04 сарын 26, Баасан

Уяачид морьтой жагсаал хийлээ

Нийгэм
1 жилийн өмнө
Уяачид морьтой жагсаал хийлээ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос наадамд зөвхөн монгол адуу уралдуулах хууль батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгууллаа.

 Уяачид нийслэлд морьтой орж ирэх гэсэн боловч морьдыг нь Баянзүрхийн товчоо болон Яармагаас дотогш нэвтрүүлээгүй байна. Ингээд цөөхөн морьтойн Төрийн ордны гадаа ирж  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга8 Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүллээ. 

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Гүйцэтгэх захирал М.Ариунболд "2019 оны нэгдүгээр сард хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч гурван Шадар сайдын нүүр үзэж байна. Монгол наадмын утга мөн чанарыг алдагдуулсан хууль батлах гэж буйд анхаарч үзэхийг хүсэж байна.

Үндэсний их наадамд зургаан насны зөвхөн монгол морь уралдуулах хууль батлах саналыг хүргүүлсэн ч төрийн бодлого нэг чигт байхгүйгээс уяачид бид хохирч байна. Ерөнхийлөгч монгол морьдоо л оролцуулах саналаа илэрхийлсэн ч Хууль зүйн сайд үүнийг нь дэмжихгүй байгаа бололтой. Мөн гадаадаас импортоор адуу оруулж ирэхийг хориглох, монгол адууны сэлдийг тайрч буй асуудлыг анхааралдаа авахыг хүслээ"  гэлээ.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны хэвлэл мэдээллийн дарга Н.Лутбаяр "Сэрвээ гэдэг биологийн ямар ч төрөл зүйлийн амьтанд байдаг.  Гэхдээ сэрвээ гэж хэмжүүр дэлхий дээр байхгүй. Үүнийг хэмжүүрээр зааж хуулинд оруулж болохгүй. Хүний оролцоогүйгээр лазераар хэмжиж уралдуулна гэсэн Х.Нямбаатар сайдын саналыг дэмжихгүй байна" гэв. 

Тод манлай уяач Б.Мөнхтөр "Сүүлийн хэдэн жил наадмын бөх, морин уралдаан ч маргаан дагуулж байна. Үндэсний их баяраа үзэж наадамчин олон баярладаг. Гэтэл энэ хуулиар монгол адуу уралдах боломжгүй болж байна. Өвөг дээдсээс ирсэн уламжлалаараа монгол адуугаа уралдуулъя гэсэн бодолтой явна" гэлээ. 

Уячдын тавьж буй шаардлага:

Ерөнхийлөгчид өргөх бичигт

  • “Монгол наадам, монгол адуу” тайван жагсаалд оролцогчдыг биечлэн хүлээн авч уулзах
  • УИХ-ын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбарлах
  • ММСУХ-оос хуулийн төсөлд өгч буй саналыг албан ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжилж өгөх
  • Үндэсний их баяр наадмаас өмнө үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргах
  • Гадаад улсаас орж ирж буй үржүүлгийн адууг морин тойруулга баригдах хүртэлх хугацаагаар хориглуулах чиглэлийг ХХААХҮЯ-д гаргах
  • Монгол азарганы сэлдийг тайрдаг асуудлыг улсын хэмжээнд хориглох

УИХ-ын даргад тавьж буй шаардлагад

  • 2020 оны сонгуулиар төрийн наадамд монгол зургаан насны морь уралдана, эрлийз морины уралдаан гэж байхгүй гэж хэлж байсан. Үүнийг ажил хэрэг болгох
  • ММСУХ-оос хуулийн төсөлд өгч буй саналыг хүлээж авах
  • Гадаад улсаас импортын адуу оруулж ирэхийг хориглох
  • Монгол азарганы сэлдийг тайрдаг асуудлыг улсын хэмжээнд хориглох

Засгийн газарт тавьж буй шаардлагад

  • Монгол адуугаа хамгаалдаг, монгол морь уралддаг хуулийг өргөн барих
  • ХЗДХ-ийн сайдынхаа өргөн барьсан хуулийг Ерөнхий сайд нь анхааралдаа авч, эргэж харах
  • Морьтой жагсагчид шаардлагын хариуг өгөх хүртэл жагсана гэдгээ мэдэгдлээ. 

8witm7_20220606-MPA_0242_x974

v5kkxn_JU5A7007_x974

wa783v_JU5A7088_x974

sputw0_20220606-MPA_0189_x974gd2ial_JU5A7068_x974

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ