04 сарын 27, Бямба

ЦЕГ: Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

Гэмт хэрэг
1 сарын өмнө
ЦЕГ: Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэдийн зураг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж гуйх үйлдэл удаа дараа давтагдаж байна.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 23 настай, эмэгтэй, М гэгч нь “Мөнхзаяа” нарын нэртэй 5057645379, 5168373373, 5168634655, 5169107297, 5169641639, 5303137844, 5304191028, 5304314938, 5305028505, 5306303978 зэрэг банкны данс ашиглан энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудалд  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өчигдөр буюу 2024.03.26-ны өдөр "Check.mn" сайтад тавигдсан “сэрэмжлүүлэг” мэдээллийг тодруулахад “Tsedendamba Davaasambuu” цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар Б.Батбаяр нэртэй 5306662327 дугаарын данс бичиж, бусдаас хандив тусламж гуйсан бөгөөд тухайн цахим хаяг, зураг нь Орхон аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад 2018 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, 2023 онд цахим хаягаа алдсан иргэний мэдээлэл хууль бусаар ашиглагдсан болохыг тогтоосон.

Иймд эх сурвалж тодорхой бус, баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүссэн тохиолдолд анхаарал болгоомжтой байж, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ЦЕГ: Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

ЦЕГ: Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 10 дансаар залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ