Японы нийслэл хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал "Токио-2022" Их дуулга тэмцээн 12 дугаар сарын 3-4-нд болно.
Энэхүү Их дуулгад 63 орны эрэгтэй 216, эмэгтэй 151 нийт 367 жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Монгол Улсаас 13 жүдоч Их дуулга /Grand Slam/ тэмцээнд барилдахаар мэдүүлгээ өгчээ.