04 сарын 27, Бямба

Д.Бямбасүрэн: Үхрийн сүүл хулганыхаас урт шүү дээ

Улс төр
3 жилийн өмнө
Д.Бямбасүрэн: Үхрийн сүүл хулганыхаас урт шүү дээ

Төмөр хулгана жил цаг хугацааны жамаар урсан өнгөрөхдөө хүн төрөлхтөн, түүний нэгэн мөчир болсон монголчуудад ухаарал, эргэцүүллийн чамгүй тулгалт үлдээж, зовлон, жаргал хосолсон хорвоогийн хатуу, зөөлнийг амсаж дөжирсөн хүн төрөлхтөнд түүхэнд үл мартагдах, содон сургамж үлдээж байна. Товч тоймловол: 

1. Хүн төрөлхтөн хөгжлийн асар өндөрт хүрч "Хавтгай дэлхий "-н тавцан дээр хав дөрвөлжин даналзах тухай бодох болсон ч Дэлхий бөөрөнхий хэвээр бөгөөд нүдний хараанаас далд хүн төрөлхтнийг бүхэлд нь сүйрүүлэхгүй юм гэхэд хорио цээрийн хашаанд намнаж оруулах аюул бодитой хүлээж байгааг Ковид-19 цар тахал харууллаа.

Нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцүү өчүүхэн вирус цөмийн зэвсгээс аюултай бөгөөд хорсол дайсагналцлын хөрсөнд үржүүлж "бурхны үрсийг" сүйрүүлэх хорон санааны түлхүүрийг чөтгөрийн гарт нэгэнт нээж өгч байгааг анхаарахгүй амьдрах аргагүй болов. 

2. Орчин үеийн хүн төрөлхтний амьдралын өнгийг тодорхойлж байгаа мэдээлэл-технологийн дэлхийг хамарсан сүлжээний "унтраалга" үндэстэн дамжин ноёрхсон цөөхөн медиа-магнатуудын ширээн дээр байдаг бөгөөд Тэд өөрийн дур хүслээр хэнийг ч түгжин тусгаарлах боломжтойг Ану-ын Ерөнхийлөгчийн холбоог хаасан үйл явдал харууллаа.

Төр, санхүү, боловсрол зэрэг гол салбарын ажлаа даатгасан нийтийн хэрэглээний (манай боловсорсон эрхмүүд “сошл” гэдэг) сүлжээний түлхүүр нь хувь этгээд, аль нэг улс гүрний дангаар ноёрхолд байгаа нөхцөлд түүнийг түшиглэн амьдрагчийн хувь заяа мөнхийн эмзэг байдалд оршдогийг энэ үйл явдал нотлов. 

Амьдралд тохиолдох боломжтой алив муу үзэгдэл хамгийн эгзэгтэй хүнд үед хамгийн хатуу өнцгөөрөө тулгардгийг Мэрфийн хууль гэдэг бөгөөд түүний үнэн зөвийн, нотолгоог эрэх шаардлагагүй юм. 

3. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн нэг болсон нийгмийн амьдралын зохион байгуулалтын ардчиллын утга агуулга, хэрэгжих нөхцөл, шалгуурыг сэргээн тунгаах хурц шаардлага бодитой илрэв.

Агуу их А.Линкольн "Ардчилал бол ард иргэд төрөө байгуулж, төр нь ард иргэддээ үйлчилж, ард иргэд төрөө хянах явдал мөн” хэмээн тодорхойлсноос хойш их хугацаа өнгөрчээ. 

Ардчиллын үзэл санаа, утга агуулга нь неолиберализмын өнгө будагт хучигдан, ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох төрийн сонгууль гажуудаж, олигархийн захиалгат төрийг төрүүлэхэд үйлчлэх болсныг ардчиллын гол тугч гэгдэх болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын сонгуулиудтай нэн төстэй болсон явдал нийтэд харууллаа. Төрийн сонгууль иргэд, иргэдийн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрмээс гажиж, ов мэх, хөрөнгө мөнгөнд дулдуйдах нь ардчиллын зарчмын завхрал мөн бөгөөд эцсийн дүнд улс, нийгмийн хүнд хямралд оруулдгийг Дэлхий нийтээр харж, ухаарах боломж гарлаа. 

Төмөр хулгана жилийн үлдээж буй дээрх сургамжууд улс орон бүрд өвөрмөц өнгө айзмаар хамаарах нь дамжиггүй. Монгол орон нийтлэг замаас гажаагүй ч өөрийн мөн чанар, оршихуйн онцлогтойгоор энэ оныг үдэж байна. 

Монголчууд бид хулгана жилийн эхнээс дэлхийд түгж буй цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн уналт хямралтай учрахаа ойлгож, хэр чадлын хэрээр бэлтгэж, оны дундуур төрөө шинэчлэн байгуулж, улс төрийн амьдралаа тогтворжуулан хүчээ нэгтгэх чиглэлд чамгүй алхам хийсэн юм. 

Гэвч жилийн эцэст хулганын сүүл шарвах мэт огцом хөнгөнөөр төрийн толгойд түймэр асч, Засгийн газар огцорлоо. Монгол төрийн сүүлийн 25 жилийн намтрыг эргэн санавал Засаг төр холбирсон тоогоор Ази тивдээ толгой цохих төдийгүй Дэлхийд ч тэргүүлж мэднэ. Нийгмийн хоцрогдол, эдийн засгийн дорой буурай хөгжил, төрийн тогтворгүй байдлаараа “гадилын орон” хэмээн хочлогддог Латин Америкийн жижиг улс орнууд Төрөө онхолдуулах чадвараараа Монголын хаана ч хүрэхгүй бөгөөд манай олигархууд мөнгөөр төрийг цохидог бол тэнд цэргийнхэн зэвсгээр төрөө унагана. 

Энэ удаагийн Монголын Засгийн газрын огцролт хууль дүрэмд заасан процедурын бүх шат дамжлагыг 7 цагийн дотор багтаан дамжиж хэрэгжсэнээр онцлог юм. Өнгөц харахад бүх үйлдэл "хуулийн дагуу" өрнөж, шийдэгдсэн. 

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газар огцрохыг дэмжиж, УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулган, олонхийн саналаар шийдсэн. 

Гэтэл Үндсэн хууль гэж чулуун суурь буй. Тэнд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна", 'Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" (3.1), "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална " (23.1) гэж заасан буй. 

МАН хийгээд УИХ-ын гишүүд Засгийг огцруулахад, ард түмнийхээ саналыг асуусан, судалсан зүйл байхгүй. Олон нийтийн зүгээс У.Хүрэлсүхийн огцрохыг шаардаагүй. МАН-ын гол өрсөлдөгч АН-ын удирдлага сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь байтугай толгойгоо хаана байгааг мэдэхгүй болтлоо будилж, сулраад байна. Уг нь толгой мөрөн дээр баймаар. Гэтэл байхгүй. Зарим нь гэдэс гүзээ хавиар, магадгүй түүнээс ч доогуур эрэх янзтай. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрохыг "огтхон ч дэмжихгүй" гэдгээ УИХ-ын индрээс албан ёсоор мэдэгдсэн. 

Ийм нөхцөлд 100 жилийн ойгоо угтаж буй "хашир" нам, түүний нэрээр Улсын Их Хуралд зонхилогчид дэрсний туулай шиг цочирдож, засаг төрийг хямруулах болсны үнэн учир шалтгааныг зөв оношлох нь нийгмийн амьдралын цаашдын тогтвортой байдал, төрт ёсны хойшлуулшгүй захиалга болж байна. Болж өнгөрсөн үйл явдлуудын баримт мөрдвөл Засгийн газрыг огцруулахад хүргэсэн шалтгааныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарлахдаа:

  • Эмнэлгийн нэг байгууллагад нялх биетэй, эх хүнд хүмүүнлэг бус , хүйтэн Цэвдэг сэтгэлээр хандсаны төлөө Засгийн газар хариуцлагаа хүлээж , нийгмээс уучлал хүсэж байна ;
  • Ерөнхийлөгч улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулж , санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ; 
  • Ерөнхийлөгч шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлж, Үндсэн хуулийг зөрчиж байна

хэмээн тайлбарласан бол Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Төрийн тэргүүний байр суурийг илэрхийлэхдээ "Бизнесийн тодорхой бүлэглэл, тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболдын толгойлсон бүлэглэл төрийн эргэлт хийж байна” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Улсын Их Хурлын орлогч дарга С.Одонтуяа "Энэ бол МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсний илрэл мөн" хэмээн оношилжээ.

Нийтийн анхааралд хүргэсэн албан ёсны эдгээр байр суурийг үйл явдлын мен чанар, утга агуулга, үр дагаврын талаас үнэлбэл итгэл үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг Ерөнхийлөгч өгүүлжээ.

Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал хэлэлцэж байгаа. УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг огцруулах хүслийн үзүүр тод цухалзаж байсан нь төрийн эргэлт хийх оролдлого бодитой байгааг харуулсан юм. Энэ дүгнэлтийг үгүйсгэх байр суурь байж болох ч миний хувьд ийм үйлдэл эртний танил юм. МАХН (Одоогийн МАН-ДБ )-ын төв штаб 1991 оны 7 сарын 28-ны Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг "Монголын тусгаар тогтнолоос урвасан" гэх үндэслэлээр огцруулах, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан ч шившигтэйгээр нурж билээ. Тэр оролдлого тоталитар дэглэмийн сүүлчийн эсэргүүцэл байсан бол энэ удаагийн оролдлого нөлөө бүхий нэг олигарх бүлэглэлийн ноёрхлын амь тавихын өмнөх алхам юм уу даа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн огцрох хүсэлтээ гаргах үед улс орны улс төрийн амьдралд хоёр том асуудал нийтийн анхаарал татаж байлаа. Түүний нэгдэх нь 2010-аас 2012 онд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Одоогийн Улсын Их Хурлын гишүүн Сү Батболдын гадагш зөөж гаргасан хөрөнгөө байршуулсан олон оронд шүүхийн шийдвэрээр хөрөнгийг битүүмжилж, хамгийн сүүлд АНЦ-ын Нью-Йоркийн шүүх бас ийм асуудлыг хэлэлцэж байв. Тэнд нэр хүндтэй гэрчийн мэдүүлснээр Сү.Батболд болон хамаатнууд "Эрдэнэт", "Оюутолгой"-гоос ихээхэн мөнгө унагаж, 10 гаруй оронд 100 гаруй хуурамч компани байгуулж байжээ.

Энэ асуудлаар Монголын төрийн зарим салбарт ч доргио чичиргээ үүсч, авлигачид Ерөнхийлөгчийн хэлснээр "амь тавих" байдалд сандарч байв. МАН, түүний бүрдүүлсэн төрийн дээд институт энэ байдалд цочирдон уулгалсан нь намын эрх ашиг, тухайлбал санхүүжилттэй холбоотой байж болох" өндөр магадлалтай.

Олны анхаарал хануулах асуудал нь УИХ шүүхийн талаарх хуулиудыг өөрчилж, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн оролцоог цуцалж, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилох болсон явдал юм.

1992 онд Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүх засаглал, улс төрийн хүчнүүд болон эрх мэдэлтний нөлөөнд байгаа тухай хардлага, шүүмжлэл тасраагүй билээ.

Шүүх, АТГ-ын тухай хуулиудыг хөндөж байх энэ үед Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуулийн үед барьж хорьсон, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа тангараг өргүүлэхгүй байж ялласан зэрэг нь аль нэгэн эрх мэдэлтэн шүүхэд нөлөөлснөөс үүдэлтэй байж болох тухай асуудал олон улсын хэмжээнд хүртэл анхаарал татаж байв.

УИХ-д Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед зарим гишүүд шүүгч нар Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхраас хэн нэгнийг яллах үүрэг даалгавар авдаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чичилж, сүүлийн үед моодонд орсон "импичмент"-ээр далайлгасан нь нэн ноцтой асуулт үлдээлээ. Тэр нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Дээрх зэмлэлийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдээд, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх байр сууриа илэрхийлэв. Олон түмэн энэ заргын үр дүнг нэхэн хүлээх болно.

2. Аймаг, дүүргийн шүүгчид Төрийн ордноор орж гарах нь юу л бол. Шүүхийн дээд түвшний хэн нэгэн Төрийн ордны жигүүр, давхрын хооронд гомдол зөөж явсан бол шүүх өөрөө улс төрийн хутган үймүүлэгчийн байр сууринд очсон хэрэг үү?!

3. Шүүх засаглал болон АТГ-ын тухай хуулийн шинэчлэл ийм үндэслэлд тулгуурлаж шийдэгдэн, төрийн энэ чухал салбарыг эрх баригч улс төрийн хүчний ногоонд оруулав уу? Улиг болтол ухуулдаг "Засаглалын тэнцвэртэй хуваарь", "Шүүхийн хараат бус байдал" сулрав уу, бэхжив үү?!

4. Сүүлийн 20 гаруй жил тасралтгүй үргэлжилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зүй ёсны үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах оролдлого Шүүхийн салбарт хэрэгжих хуулийг УИХ батлав.

Парламентын засаглалыг шүтэх үзлийн далбаан дор Монгол төрийг задалж буй энэ чиг хандлага “Парламент" нь мөнгөний сонгуулиар, олигарх бүлэглэлүүдийн захиалгаар бүрдэж байгаа одоогийн нөхцөлд улс орны эрх ашиг, хувь заяанд гүйцэтгэх үүргийг бодитой үнэлэх шаардлага нэн хурц болж байгааг үйл явдлын өрнөлт тод харууллаа.

Монголчууд бид олон юм үзэж догширсон зангаараа хулгана жилийн сүүлийн үйл явдлуудыг мартагнан орхиж, өнгөц тайлбарт сэтгэл амарч болох юм. Ямар ч болов одоохондоо Улсын Ерөнхийлөгч нь "төрийн эргэлт болж байна” хэмээн мэдэгдсээр атал УИХ нь учир явдлын тайлбарыг хаалттай чуулганаараа ч сонсолгүй "эв нэгдэл” хэмээн уриалаад чуулганаа өндөрлөв. Улсын Их Хуралд "чүүчилүүд" их л олон болж дээ. Тэгэхдээ олон хавар нэгэндээ гэж нэг сануулга бий.

"Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг арилга" гэсэн бурхны сургаал ч бий. Тэгээд ч цагийн eнгe биднийг алив бүхэнд чамбай няхуур хандаж, урьд урьдынхаас илүү ухаалаг, холч бодлогоор амьдрахыг шаарднам бус уу.

Монголын улс төр, нийгмийн амьдралд олонтоо тохиолдож буй хямралт байдлыг Нягтлан шинжилбэл түүний үндсэн шалтгаан, гол зангилаа нь дараах хоёр асуудалд тулдаг билээ.

Түүний нэг дэх нь, 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй, нэг танхимтай. Улсын Их Хурлыг" төрийн эрх барих дээд байгууллага" хэмээн тогтоосноор өөрийгөө хянах чадваргүй төдийгүй, улс төрийн аль нэг хүчинд дулдуйдсан “масоны төр"-ийн зэрэмдэг тогтолцоонд шилжсэн билээ. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ доголдлыг өөрчилж чадаагүй юм. Одоогийн шүүх засаглалыг тойрсон ээдрээтэй асуудал энэ доголдлын нэг л салаа мөчир юм.

Төрийн дээд эрх мэдлийг бүх ард түмний төлөөлөлтэй Ардын Их Хуралд хадгалж, Төрийн бүх салбар, түүний өмнө ажил үүргээ хариуцдаг болсон цагт Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт шилжинэ. Ардын Их Хуралд Улсын Их Хурал, ИТХ-д хамгийн олон удаа сонгогдож, олон түмний итгэл хүлээсэн төрийн зүтгэлтнүүд болон залуучууд, ахмадууд, ҮЭ, соёл шинжлэх ухааны салбараас сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдүүлэхэд нийгмийн эрх ашгийг бүрэн илэрхийлж чадах нь эргэлзээгүй. Гэвч энэ асуудлыг ойр мөд шийдэх боломжоо 2019 онд алдсан билээ.

Одоогийн улс төрийн амьдралын ээдрээтэй байдлын хоёр дахь шалтгаан нь улс төрийн намуудыг шүтэх үзэлд үндэслэж, нэг талаас тэдэнд төрийн эрх мэдлийг авах онцгой эрх олгосон хэр нь, негеө талаас төрийн эрх мэдлийг худалдах, худалдаж авах, олон түмнийг сонгуулийн бохир технологи, худал хуурамч амлалтаар төөрүүлэх, төрд ноёрхсон олигарх бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүд хаалгыг нээж өгч байгаа" Улс төрийн намын тухай хууль"-ийг өөрчилж чадахгүй байгаад оршино. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил Улсын Их Хурлын чуулганы шийдвэрлэх асуудлын тоонд орж яваа боловч одоогийн эрх баригч МАН-ын дангаар ноёрхлын үед УИХ-ын санаачилсан төсөл хэлэлцэж, нийгэм хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэх магадлал тун бага.

Намуудын тухай хуулийн шинэчлэл хийхэд тэдний хариуцлагыг дээшлүүлж, нийгмийн хяналтад оруулах шаардлагыг жүy нь нийгмийн амьдралын үндсэн захиалга мөн болно.

Улс төрийн шударга, тэгш ерселдеений орчин бүрдүүлж, намуудын хариуцлагыг дээшлүүлэн авлигын мафиоз сүлжээнд орох боломжийг хаахын тулд адаглаад л хууль шинэчлэх концепц буюу үзэл баримтлалыг зөвшилд хүргэж тогтсон байх зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийг өөрчлөх үед эрх мэдэлтнүүдийн ов МЭХЭНД хөтлөгдөн хашигдаж гаргасан алдааны гашуун сургамжийг мартах ёсгүй.

Намын тухай хуулийг шинэчлэхэд төр нийгмийн талаас баримтлах гол чиглэлүүдийг олон түмний саналыг судлах үндсэн дээр ҮАБЗ-өөр хэлэлцэн тогтоож, улс төрийн бүх намуудын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр толгойлуулсан ажлын бүлгээр шүүн ХЭЛЭЛЦЭЖ, төсөл боловсруулсан нөхцөлд нийгмийн зөвшилд хүрч, улс төрийн орчныг эрүүлжүүлж болох юм.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн гэсэн Үндсэн хуулийн заалт (301)-ын утга агуулга, ач холбогдол, үр ашгийг монголчууд нэгэндээ хүртэх, үнэлэх боломж олдох билээ. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж хамгаалахдаа, санхүүгийн бэрхшээлийн улмаас олигархуудын халаасанд орж, нийгмийг хуваан өмчилж буй бүлэглэлүүдийг тэтгэхэд бус, Төрийн эрхийг авч, түмний заяаг шийтгэж тэмүүлэгч субъектүүдэд, өндөр хариуцлагын буулгыг нь тохож өгөх, нийгмийн захиалгыг биелүүлэхэд чиглэх ёстой.

УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд уг асуудалд багтаж орсон. Тэгэхдээ Ардчилсан нийгэмд эрүүл үзэл баримтлалтай, өндөр хариуцлагатай олон намын тогтолцоо хэрэгтэй болохоос олон "мам"-ын тогтолцоо тус болсон түүх байхгүй билээ. УИХ-д суудалтай намуудын сүүлийн 5 аас 10 жилийн санхүүгийн үйл ажиллагааг бүрэн шалгаж үнэн байдлыг нийтэд мэдээлэхгүйгээр тэднийг тесвеес санхүүжүүлэх асуудлыг шийдэх нь ээлжит хуйвалдаан төдий болох бөгөөд үхэр жил сүүлээрээ хулганаас дутахгүй шилбүүрдэж ч магадгүй юм.

Үхрийн сүүл хулганыхаас урт шүү дээ.

Д.Бямбасүрэн

2021 оны 2 сарын 18-ны өдөр

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ