04 сарын 27, Бямба

Сүнээ: Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу, яахын?

Бусад
3 жилийн өмнө
Сүнээ: Тэр УИХ-ын гишүүний нэрийг хэлэх юм уу, яахын?
Байсгээд л улстөрчидтэй нэр холбогдчихдог, зураг хөрөгтэйгээ олонд дэлгэгдчихдэг балетчин бүсгүй өөрийн цахим хуудастаа УИХ-ын гишүүн, бизнесмэн, тэрбумтны тухай нийтэлжээ. Тэр эрхмийн нэрийг хэлэх үү, яах уу гэж эргэлзэж, олон нийтээр таавар таалгалаа. 
Тэр УИХ гишүүний нэрийг хэлхиймуу яахын?
Надад Хурц генералын хэлсэн ярихымуу яахын гэдэг энэ үг таалагдаад байдаг юм. Хамгийн худалч, хуурамч, хулгайч хүмүүс ариун явдал ярьж, Далай лам мэт царайлахаар ямар хүн бэ гэдгийг нь мэддэг хүний хувьд инээд, зэвүү нь хүрдэг бизээ.
 
Нэг ч секунт алдахгүй бэлэн мөнгөөр?
Та үр хүүхэдтэй хүн чанартай хүн бол үнэний талд зогсож, хууль бус зүйлийг таслан зогсоогооч гэж гуйж байна. Хуулийн өмнө гэрч болж өгөөч...
Үнэний гэрэл эхлүүлээч.
2019 оны зун. Яг өдрийг нь бол санахгүй байна. Засгийн газрын зүүн талд байрлах буллд найз охин маань хоолонд урьлаа. Би төрийн ордонд явж байсан учир удалгүй орлоо. Харамсалтай нь хайртай найз маань ганцаараа биш, үерхдэг гэх үү явдаг гэх үү Монголын томоохон бизнесмен, одоо УИХ гишүүн болсон эрхэм хамт сууж байлаа. Хэгжүүн, дээрэлхүү, нилээн том яриатай ах байна. Жаахан уучихсан ч юм шиг эв эрүүл бол биш байсан. Сайхан танилцаж яриа өрнүүлж хоол ч ирлээ. Найз охиноосоо ямар садист хүн гэдгийг нь сонссон учир мэдээж найр тавьсангүй. Найз маань ариун цэврийн өрөө орлоо гээд гарлаа.
Би яг хажуу сандал дээр сууж байсан болохоор сандалыг маань өөр рүүгээ татаж гэнэт намайг тэвэрч аваад үнслээ. Шок!
Түлхээд гарт баригдсан буцалгах гэж байсан шөлөө цацчихсан. Азаар дөнгөж ирсэн шөл учир түлэгдэх хэмжээний халуун биш байлаа. Эрхэм гишүүний үнэтэй брендийн хувцсыг бохирдуулсан, хүслээр нь болоогүй учир надруу маш их уурлаж алгадаад авсан. Тэр том хүний гарын аясыг яаж даахав дээ шуурга салхинд хийсэж байгаа юм шиг л уначихсан.
Хүн шоконд ордог юм билээ. Тэрхэн зуур гарт баригдсан юмаараа л хүн өөрийгөө хамгаалах гэж оролддог юм билээ. Одоо би талархдаг юм. Ямар азаар халуун шөл байгаагүй юм. Тэр заналхийлэлтэй УИХ эрхэм гишүүнийг түлчихцэн бол одоо шоронд сууж байгаа биз! Бөөн орилоон майлаан. Найз охин ч орж ирлээ, зөөгч залуу ч араас орж ирлээ. Мэдээж чанга дуугаар болсон явдалыг хэлэхэд найз охин маань тоосон шинжгүй бараг сүртэйн ухааны юм ярих нь намайг илүү шоконд оруулсан.
Одоо бодоход бараг үгсэн тохиролцож, намайг хоолонд урьсан байх гэж боддог юм. Хөөрхий минь миний уйлахыг харсан зөөгч залуу л сандраад түнтэгнээд үлдсэн. Тэр дороо гарч гэртээ очоод надад хүч хэрэглэх гэж оролдсон УИХ эрхэм гишүүн Монголын тэрбумтанд бус найз охиндоо гомдож уйлж суулаа. Гомдоод уур хүрч, дээрэлхүүлсэндээ дургүй зэвүү хүрч, маргааш нь арай тайвширч буллд очин камерын бичлэгээ өгөх санал тавьлаа. . Мань хүн хууль бус бүх зүйлээ цэвэрхэн зохицуулдагаараа алдартай. Ер нь Монголд луйварчин бизнесмен гэдгээрээ алдартай хүн. Гэхдээ хуулийн өмнө хэзээ ч хариуцлага хүлээдэггүй. Ойлгомжтой шүү дээ, тэр бол тэрбумтан! Мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй гэж хувьдаа боддог. Яагаад гэвэл, өчнөөн жишиг нүдээрээ харсан учир. Биеэрээ туулаад амсаад мэдэрсэн учир.
Зөөгч залуу хэлэхдээ бид зөвхөн цагдаагийн бичигтэй камер шүүж өгнө гэлээ. Би ч ХУД 1-р хэлтэс рүү явж гомдол өгөхдөө хамт байсан найз охин руугаа залгаж, гэрч болоод болсон явдалыг үнэнгээр нь хэлээд өгөөч, хамт яваач гэж гуйлаа.
Дахиад л намайг гомдоолоо.
Сүнээ! Чи иймхэн юман дээр юунд нь сенсацлаад байгаа юм хаячихаач дээ. Цаадах чинь намайг дарамтлаад байна. Чи дуугарах юм бол би л энд дарамтлуулна энээ тэрээ баахан зовлон яриад би ч буцлаа. Гомдол өгч чадсангүй. Яагаад гээч! Зөвхөн найзыгаа бодсондоо. Гэхдээ үнэндээ үүнээс цааш нөхөрлөл нэг л явахаа больсон. Сэтгэлд сэв суусан харилцаа, ер нь итгэлцэлгүй худлаа болдог юм билээ. Удалгүй бид хоёр ч муудаж тангараг тасарлаа. Хэд хоногийн дараа зөөгч залуутай наадам фитнесс дээр таарлаа. Болсон явдлын талаар ярилцаж бичлэгийг нь л гаргаад өгчих гэж гуйсан ч маргааш нь ажлаасаа халагдсаныг мэдсэн. Ажил нь хаагдах үед гишүүний туслах залуу ирсэн юм билээ. Тэр өдрийн орой гэсэн үг. Иймэрхүү бохир ажлыг нь зохицуулдаг биеэрхүү өндөр залуу байдаг юм. Кинон дээр л иймэрхүү үйлдэл гардаг даа.
Хүмүүс ямар хүнийг нь ч мэдэхгүй мундагийг нь гайхах!
Ингээд 2020 оны 3 сард УИХ-д манай намаас өрсөлдөх гэж байгааг нь сонсоод дахиад шок. Яагаад гээч. Тэр өдрөөс хойш хаяа хаяа надруу viber-аар залгана. Уулзах санал тавина. Нэг тийм заваан сэжгийн. Садис,т сексийн донтой хүн гэж найз охиноосоо олон жил сонссон болохоор хүслээ л гүйцээхгүй бол занаад л яваад байдаг хүн юм гэнэ лээ. Найзыгаа өрөвдөж л байлаа. Хэдхэн төгрөгний төлөө доромжлуулан байж ийм юмны гарт гурван жил зовсон гэхээр. 
УИХ-ын гишүүн болох гэж, ядаж л дэвших эрхээ авах гэж их ч хичээсэн дээ. Нэг л бүтдэггүй юм. Яаж бүтэх вэ дээ, ямар их бохир зүйл хийж үйлийн үрээ нэмдэг билээ.
Гэхдээ 2020 онд нэг муу жаахан охины амьдралаар туг тахин байж УИХ гишүүн болж чадсаан.
2020 оны 6 сарын УИХ-ын сонгуулийн тэр бичлэг зургуудыг цацсан хүн нь захиалагч нь Ардчилсан нам биш манай намын энэ эрхэм гишүүн шүү дээ!
Өрсөлдөгчөө дарах гэж таван залуугаар Эрдэнэт хотод миний бүх шалдан нүцгэн зураг, манай намын дарга нартай авахуулсан зургийг маань эвлүүлж, дуу хоолой оруулж, цаг мөнгө заран байж захиалж хийлгүүлсэн хүн шүү дээ.
Хөөрхий минь дэвшиж буй нутгынхаа малчдад мотоцикл, мөнгө, бензиний талон тарааж сүүлийн гурван сар сайн тордсон.
Сумдуудын Засаг дарга нарт миний талд ажиллаж гаргахад тусалбал гарсаныхаа дараа байр өгнө гэж амлаад өгөх гэж байгаа байраа ч Улаанбаатар хотод урьж авчран үзүүлсэн юм билээ. Нэг сумынх нь Засаг даргатай уулзахдаа бөөнөөрөө Улаанбаатар хотод ийм шалтгаанаар ирсэнийг сонссон юм.
Тэд ч тэр хүний талд сайн ажилласан. УИХ-ын гишүүн болсон юм чинь байраа өгсөн болов уу? 
Чи яаж мэдсэн юм гэжүү? Түүнээс ч илүү эрх мэдэлтэй хүний нүд рүү нь харж байгаад өөрийнх нь амнаас нь сонссон юм. 2019 оны 3 сард.
Мөнгөтэй, том бизнестэй хүний намын тохироо гэж байдаг юм билээ. Үүнээс цааш зөндөө л юм боллоо болсоор ч байна. Хэдхэн хоногын өмнө надруу вайбераар бичиж байна.
Уулзая!!! #гэнээ
Бүр нэг хүслээ гүйцээхгүй бол байж сууж чаддаггүй донтой өвчтэй юм бишүү?
Тэр мессежийг нь тавих юм уу, яах ын?
Залгаж байна.
"Битгий намайг яриад бай. Үлдсэн зураг бичлэгийг чинь цацаж бүтэн ална шүү. Чамайг дутуу алчихаж. Надаар битгий оролд. Чи нийгэмд угаасаа алуулна." гэнээ.
Удахгүй миний бичлэгийг цацах юм байх. 2021 оны 6 сарын сонгуулийн яг өмнөх өдөр.
Өмнөх сонгуулиар хийсэн шигээ.
Би айхгүй байна өө.
Би хууль бус, ёс зүйгүй үйлдэл хийгээгүй учир. Хэдэн троллуудаараа эвлүүлсэн юмаа зохиож цацна биз. Цацөө цац!
Монголчууд ухаантай. Тэр дундаа залуучууд хэрсүү ухаантай болсон. Ховоор хооллодог цаг дуусаж байгаа.
Одоо ч энэ постыг уншаад сууж байгаа байх.
Нэмээд заналхийлэлд орлоо доо.
Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүстэй хэн ч биш нэг муу жаахан охин яаж хүч тэнцүү тэмцэж чадах вэ дээ.
Одоо нөгөө мөнгө өгч бичүүлдэг троллуудаараа хэдэн сэтгүүлчдээрээ намайг нүдэж эхлэх биз дээ. Тэр хүнийг магтан дуулах гэж нэр нүүргүй хаягаар бичдэг таван залуу байдаг юм. Гэхдээ 1000 гаруй хуурамч хаягтай.
Одоо УИХ гишүүн болоод хүчээр магтуулдаг хүнээ нэмээ биз дээ.
Тэр оффиссыг нь зааж өгөх юм уу, яахын?
Гишүүн болоод дархан эрхтэй болсон юм чинь байсан оффиссоо сольчихсон юм болов уу? Өчнөөн барилга барьдаг хүн илүү том оффистой олон бичээчтэй болсон байх.
Өнөөдрийг хүртэл энийг хэнд ч хэлж чадаагүй.
Өөртэй нь сөргөөцөлдсөн хүнийг яаж нийгэмд сошиалд хэн ч биш болгож чаддагийг биеэрээ мэдрээд туулаад амслаа шүү дээ.
Сэтгэлийн өвдөлтөө дааж чадахгүй амиа хорлох үйлдэл хүртэл хийж, насны том шарх оёдол соривтой үлдлээ.
Гэхдээ би дахиж хэзээ ч өөрийгөө золиослох үйлдэл хийхгүй ээ.
Энэ гишүүний гарт л алуулж үхдэггүй юм бол?
Гэр бүлээ хайрлаж байна. Хайртай хүнээ нандигнаж байна. Айсан хэвээр л байна. УИХ-ын эрхэм гишүүн маань одоо ч намайг занасан хэвээр байна шүү дээ.
Нэрийг нь бичээд яахав. Итгэдэг хүмүүстээ хэлээд үлдээлээ. Баримт болно биз.
Сүү шиг цагаан юм ярьж, дарга нарт хэдэн төгрөг атгуулаад Монголын ард түмнийг шулж доромжилж баяждаг, Монголын цэцэг шиг сайхан охидуудыг бузарлаж, хүчирхийлж садист хүслээ хангадаг энэ хүнээс 75 гишүүн та нар ч гэсэн болгоомжил. Тэр хүний эсрэг зогссон хүн бүр амьдралаа амь насаа дэнчин тавьж явдаг шүү. Харин эрхэм хүндэт халдашгүй дархан эрхтэй гишүүн минь дахиж надруу нэг ч удаа битгий холбогдоорой!
Үнэндээ таниас айж байна. Айдас хүйдэс!
Тань шиг бохир нэртэй хүний хууль бус зүйлийг дарах гэж их зовдог гэнэ лээ. Намаас хэд хэдэн удаа сэтгүүлчидтэй холбогдож, заваан мэдээнүүдийг чинь дарсныг би сонссон. Устгуулсан сайтын сэтгүүлчид хэн холбогдож, хэний мэдээг устгуулсныг бараг гадарлаад нэрийг нь олчих биз.
Би мэдээлэлтэй хэвээр л байгаа шүү!
Та биш!!!
Цаг хугацааны аясаар үйлийн үрээ эдлэх биз ээ!
Одоо хүчтэй байгаач үргэлж гэсэн үг биш шүү, хүндэт ах минь!
Дэлхий бөөрөнхий амьдрал баян. Үр хүүхдээ хүртэл бусдын гарт алдчихаад яагаад хүүхэд шигээ жаахан хүүхдүүдийг хайрладаггүй юм бэ? Миний ээж, миний гэр бүл таны заваан улс төрөөс чинь болж ямар их зовлон туулсан гээч!
Гэр бүлийн минь энэ шарх одоо хүртэл эдгээгүй!!!
Худал хуурмаг цагийн аясаар урсгал ус шиг үгүй болно.
Хуулийг худалдаж авч чадах ч нийгмийн хуулийг чадахгүй байхаа.
Үйлийн үр хэзээ ч хаяг андуурдаггүй юм гэнэ лээ.
Үйлийн үрийг үхэж бардаггүй үр удмаараа эдэлж бардаг юм гэнэ лээ.
Зөв хүний үйлдэл нүднээс ч далд зөв байдаг гэж олон бяцхан гүнж нарт багшилдаг тэдний ертөнцийг нандигнаж хайрладаг эмэгтэй хүн, багш хүний хувьд жаахан охин дүү нартай хүний хувьд дахиж нэг ч эмэгтэй хүслийг нь гүйцээгээгүй учир ийм бузар хүмүүсийн золиос бүү болоосой. Эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн тоглоом золиос болсон хүн ингээд надаар дуусайсай. Би сүүлчийнх нь байгаасай. Үр минь үлдэх хорвоод үнэн л орших юм шүү.
Таны дарамт сүрдүүлэгээс болж сэтгэл санааны гүн хямралд орж үрээ алдахдаа үхмээр санагдтал та намайг үнэндээ зовоож чадсан шүү. Энэ шарх одоо ч арилахгүй байна. Хайртай хүнийхээ хүүхдийг тээж, удахгүй үртэй болно гээд ямар их баярлаж хөөрч явсан гээч. Та байхгүй байсан бол би өнөөдөр ээж болоод сайхан үрээ тэврээд сууж байх байлаа.  Би үүнд маш их эмзэглэж шаналж явдаг.
Үнэний өмнө эрх мэдэл мөнгө ч хүчгүйддэг тийм сайхан нийгэм ойртож байгаа шүү залуучууд минь.
Нэг ч эмэгтэй хүн, нэг ч хүүхэд бүү уйлаасай... 
4
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл7

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ххх
[162.158.166.19]
3 жилийн өмнө
Анандбазар юмуудаа, янз нь.
Хариулах
Зочка
[162.158.167.150]
3 жилийн өмнө
Хүүхдээ алдсан энэ тэр гээд бнашдээ
OOGII
[162.158.165.130]
3 жилийн өмнө
Shuud l zarlah heregtei. Udah l yum bol naaduul chini yu ch hiij magadgui. UIH gedeg ugaasaa gemt heregtnudiin oronodog gazar bolsondoo. Ard tumen nertei erguu garuud ni haraad l suuj bh yumdaa.
Хариулах
Ккк
[162.158.167.106]
3 жилийн өмнө
Юуг нь нуую. Анандбазарыг тов трдорхой л бичсэн байна ш д
Хариулах
Зочин
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Баян өвөө нарын өвөр хэсэж, хөлжсөн хүүхэн. Гэгээн дар эх мэт аашлан жүжиж бас төриын хамгаалалт гэнэ. Чам шиг я...г хамгаалдаг төр байдаг гэж үү.
Хариулах
Зочин
[162.158.90.108]
3 жилийн өмнө
Хэрвээ чи үнэн шударга явдлыг эрхэмлэдэг бол тэр чинь чамайг хурцалж зоригтой байлгана!
Хариулах
Hen ym chi
[172.69.252.142]
3 жилийн өмнө
Chi yagaad dandaa zasgiin gazriin ordond ywj baidag ym be tend komtoorjin baihgui biz de chi dandaa oroh zewsheereltei ymu yu hiij ywdagiin tend sonin ym zugeer 1 balytjin gej baigaa ordonoor dandaa zugaalaj ywdag sonin l ym dandaa nadiig eeguuleed bn ene ter geh ym chi yr n yu ym mongoliin yi hiidegiin odoo
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ