04 сарын 27, Бямба

“G7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар сүүлийн хоёр жилд анх удаа нүүр нүүрээ харан уулзаж байна

Бусад
2 жилийн өмнө
“G7”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар сүүлийн хоёр жилд анх удаа нүүр нүүрээ харан уулзаж байна

 “G7”-гийн орнуудын (АНУ, Канад, Герман, Франц, Итали, Япон, Их Британи) Гадаад хэргийн сайд нар сүүлийн хоёр жилд анх удаа нүүр нүүрээ харан уулзах гэж байна.

Энэ удаагийн уулзалтаар коронавирусийн цар тахал, дэлхий нийтэд учирч буй аюул, уур амьсгалын өөрчлөлт, ОХУ-тай хийж буй хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцэх юм байна. Сайд нарын нэгдсэн хурал Лондон хотноо өнөөдөр болон маргааш болох бөгөөд уулзалтын эхний өдөр хоёр талын уулзалтууд болно.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан уулзалтын үеэр шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээг авч, уулзалтад оролцогчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд тогтмол хамруулах аж.

Уулзалтад Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы Гадаад хэргийн сайд нараас гадна Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель, Австрали, Энэтхэг, БНСУ, ӨАБНУ-ын төлөөлөгчид, мөн АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хой оролцох юм байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб "Дэлхийн өнцөг булан бүрт вакцины хүртээмжтэй байдлыг хангах, охидын боловсролын түвшинд анхаарах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амбийцтай арга хэмжээ авах, өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээ авах болно" гэв.

Тэрбээр мөн “G7” буюу “Долоогийн бүлэг”-ийн орнууд хөгжиж буй орнуудын охид, эмэгтэйчүүдийн боловсролд зориулж ирэх хоёр жилийн хугацаанд 15 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ