04 сарын 26, Баасан

Дональд Трампын эдлэнд Холбооны мөрдөх товчооноос нэгжлэг хийжээ

АНУ
1 жилийн өмнө
Дональд Трампын эдлэнд Холбооны мөрдөх товчооноос нэгжлэг хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида муж улс дахь Мар-а-Лаго эдлэнд Холбооны мөрдөх товчооны ажилтнууд нэгжлэг хийжээ. 

Дональд Трампыг төрийн тэргүүний албыг орхихдоо Цагаан ордноос авч явсан баримт бичгийг хайсан байж магадгүй гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна. 

Сонинд мэдээлснээр, "маш олон хуудас нууц баримт бичиг бүхий хайрцгуудын тухай яригдаж байгаа аж.  Д.Трампын эдлэнд нэгжлэг хийсэн тухай “The New York Times” сониноос гадна CNN телевиз мөн мэдээлжээ. Тус телевизээр мэдээлснээр, ХМТ-ны ажилтнууд Трампын ажлын өрөө, амьдардаг байшинд голчлон нэгжлэг хийсэн байна. 

 ХМТ-ны ажилтнууд түүний эдлэн газарт  ажиллаж байна гэж Д.Трамп өчигдөр мэдэгдсэн ч нэгжлэгийг өглөө хийснийг “The New York Times” сонинд тэмдэглэжээ. Нэгжлэг хийх үеэр Д.Трамп эдлэндээ байгаагүй байна. 

 Үүний зэрэгцээ “Fox News” сувгаар мэдээлснээр, ХМТ-ны ажилтнууд хэд хэдэн хайрцаг эд зүйл хураан авчээ. Хайрцагнууд дотор юу байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

 2022 оны нэгдүгээр сард АНУ-ын Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн алба (NARA) Цагаан ордноос эдлэн рүүгээ авч явсан Ерөнхийлөгчийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 15 хайрцаг баримт бичгийг эргүүлэн өгөхийг Д.Трампаас шаардсан байна. Хоёрдугаар сард NARA Америкийн удирдагч асан зарим баримт бичиг нь “нууц” эсвэл “маш нууц” зэрэглэлд хамаарах уг баримт бичгүүдийг хэрхэн ашиглаж байсныг шалгахыг Хууль зүйн яамнаас хүсжээ. 

 Тухайн үед “The Washington Post” сонинд бичсэнээр, NARA-гийн ажилтнууд Д.Трампыг Засгийн газрын баримт бичиг, тэр дундаа нууц гэж тооцогдох баримт бичгийг ашиглахтай холбоотой АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн байж магадгүй гэж үзжээ. Харин Д.Трамп мэдэгдэхдээ, энэ асуудлаар NARA-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд “Ерөнхийлөгчийн баримт бичигтэй хайрцгийг тээвэрлэх" ажлыг АНУ-ын хуулийн дагуу зохион байгуулсан гэж онцлон тэмдэглэсэн байна. 

 ХМТ-ны ажилтнууд чухам энэ шалгалттай холбоотой баримт бичгүүдийг хайсан байж магадгүй гэж “The New York Times” сонин мэдээлэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ