04 сарын 27, Бямба

ГАДААД ЯРИЛЦЛАГА: Би 40 гарсан, надаас "Яагаад хүүхэдгүй байгаа юм бэ" гэж асуухаа БОЛЬ

Чөлөөт цаг
3 жилийн өмнө
ГАДААД ЯРИЛЦЛАГА: Би 40 гарсан, надаас "Яагаад хүүхэдгүй байгаа юм бэ" гэж  асуухаа БОЛЬ

Janet Sewell-тэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

"Та хэзээ хүүхэдтэй болох гэж байна?" Энэ асуултыг асуусан хүн хэдий эелдэг, сайн хүн гэдгийг би мэддэг ч энэ асуулт нь надад үнэхээр хүнд цохилт шиг санагдсан.

Энэ асуулт надад маш их ирдэг учраас би үнэхээр хариулахаас залхсан. Хэн нэгний сониуч байдлыг хангахын тулд хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярих хэрэгтэй юм шиг санагддаг. Бусад хүмүүс миний талаар юу бодож байгааг би тоохгүй байхын тулд би шаргуу ажилласан боловч зарим хүмүүс намайг 40 насандаа 20 настай залуу шиг амьдарсаар байна гэж хардаг.

Би долоо хоног бүр клубт орж, хэтрүүлэн архи уудаг гэх мэтээр. Надад бусадтай адил үүрэг хариуцлага байдаг. Надад төлөх төлбөр, эрүүл мэндээ хадгалах, ажил үүргээ биелүүлэх үүрэг хэвээр. 

Хүмүүс: “Хэрэв та хүүхэдтэй болвол маш их баярлах болно.

Хариуд нь би "Би байгаагаараа жаргалтай байна, гэхдээ хүүхэдтэй болвол илүү жаргалтай байх уу?".

Хүүхэдтэй, хүүхэдгүй хоёр төрлийн аз жаргал байдаг гэж би одоо боддог. Ер нь аз жаргал бүх зүйлд байдаг.

Би зөв хүнтэйгээ учирсан бол надад хүүхэдтэй болох боломж байсан. Гэтэл би тэр хүнийг олоогүй тул буруу хүнээс хүүхэд төрүүлэхгүй байх сонголтыг хийсэн. Хүүхэдгүй байгаа нь миний зорилго биш. 

Удаан хугацааны туршид би хүүхэдтэй болно гэсэн итгэл найдвараар амьдарсаар ирсэн. Гэхдээ би 40 нас хүрэх тусам ийм зүйл болохгүй гэдгийг ойлгосон. "Би хүүхэдгүй ч үнэ цэнэгүй хүн биш" гэдгээ ойлгуулах стратегиудыг гайхалтай зааж өгөх зөвлөгчтэй уулзаж ч үзсэн.

Хүүхэд төрүүлэхгүй байх нь уй гашуу мэдрэмжийг авчирдаг боловч би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Хөгширч буй хэрнээ хүүхэдгүй хүмүүсийг юу гэж ярьдаг гээч? Зарим хүмүүс намайг ижил хүйстэн гэж таамагладаг. Бусад нь намайг эрчүүдийг үзэн яддаг гэж боддог. Яагаад гэвэл би хүүхэдтэй болох хүн олж чадаагүй, эсвэл амьдрал амархан, надад санаа зовох зүйл байхгүй гэж боддог.

Миний амьдралд олон хүүхэд бий. Би өөрийгөө дэлхийн хамгийн агуу авга эгч гэдгээрээ маш их бахархдаг. Надад өгөх маш их хайр байдаг. Би 36 настайдаа багшийн мэргэжлээр шинэ карьераа эхлүүлсэн. Хүмүүс надаас хүүхэдтэй эсэхийг асуухад би "Би 19 хүүхэдтэй" гэж хэлдэг болсон.

Нийгэм хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд гэрлэж, хүүхэдтэй бол гэж хэлдэг. Гэхдээ хүүхэдгүй, амьдралын ханьгүй  ч хүн аз жаргалтай байж болно.

Би амьдралдаа хэн нэгэнтэй болоход нээлттэй байна. Гэхдээ надад тохирохгүй хүнтэй байж, түүнийгээ тэвчихийг хүсэхгүй байна. 

Надад сайхан амьдрал байна. Би сайхан найзуудтай, миний амьдралд байгаа бүхэндээ үнэхээр баяртай байна. Хүн болгоны амьдрал хүссэнээр болдоггүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: The Guardian 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ