04 сарын 27, Бямба

Израил улс Газын хойд хэсэгт хүмүүнлэгийн тусламж хүргэхийг хориглолоо

Бусад
1 сарын өмнө
Израил улс Газын хойд хэсэгт хүмүүнлэгийн тусламж хүргэхийг хориглолоо

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийг өлсгөлөнгийн аюул нүүрлээд буй Газын хойд хэсэгт тусламж хүргэхийг хориглосон тухай тус байгууллагын тэргүүн мэдэгдлээ. 

"Бидний нүдэн дээр эмгэнэлт явдал өрнөж байгаа ч Израилийн эрх баригчид хойд зүгт ямар ч хүнсний тусламжийн цувааг цаашид нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хүмүүс өлсгөлөнд нэрвэгдсэн үед аврах тусламж үзүүлэхэд саад учруулах нь хэрцгий үйлдэл" гэж НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн Филипп Лаззарини нийгмийн X сүлжээнд бичжээ.

Лаззаринигийн мэдэгдэлд тайлбар өгөхийг хүссэн Франс Пресс агентлагийн хүсэлтэд Израил ням гарагт шууд хариу өгөөгүй байна.  Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Жульетта Тоума ням гарагт Израилийн цэргийн албан тушаалтнуудтай хийсэн уулзалтын үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан болохыг мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Газын хойд хэсэгт цуваа хүргэхийг Израилийн тал хоёр ч удаа татгалзсан юм.

Зургаан сарын өмнө эхэлсэн Израилийн ХАМАС-ын эсрэг дайны үр дүнд Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байна. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын дэмжлэгтэй хүнсний аюулгүй байдлын үнэлгээгээр яаралтай хөндлөнгөөс оролцохгүй бол тавдугаар сар гэхэд Газын хойд хэсэгт өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байгааг анхааруулсан. Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг нэгдүгээр сарын 29-нөөс хойш Газын хойд хэсэгт хоол хүнс хүргэж чадахгүй байгаа аж.

Израил улс тус байгууллагын ажилтнуудыг 10 дугаар сарын 7-ны халдлагад оролцсон хэмээн буруутгаж, Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийг "ХАМАС-ын фронт" гэж нэрлэсэн юм.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ