04 сарын 27, Бямба

Их долоогийн орнууд Оросоос алт импортлохыг хориглоно

Орос
1 жилийн өмнө
Их долоогийн орнууд Оросоос алт импортлохыг хориглоно
Дэлхийн тэргүүлэх долоон ардчилсан гүрний дөрөв нь ОХУ-аас алт импортлохыг хориглох төлөвлөгөөтэй байгаагаа зарлав. Дэлхийн алтны худалдааны гол төв нь Лондон хот бол өнгөрсөн онд ОХУ 15.4 тэрбум ам.долларын алт экспортолжээ. 
Оросын алтанд хориг тавихаар төлөвлөж буйгаа АНУ, Их Британи, Япон, Канад улсууд Германы Бавари мужид "Долоо бүлэг"-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "G7"-ийн бусад гишүүн болох Герман, Франц, Итали улс хоригт нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 
“Олон арван тэрбум ам.долларын ашиг авчирдаг экспортынх нь гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох Оросын алтыг импортлохыг хориглож байгаагаа "G7”-ийн орнууд хамтдаа зарлах болно" гэж Ж.Байден Бавари мужийн Эльмау шилтгээнд ням гарагт эхэлсэн дээд хэмжээний уулзалтын өмнө бичсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ, энэ хориг нь “Путиний дайны машины зүрхэнд цохилт болно” гэжээ. Их Британид буй мэдээллээр, дайн эхлэхтэй зэрэгцэн Оросын олигархууд хориг арга хэмжээнээс мөнгөө гаргана хэмээн найдаж алтан гулдмай худалдаж авахаар яаравчилсан тул Оросын алтны эрэлт нэмэгджээ. 
Их Британийн Засгийн газар ойрын долоо хоногт парламентаараа Оросын алтыг хориглох хуулийг батлуулахаар төлөвлөж байна. Энэхүү хориг нь зөвхөн шинээр олборлосон алтанд хамаарах бөгөөд олон улсын зах зээлд хэдийнээ гарчихсан Оросын алт хамаарахгүй аж. 
US, UK, Canada and Japan to ban Russian gold imports - The Times Hub
UK joins US, Canada, Japan at G7 Summit to ban Russian gold imports |  Business Standard News
G7 nations to announce ban on import of Russian gold | Russia-Ukraine war  News | Al Jazeera
Biden urges G7 to stay together as leaders target Russian gold, oil price |  The News Singapore
Монцамэ
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ