04 сарын 27, Бямба

"Nokia" компани 6G үйлчилгээ нэвтрүүлнэ

Бусад
1 жилийн өмнө
"Nokia" компани 6G үйлчилгээ нэвтрүүлнэ

"Nokia" компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк 2030 он гэхэд гар утасны 6G сүлжээ нэвтрүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ тэр үед ухаалаг гар утас хамгийн оновчтой шийдэл болно гэж бодохгүй байгаа аж. Финландад төвтэй "Nokia" компани утас болон интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжүүдийг өөр хоорондоо харилцах боломж олгодог харилцаа холбооны сүлжээ оператор юм.

Швейцарын Давост өчигдөр /2022.05.24/ болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Лундмарк энэ талаар ярьжээ. "Huawei" компани мөн зах зээлд 6G технологи гаргахаар төлөвлөж буй бөгөөд хоёр компанийн хугацаа давхцаж магадгүй аж.

Дэлхий нийт хэзээ ухаалаг гар утаснаас татгалзаж, нүүрэндээ зүүдэг ухаалаг шил болон бусад төхөөрөмж ашиглах вэ гэж Лундмаркаас асуухад тэрбээр "6G нэвтрүүлэхээс өмнө ийм боломж нээгдэнэ. Тэр үед бидний хэрэглэдэг ухаалаг утас хамгийн түгээмэл төхөөрөмж байхаа болино" гэж онцолжээ.

Элон Маскийн "Neuralink" гэх мэт зарим компаниуд хүний тархинд суулгаж, машин болон бусад хүмүүстэй харилцахад ашиглаж болох электрон төхөөрөмж үйлдвэрлэхээр ажиллаж буй. Түүнчлэн хүний хуруунд чип суулгаж болно гэж үзжээ. Эдгээр нь харилцаа холбооны технологийн шинэ эрин үеийн илэрхийлэл болох юм байна.

6G гэж яг юу болох нь тодорхойгүй байгаа бөгөөд дэлхий нийт одоогоор дөнгөж 5G-тэй танилцаж байна. 5G технологи гэж жолоочгүй машин, виртуал бодит байдал зэрэг технологиудыг дэмждэг, өндөр хурдтай шинэ үеийн гар утасны сүлжээ юм.

Өдгөө АНУ-ын технологийн томоохон компаниуд болох "Meta", "Google", "Microsoft" нар хэзээ нэгэн цагт ухаалаг гар утсыг орлох шинэ чихэвч бүтээнэ хэмээн ажиллаж байгаа ажээ.

Чуулга уулзалтын үеэр технологийн компанийн удирдагчид метаверсийн боломж, сорилтуудын талаар ярилцсан байна. Метаверсэд шаардлагатай бүх өгөгдлийг дамжуулахын тулд сүлжээнүүд одоогийнхоос дор хаяж 100 дахин, эсвэл бүр 1000 дахин хурдан байх ёстой гэж Лундмарк хэлжээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ