04 сарын 26, Баасан

С.Лавров: ОХУ Украины дайныг тавдугаар сарын 9 гэхэд дуусгахыг оролдохгүй

Орос
1 жилийн өмнө
С.Лавров: ОХУ Украины дайныг тавдугаар сарын 9 гэхэд дуусгахыг оролдохгүй

ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа Ялалтын өдрийг тэмдэглэдэг тавдугаар сарын 9 гэхэд дуусгахыг оролдохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн телевизийн "Медиасет" компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Манай цэргүүд ямар нэг тэмдэглэлт өдөр, тэр дундаа Ялалтын баярт тааруулж ажиллагаагаа шавдуулахгүй” гэж С.Лавров хэлсэн байна.

Хэрэв Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “неонацист батальонууддаа  тушаал өгөхөө зогсоож, тэднийг бүх энгийн иргэнийг суллаж, эсэргүүцэл үзүүлэхийг нь болиулбал” энх тайванд хувь нэмрээ оруулж чадна" гэж тэрбээр ярилцлагын үеэр мэдэгджээ. 

Энэ нь ОХУ Ерөнхийлөгч Зеленскийг бууж өгөхийг шаардаж байгаа гэсэн үг эсэхийг, мөн энэ нь энх тайван тогтоох нөхцөл гэж үзэж байгаа эсэхийг ярилцлага авсан сэтгүүлч С.Лавровоос тодруулсан байна.

“Бид түүнээс бууж өгөхийг шаардаагүй. Бид түүнээс бүх энгийн иргэнийг суллаж, эсэргүүцэл үзүүлэхээ зогсоох тушаал өгөхийг шаардаж байна" гэж С.Лавров хариулжээ.

Оросын Гадаад хэргийн сайд мөн тус улс Украины дэглэмийг солихыг зориогүй гэж мэдэгдээд энэ нь “Америкийн мэргэшил” хэмээн тодорхойлов.

"Бид Украины зүүн хэсгийн ард түмний аюулгүй байдлыг хангахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр тэдэнд энэ улсын цэрэгжилт, нацистчлалын аюул заналхийлэхгүй бол Украины нутаг дэвсгэрээс ОХУ-ын аюулгүй байдалд аюул занал учрахгүй байх болно" гэж С.Лавров хэлжээ.

Монцамэ

1
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ