04 сарын 26, Баасан

ЦУВРАЛ №10. АНУ-ын сонгуулийн талаар ЯПОНЫ чөлөөт сэтгүүлчид

АНУ
3 жилийн өмнө
ЦУВРАЛ №10. АНУ-ын сонгуулийн талаар ЯПОНЫ чөлөөт сэтгүүлчид

АНУ-ын сонгуулийн эргэн тойронд өрнөж буй үйл явцыг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн нэг талын байр сууринаас, бодит байдлаас зөрүүтэй мэдээлж буйг эсэргүүцэж Японы чөлөөт сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэх болсон. Тэдний бэлтгэж олон нийтэд хүргэж буй мэдээллийг цувралаар хүргэж байна.

Цуврал №10. Ю.Ойкава: Ерөнхийлөгчийг огцруулах шалихгүй үзүүлбэр ба сүйрсэн ардчилал

Трампыг огцруулах, итгэл үл хүлэлгэх тухай хэлэлцэж, баталсан шийдвэрийг Доод танхим гаргалаа. Нэг Ерөнхийлөгчид итгэл хүлээлгээгүй шийдвэрийг доод танхим хоёр дахь удаагаа гаргаж буй нь түүхэнд анх удаа, тэгээд "тулга тойрсон" шалихгүй жүжгээр огцруулах гэж байгаад нэг их ач холбогдол өгөөд байх ч зүйл биш юм. Нөгөөтэйгүүр энэ явдал Америкийн ардчилал нуран унасныг дэлхий дахинд илчилсэн үйл явдал боллоо.

Ингээд үйл явдлыг дүгнэж үзье. Доод танхим “Д.Трампыг нэгдүгээр сарын 6-ны үймээнд өдөөн турхирсан тухай” хэлэлцээд 232:197 гэсэн саналаар Ерөнхийлөгч Трампад итгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэрээ хуулийн дагуу Дээд танхим өргөн барихаар шийдвэрлэсэн. Ялсан 232 саналын арваас бусад нь АН-ын гишүүдийн санал. Саналаа нэмэрлэсэн ч БНН-ын 10 гишүүн үргэлж л Трампыг шүүмжилж байдаг нөхдүүд учраас гайхаад байх юмгүй, ойлгомжтой.

Америкийн түүхэнд Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан гурван тохиолдол бий. 1868 онд А.Жонсон, 1998 онд Б.Клинтон, 2019 онд Д.Трампыг энэ шалтгаанаар хэлэлцэж байсан ч нэг хүнийг хоёр удаа хэлэлцэж буй нь Д.Трамп болж байна. 2019 онд Доод танхим бүтэн нэг сарын турш хэлэлцэж байж, Дээд танхимд өргөх шийдвэрээ гаргасан бол энэ удаа ердөө хоёрхон хоног, за бараг бүтэн нэг өдөр л хэлэлцээд шийдчихэв.

Доод танхимын хуралдаанаас хоёр хүний хэлсэн үгийг онцолмоор байна. Эхнийх нь БНН-аас шинэхэн сонгогдсон НЭНСИ МЭЙС: Трампад шүүмжлэлтэй ханддаг нэгэн бөгөөд энэ удаа Д.Трампыг буруутгахаас гадна хоёр намыг хоёуланг буруутай гэж шүүмжилсэн. Санваартан Кингийн /Мартин Лютер Кинг/-ийн “Зөвийг хийхэд цагийг сонгох шаардлагагүй” гэсэн үгнээс иш татаад “Яг одоо л бид зөв зүйл-хариуцлагаа хүлээх үйлдлийг хийх ёстой. Эдгээр үймээн, бужигнаан нь бидний /хурлын гишүүд/ үг, үйлдлээс шалтгаалсан.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд энд тэндгүй үймээн, хөдөлгөөн гарсан. Нью-Йорк, Чикаго, Минаполис, Сиатл, Портландад бослого, үймээн гарах, цагдаагийн газрыг дайрах, Антифачуудын үймээн зэрэг гарч одоо ч үргэлжилж байгаад БИД ч хариуцлагаа хүлээх ёстой. Бид ҮЙМЭЭНИЙ нэг хэсэг нь биш, ШИЙДЭЛ боловсруулах үйлийн нэг хэсэг болох хэрэгтэй байна. Ганцхан өдөр хэлэлцэж, шийдэх явдлыг больё” гэлээ.

БНН-ын гишүүн Мажёри Тэйлор Грин хэлэхдээ: Трамп энэ дөрвөн жилийн хугацаанд 600 гаруй удаа цуглаан хийсэн ч тэр үеэр нь цагдаагийн газар руу дайрч, байгууллагыг эвдэн сүйтгэх, хот орон шатаах явдал гаргаагүй юм. Тэгвэл өнгөрсөн жилийн үймээн, хөдөлгөөнөөр хэдэн зуун саяын хөрөнгийг эвдэн сүйтгэх ажиллагаа болж, 47 хүний амь нас эрсэдсэн үймээн самууныг АН дэмжин, хүлээн зөвшөөрч ирсэн биш үү!” гэж АН-ыг шүүмжлээд, дээр нь “Хэрэв Байдэн Ерөнхийлөгч болвол эхний өдөр нь миний бие ИТГЭЛ ҮЛ ХҮЛЭЭЛГЭХ саналыг гаргах болно.” гэсэн нь сонирхолтой. Хэдийгээр тэр шинэ хүн ч түүнд тийм санал гаргах эрх бий.

Дээд танхимд нэгдүгээр сарын 19-нд өргөн баригдах доод танхимын шийдвэрийг дараа өдөр нь буюу 20-ны 13 цагаас хэлэлцэж эхлэх ёстой. Тэгвэл нэгдүгээр сарын 20-нд болох Ерөхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө хэлэлцэж амжихгүй. Америкийн түүхэнд өмнө нь болж байсан ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ, ЭСЭХ тухай Дээд тахимын хэлцэл Жонсонд 83 өдөр, Клинтонд 37 өдөр, Трампад 21 өдөр зарцуулж байжээ.

Дээр нь энэ удаагийн Доод танхимын шийдвэрийг Дээд танхимын АН-50, БНН 50 гишүүний нийт саналын 2/3 нь зөвшөөрөх шаардлагатай ба БНН-ын 17 гишүүн зөвшөөрөх буюу нийт 67 санал авч байж батлагдах ёстой. Гэвч БНН-аас 2-3 хүн л санал нэгдэж магадгүй.

Трампын нэг дэх удаагийн Ерөнхийлөгчийн хугацаа нэгдүгээр сарын 20-ны 12 цагт дуусгавар болох ёстой. Хэрэв Байдэн гарсан байх юм бол нэгэнт хувь хүн болсон Трампыг Дээд танхим буруутган шүүх боломжгүй юм. Гэсэн ч АН зүтгүүлээд байгаа нь нөгөө л ирэх дөрвөн жилийн дараах Д.Трампаас айсаар байгааг харуулж байна. Цаг, мөнгө зарж хийж буй Парламентийн энэ удаагийн хурал Америкийн ардчиллын СҮЙРЛИЙГ харуулж байна.

 

Япон хэлнээс орчуулсан Ц.Бурмаа

2020.1.15

Токио хот

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ