04 сарын 27, Бямба

Э.Даваажамц: Ховдоос Улаанбаатар хүртэл 40 орчим хоног тасралтгүй гүйхээр бэлтгэлээ хангаж байна

Спорт
2 жилийн өмнө
Э.Даваажамц: Ховдоос Улаанбаатар хүртэл 40 орчим хоног тасралтгүй гүйхээр бэлтгэлээ хангаж байна
Ахлах ахлагч Э.Даваажамц: Төрийн далбаагаа мандуулаад 40 орчим хоног тасралтгүй гүйнэ
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэрээр ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр дүүргэж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, Үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогджээ. Түүнтэй өмнөө тавьсан зорилгынх нь талаар ярилцлаа.
-Та яагаад холын зайнд гүйх шийдвэрийг гаргасан бэ?
-2020 оны 7 дугаар сард ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлагдсан шүү дээ. Тэгэхэд л “Цэргийн алба хаагч яагаад холын зайд гүйж болохгүй гэж” бодож, зорилгоо болгосон. Үндсэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн холын зайд гүйх сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэж эхэлсэн. Эхлээд өдөрт 10 км, 10 хоногийн дараа 20, 20 хоногийн дараа 45-50 км болгож нэмэгдүүлсэн. Бэлтгэл бүрэн хангагдаж, ямар ч зовуурьгүй, амьсгаа задарч, ядралгүй болсоныхоо дараа ангийнхаа удирдлагад Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх хүсэлтээ буйгаа илэрхийлсэн юм.
-Хэрхэн хүлээж авсан бэ?
-Уриалгахан хүлээж авсан. Мэдээж дээд шатны байгууллага Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авсан. “Бие бялдрын бэлтгэлжилт, эрүүл мэнд чинь бэлэн үү, ямар нэгэн сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй биз” гээд тодорхой шалгалтуудыг авсны дараа зөвшөөрлөө өгсөн байгаа.
-Хэзээнээс гүйх билээ?
-2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11.40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас хөдөлнө. Гэр бүл, анги хамт олон, найз нөхөд, нутаг усныхан маань гаргаж өгөх байх аа.
-Хэдий хугацаанд гүйхээр тооцоолж байна. Бас өдөрт хэдэн км гүйх вэ?
-Ховд аймгаас Улаанбаатар аймаг хүртэлх зай 1500 км. Өдөрт 45-50 км гүйнэ. Ингэхдээ өглөөд 25 км, үдээс хойш 25 км гүйнэ гэж тооцож байна. Зарим өдрөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад энэ тоо бага зэрэг өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өдөрт 45-50 км гэж тооцохоор 40 орчим хоног тасралтгүй гүйж, 7 дугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очно гэж төлөвлөж байгаа.
-Хоол хүнс, хоноглох байраа хэрхэн зохицуулсан бэ?
-Надад туслалцаа, дэмжлэг үзүүлэх баг явна. Мэдээж гүйхгүй, автомашинаар. Эмчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо, тогоочоор миний эхнэр М.Мөнхзаяа, жолооч-дасгалжуулагчаар хадам ах М.Одгэрэл нар явна. Өглөөд хоноглосон газраасаа босоод гүйхэд манай багийнхан майхнаа хурааж, дараагийн цэгт түрүүлж очоод хоол унд, бусад бэлтгэлээ хангаад байж байна. Ийм маршрутаар 40 орчим хоног тасралтгүй туулна гэсэн зорилго тавиад байна.
-Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарах вий?
-Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ талын зөвшөөрлийг нь авч өгсөн. Бидний хувьд аймагт саатах асуудал байхгүй болохоор хүндрэл гарахгүй байх.
-Гүйлтийн спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?
-Яг дагнан хичээллэж байгаагүй. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, цэрэгжлийн спортын тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. Холын зайд гүйхтэй холбоотой бэлтгэлийг бол 100 хувь базаасан учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэдгийг бардам хэлж чадна.
-Энэ амжилтаараа зорилго тавиад байгаа вэ?
-Нэгдүгээрт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах. Гуравдугаарт, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх. Одоогоор рекордын эзэн нь Б.Болдбаатар гэдэг мундаг тамирчин бий. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрээр Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг туулсан амжилтаараа Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эзэмшигч нь. Дөрөвдүгээрт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд 100 жилийн ой нь тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа түүхт ойг тохиолдуулан гүйж, өөрийн зүгээсээ бэлэг барьж байгаа юм.
-Төрийн далбаагаа мандуулж гүйнэ гэсэн ...
-Тийм ээ. Цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явна. Гүйж байгаа талаарх мэдээллээ өөрийн цахим хуудаст байнга оруулж байна.
-Танд амжилт хүсье.
-Баярлалаа.
 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ