04 сарын 26, Баасан

Нэг тунт вакцин - “Sputnik Light” (Спутник Лайт)

Орос
2 жилийн өмнө
Нэг тунт вакцин - “Sputnik Light” (Спутник Лайт)

ОХУ-ын эрдэмтэд Коронавирусын эсрэг Спутник вакциныг сайжруулан Спутник-Лайт (Sputnik Light) хэмээх нэг тунт вакциныг гарган авч дархжуулалтад ашиглаж эхэлжээ. Өмнө нь 2 тун вакциныг 21 хоногийн зайтай тариулдаг байсан бол Спутник лайт вакциныг нэг удаа тариулахад 2 тун тариулснаас ч илүү дархлаа тогтоож байгааг эрдэмтэд онцолсон байна. Спутник лайт нь Спутник В-н анхдагч бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний 26 дугаар серотипийн, рекомбинант аденовирүс (rAd26) дээр суурилан бүтээгдсэн нэг тунт вакцин юм.

ОХУ-д олон нийтийн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд, 2020 оны 12 сарын 5 наас 2021 оны 4 сарын 15-ны хооронд тариулсан хүмүүсээс 28 хоногийн дараа авсан шинжилгээний дүнгээс харахад нэг тунт Спутник лайт вакцин нь 80% -ийн үр дүнтэй байгааг харуулсан. Үр дүнгийн түвшин ийнхүү 80% байгаа нь дийлэнх хоёр удаа тарьдаг (хоёр тунт) вакциныхаас өндөр байгаа юм.

Спутник лайт нь коронавирусын бүх шинэ омгийн эсрэг үр дүнтэй болох нь Гамалея төвд хийгдсэн лабораторийн шинжилгээгээр нотлогджээ. Мөн вакцины аюулгүй байдал ба дархлаажуулалтын судалгааны I / II үе шатанд дараах үр дүнг харуулсан байна. Үүнд:

  • Туршилтад сайн дураар оролцсон хүмүүсийн 96.9% -д энэ вакциныг хийлгэснээс хойш 28 дахь хоногтоо антигений өвөрмөц IgG эсрэгбие үүсч байжээ.
  • Дархлаажуулалтын дараах 28 дахь өдөр сайн дурынхны 91.67%-д вирусыг саармагжуулах эсрэг бие үүссэн байна.
  • Сайн дураар оролцсон бүх хүнд (100%) SARS-CoV-2-ийн S уургийн эсрэг эсийн дархлааны хариу урвал үүссэн;
  • Спутник лайт вакцин хийсний дараа ноцтой сөрөг үзэгдэл бүртгэгдээгүй;
  • SARS-CoV-2-ийн эсрэг дархлаа бүхий (өвдөөд эдгэрсэн) сайн дураар тариулсан хүмүүст Спутник Лайт вакцин тарьсны дараах 10 дахь өдөр бүгдэд нь (100%) IgG эсрэгбиеийн түвшин 40 дахин ихэсч байсан;
  • Спутник лайт тариулсан бүх хүнд, түүний дотор SARS-CoV-2-ийн дархлаатай байсан хүмүүст аюулгүй болохыг туршилтаар баталсан.

Спутник-Лайт (SPUTNIK-LIGHT) нь хүний аденовирусын векторын платформ дээр суурилсан вакцин юм. Хүний аденовирүсийг 1953 оноос эхлэн шинэ вакцин боловсруулахад хэрэглэх болсон бөгөөд, түүн дээр суурилсан вакцинууд нь аюулгүй болоод үр дүнтэй,  гаж нөлөө нь урт хугацаанд үргэлжилдэггүй болохыг сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинд хийгдсэн 250 гаруй клиник туршилтаар баталсан байна.

Эх сурвалж: https://www.prnewswire.com/in/news-releases/rdif-single-dose-vaccine-sputnik-light-authorized-for-use-in-russia-846260497.html

 
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[162.158.166.241]
2 жилийн өмнө
Спутник. Спутниклайт вакцин нь хүний биед дархлаа тогтоохдоо бусад вакцинаас хэд дахин илүү сайн вакцинууд шүү
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ