09 сарын 28, Пүрэв

Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийллээ хэмээн шүүхээс яллаагүй

Засгийн газар
11 сарын өмнө
Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийллээ хэмээн шүүхээс яллаагүй

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн нарын зорчих эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан юм.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө:   

-Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд Ерөнхий сайд шүүхэд нөлөөлөн, ял өглөө гэж зарим хүн буруу ойлгож байна. Болсон үйл явдлыг дахин хэлье. Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг авто машинаар дайрч буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулсан юм. Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд иргэн С-ийг мөргөөд, тусламж үзүүлэлгүй, хэргийн газраа явсан гэх тайлбартай байв. Энэ мэдэгдлийг ДЭМОС гэх хаягнаас цацсан. Энэ үйлдлийн урхаг их тул шалгасан. Энэ бол Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан үйлдэл.

Дараа нь иргэн Монголхүүг таслан сэргийлэх үйл ажиллагааг дээрх 5 иргэн эсэргүүцэн, хууль сахиулагчдыг эсэргүүцсэн, биед нь халдсан юм.                       

Энэ хоёр үйлдлийг хамтад нь хэлэлцээд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарласан ял оноожээ. Түүнээс үзэл бодлоо илэрхийлсний улмаас энэ ялыг өгөөгүй гэдгийг би залруулах хүсэлтэй байна. Ерөнхий сайдын захиалгаар шүүхийн шийдвэр гараагүй.


Нүүрсний гэх хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ. УИХ-ын гишүүн асан С.Энхболд анх энэ хэргийг дэлгэсэн. Өмнөх парламентын үеэр УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь буюу “ЭТТ” ХК-ийн талбайд ажилласан. Ингээд орон нутгийн “ТТ” ХК “ЭТТ”-н талбайгаас нүүрс авч ачуулсан, зэргэлдээ орших хоёр компанийн талбайд уулын ажлын хүндрэлтэй байдлын улмаас нүүрс ашигласан гэж тайлбарласан.

Энэ дагуу цагдаагийн байгууллагад өргөдөл гарган, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш манай хилээр гарч буй болон хятадын гаалийн мэдээ зөрсөн. Албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, улсын хилээр нүүрс гаргасан нэг үйлдлийг таслан  зогсоосон. Одоо  мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв.


Бид өмнө нь алдаатай стататик тоон мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг байжээ. Өнгөрсөн хавар батлагдсан шинэ хуулийн хүрээнд бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалгах бэлтгэл ажил дууссан. Энэ ажлыг өнөадөр Засгийн газрын хурлаар танилцуулав.

Жилд 1.3 сая зөрчил бүртгэдэг гэж бид мэдээлдэг байв. Нэгдсэн системтэй болсноор жилд 2.3 сая зөрчил шалгадаг, 12 мянган хүн эдгээр зөрчлийг шалгадаг нь тодорхой болов. Тэд зөрчил шалгах бүрдээ прокурор руу явж, зөрчлийн дугаар авдаг байв. Ирэх оноос эхлэн эдгээр ажилтнууд таблетаараа зөрчлийн дугаар авдаг болно. Бүх ажил 100 хувь цахим болно. Одоо андройдод суурилсан байдалтай байна. Apple компанид хандан, энэ аппликйэшнээ бүртгүүлнэ. Үүнд хугацаа шаардлагатай.

Ирэх оны эхний хагаст цахимаар зөрчлийн шалгалтыг бүрэн хийж, ямар нэг алдаагүйгээр, хэвийн болгох юм. Дараа нь эрүүгийн хөнгөн хэргийг ч цахимаар шийддэг болох зорилготой. Ингэснээр хөнгөн шуурхай үйлчилдэг болно, шүүхийн цахим системийг одооноос судалж байна.

Маргаашаас зөрчил хянан шалгах ажиллагааг цахимаар туршина. Програм хангамж, техникийн асуудал үүсэж болзошгүй. 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ажилтан руу удирдлага нь зөрчлийн хэргийг мөн цахимаар хуваарилж эхэлнэ гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй