04 сарын 29, Даваа

Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ

Бусад
1 сарын өмнө
Газын хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ

Газын хүн амын тал хувь нь  өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд тавдугаар  сар гэхэд тус нутгийн хойд хэсэг тэр чигтээ өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байгаа аж.  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Синди Маккейн "Газад хүмүүс яг одоо өлсгөлөнд нэрвэгдэн үхэж байна. Хүний гараар бүтээгдсэн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын хямрал Газыг бүхэлд нь хамарсан  нь аймшигтай" гэжээ.

Мөн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХХААБ) захирал  Бет Бечдол "Бүх хүн амын 50 хувь нь гамшгийн хэмжээнд хүрсэн, өлсгөлөнгийн түвшинд байгаа нь урьд өмнө тохиолдож байгаагүй” хэмээжээ.

Бүслэгдсэн Палестины нутаг дэвсгэрийн хойд хэсэгт 300 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тусламжийн агентлагууд хоол хүнс болон бусад тусламжийг тараахад асар их хүндрэлтэй байгаа гэж НҮБ мэдэгдэв. Даваа гаригт Оксфам буяны байгууллага Израилийг олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчин Газад тусламж хүргэхийг  санаатайгаар хааж, таслан зогсоож байна гэж буруутгасан. НҮБ болон тусламжийн агентлагуудын хэрэгжүүлдэг IPC системийг НҮБ эсвэл засгийн газрууд өлсгөлөн зарлах эсэхээ шийдэхдээ ашигладаг.  Өрхийн 20 хувь нь хоол хүнсний хомсдолд орсон тохиолдолд өлсгөлөн зарлана гэж НҮБ-аас мэдээлсэн бөгөөд энэ нь Газын зурваст тохиолдож байна.  Гурван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалд орж, өдөр бүр 10 мянган хүн тутмын хоёр нь өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлаас нас барж байгаа аж. IPC тайланд “Газад байгаа хүүхдүүд эрүүл мэндийн маш хүнд нөхцөлтэй тулгардаг. Хоол тэжээлийн доройтолд өртөх эрсдэлтэй" гэж мэдэгджээ. Дэлхийн хүнсний сангийн мэдээлснээр, хоёр нас хүрээгүй гурван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн хурц дутагдалтай болоод байгаа аж.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ