04 сарын 26, Баасан

А.Цэнгэл: Улсын хэмжээнд 69 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас нийслэлд 37 мянга нь байна

Нийгэм
2 жилийн өмнө
А.Цэнгэл: Улсын хэмжээнд 69 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас нийслэлд 37 мянга нь байна

Төрийн цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардал олгож хувийн цэцэрлэгийн багтаамжийг 100 хувьд хүргэнэ хэмээн салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдээд буй. Тэгвэл нийслэлийн хэмжээнд байгаа хувийн цэцэрлэгүүдийн хүчин чадлын талаар Монголын хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн А.Цэнгэлээс тодрууллаа.

Untitled-1_rGjGMnV

-Нийслэлийн хувийн цэцэрлэгүүдэд олгох хувьсах зардлыг нэмж харьяаллын дагуу хүүхдүүдийг авах боломж хэр байгаа вэ?
-БШУЯ-наас гарсан мэдээлэлд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх үүднээс нийт 57 байршилд байгаа хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх замаар бүрэн хамруулъя хэмээсэн. Нэг үгээр бүх хувийн цэцэрлэгт үүнд хамаарна гэсэн үг биш. Ингэхдээ хувийн цэцэрлэгт үндсэн төлбөрөө төлсөн хүүхдийг хамруулахаас гадна харьяаллынхаа дагуу улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдийг нэмж авна гэсэн үг.  Нийтэд нь хувьсах зардлыг нэмэх төсөв байхгүй байх. Тиймээс зөвхөн дээрх 57 байршлын хувийн цэцэрлэг хамрагдах боломжтой гэдгийг олон нийт зөв ойлгох хэрэгтэй. Улсын хэмжээнд 69 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас нийслэлд 37 мянга нь бий.

Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь буюу 34 хувь нь БЗД-т, 33 хувь нь ХУД-т харьяалалтай бол үлдсэн хүүхдүүд нь бусад дүүрэгт амьдардаг. Хувьсах зардлыг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэнэ гэж байгаа ч төлбөрийг бууруулах эсэх нь тодорхойгүй, шийдлийн хувьд бүрхэг хэвээр л байна. Бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд ярвигтай л санагдаад байгаа юм. Дээрх 57 байршлын хувийн цэцэрлэгт харьяаллын дагуу авах боломжтой 2400 хүүхэд бий. Энэ нь цэцэрлэгт хамрагдаагүй 37 мянган хүүхдийн 10 хувьд ч хүрэхгүй тоо.

- Улсаас хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд олгогддог хувьсах зардлын хэмжээ хэд байдаг вэ?
- Нэг хүүхдийн хувьсах зардал жилд 807 мянган төгрөг буюу сард 89 мянган төгрөг байдаг. Өнөөгийн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн цагт энэ нь нэг хүүхдэд хангалттай хүрэх хэмжээний мөнгө мөн үү гэдгийг дахин эргэж харах асуудал болсон.

Өнгөрсөн жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгүүд дунджаар 300-350 мянган төгрөгийн төлбөртэй байв.

Хувьсах зардлыг нэг дахин өсгөх замаар хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх Засгийн газраас санал гаргасан байсан. Мэдээж энэхүү саналын дагуу хүүхдийг хамруулах уу гэдэг нь тухайн цэцэрлэгийн өөрийн эрх мэдлийн хэмжээнд шийдвэрлэх сонголтын асуудал. Учир нь энэ хувийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой учир төртэй харилцан тохиролцоод хэдэн хүүхэд хамруулахаа өөрсдөө шийднэ. Мэдээж өөрсдөдөө алдагдалгүй, бодит нөхцөл байдалд нийлсэн шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна.

- Нийт 57 байршлын хувийн цэцэрлэгүүдэд хамруулах боломжтой 2400 хүүхдийн тоог хэрхэн тодорхойлсон бэ?
- Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгийн хүртээмж, ашиглаж болохуйц хүчин чадлыг харьцуулан 2400 хүүхдийн боломж байгаа хэмээн урьдчилан тооцоолсон байх. Гэхдээ тухайн хувийн цэцэрлэг өөрөө үндсэн хүүхдийн элсэлтээрээ дүүрсэн тохиолдолд дээрх тоо мэдээж өөрчлөгдөнө. 2400 гэдэг нь өнгөрч буй хичээлийн жилд буюу цар тахлын улмаас 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй байх үеийнх учир ирэх хичээлийн шинэ жилд дээрх тоо хэлбэлзэхийг үгүйсгэхгүй.

Энэ хичээлийн жил бараг шувтарч байгаа учир хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмээд харьяаллын хүүхдүүдийг хамруулах нь ирэх намраас хэрэгжиж магадгүй

Тоон статистикийг хэзээний ямар мэдээлэл дээр үндэслэж гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Бидэнд байгаа мэдээллээр өнгөрсөн хичээлийн жилд 2-3 настнууд яваагүй учир хувийн цэцэрлэгүүд нийт хүчин чадлынхаа 40-60 хувийг л ашиглан үйл ажиллагаа явуулсан ба үүнд үндэслэж дээрх тоог гаргасан байх. Хэрэв ирэх намар энэ тоо ямар байдлаар нэмэгдэхийг тааж мэдэхгүй байна. Энэ хичээлийн жил бараг шувтарч байгаа учир хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмээд харьяаллын хүүхдүүдийг хамруулах нь ирэх намраас хэрэгжиж магадгүй байх.

- Нийслэлийн хэмжээнд хувийн цэцэрлэг хэд байдаг болон төлбөр нь дунджаар хэд байна вэ? Үнийн өсөлтийг дагаад төлбөр нэмэгдэх байдал ажиглагдаж байна уу?
- Одоогоор нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 450 гаруй хувийн цэцэрлэг бий. Энэ нь улсын цэцэрлэгийн тооноос даруй хоёр дахин их юм. Улсын 200 гаруй цэцэрлэг байдаг. Төлбөрийн хувьд өнгөрсөн жилийн судалгаагаар дийлэнх нь дунджаар 300-350 мянган төгрөгийн төлбөртэй байсан. Түүнээс доош ч бий. Мөн хувийн нийт цэцэрлэгийн 10-20 орчим хувь нь 350-800 мянган төгрөгийн төлбөртэй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалаад зах зээлийн жамаараа төлбөр нэмэгдэх байх. Төлбөрийн хувьд нарийн судалгааг бид хараахан хийгээгүй байна.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ