04 сарын 27, Бямба

БНХАУ-ын дарга ОХУ-д ирэх долоо хоногт айлчилна

Хятад
1 жилийн өмнө
БНХАУ-ын дарга ОХУ-д ирэх долоо хоногт айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

 

Энэ нь Орос өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолсноос хойш Ши Жиньпиний Москвад хийх анхны айлчлал болох юм.

 

Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд Узбекистаны Самарканд хотод өнгөрсөн есдүгээр сард уулзсан юм.

 

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад айлчилна. 

 

“Хоёр удирдагч Хятад-Оросын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн хоёр талын хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурна” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдсэн ч баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

 

Хятад улс Орос-Украины дайны галыг зогсоохыг дахин уриалж, нэг жил гаруйн өмнө эхэлсэн мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм. Бээжин Украин руу хийсэн Москвагийн үндэслэлгүй халдлагыг түрэмгийлэл гэж нэрлэхээс татгалзсаар ирсэн билээ.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ