэ талаарх мэдээллийг өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт Онцгой байдлыг газарт өгсөн байна.
Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг нь олжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.