Колумб улсын Богата хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.
М.Анхцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм. Тэрбээр 2021 алт, 2017, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.