БНСУ Монгол Улсад суух Элчин сайдаа сольсон талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн билээ.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг буцаан татаж, оронд нь Дотоод хэргийн яамны Олон улсын захиргааны хамтын ажиллагаа хариуцсан захирал Чой Жин Воныг томилжээ.
Монголд жил гаруйн хугацаанд суусан Элчин сайд Ким Жун Гүг буцаан татах болсон шалтгаан нь гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан гэж шалгахаар болсон аж. Түүнийг Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж байгаа учир ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татжээ.
БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд Чой Жин Вон нь АНУ дахь Солонгосын Элчин сайдын яамны зөвлөх, хоёр талын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.