04 сарын 27, Бямба

Цуврал №2. А.Гансүх: Бусдыг буруутгасан бидний буруу

М.Сугарсүрэн
Блог
2 жилийн өмнө
Цуврал №2. А.Гансүх: Бусдыг буруутгасан бидний буруу
БУСДЫГ БУРУУТГАСАН БИДНИЙ БУРУУ
Монгол Улс газар зүйн хувьд хоёр хөрштэй. Улс төр, эдийн засгийн хамааралтай. Хэдийгээр бид дэлхийн 70 гаруй улстай худалдаа хийдэг статистик байдаг боловч нийт экспортын 90 хувь нь урд хөршөөс хамааралтай, мөн ОХУ-тай хийдэг экспорт, импорт алдагдалтай. Бид үүнд хөршүүдээ буруутгадаг. Бараг л хүн бүр энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Манайхаас бараа авахгүй байна, импортын татвар нь хэт өндөр” гэдэг. Зарим улстөрчид бол “Монголыг эдийн засгийн хоригт оруулчихсан” гэх мэтээр сүүлийн 20 жил лав ярьж байна. Мэдээж энэ бол маш чухал, анхаарч шийдвэрлэх ёстой асуудал.
 
Бид энэ сэдвийг судалж үзэхээр Женевт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэнд хандсан. Элчин сайд шуурхай ажиллаж, түүний зохион байгуулснаар 2018 оны 10 дугаар сард Женев дэх Дэлхийн худалдааны байгууллагад очиж хоёр өдөр семинарт сууж, Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) мэргэжилтнүүдэд Монгол Улсын хөршүүдтэйгээ хийж буй худалдааны нөхцөл байдлыг тайлбарлаж, зөвлөгөө авав. Энэ сургалт, семинарт надтай хамт Женев дэх Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн болон Элчин сайдын яамны асуудал хариуцсан бусад дипломат ажилтанууд, ҮАБЗ-ийн шинжээч, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан албан тушаалтан бүгд суусан. Сургалт сэдвээсээ хамаараад 30-40 мин үргэлжлэх бөгөөд өөр өөр сэдвээр таван сургалтад хамрагдаж, олон уулзалт хийв. ДХБ-ын экспертүүдтэй хоёр өдөр зөвлөлдөж, өөр зуураа ярилцаж мэдээлэл солилцсоны үр дүн нь байв.
Дэлхийн худалдааны байгууллага нь худалдааны чөлөөт байдлыг хангадаг бөгөөд өөрийн дүрэмтэй, гишүүн орнууд энэ дүрмийн хүрээнд худалдаа хийдэг. Харин ДХБ-д шинээр гишүүн болох улс ДХБ-ын бусад гишүүн орнуудтай худалдааны нөхцөлөө урьдчилан тохирох ёстой. Жишээ нь, бидний хөршдөө гомдоод байгаа импортын татварын хувь хэмжээг тохирдог ажээ.
Харин манай урд хөрш хойд хөрш тус тус гишүүнээр элссэн байна. Учир нь ОХУ, БНХАУ нь ДХБ-ын гишүүн болохын тулд Монгол Улстай худалдааны нөхцлөө тохирч, Монгол Улс эдгээр улстай маргаантай асуудалгүй гэж зөвшөөрснөөр тэдгээр улсын ДХБ-ын гишүүн болох нөхцөл нь хангагддаг байна. ДХБ дүрэм нь ийм аж. Дэлхийн худалдааны дүрэм ийм атал Яг энэ асуудлыг ДХБ-ын эксперт надаас асуусан. Тэрээр:
-“ хэмээн гайхширч байв.
-“Одоо хөршүүдтэйгээ дахиад энэ асуудлыг ярьж болох уу” гэвэл,
-“Үгүй, оройтсон. Одоо танай улс асуудал үүсгэх бол дүрмийн дагуу ДХБ-ын бүх гишүүн орнуудтай хэлэлцээр хийх болно. Та нар чадахгүй. Тэгээд ч танайд шаардлага хангах боловсон хүчин байхгүй.” гэлээ.
-“Та нар тусалж, зөвлөж болно биз дээ?” гэж хэлж үзэв.
-“Танай улсад манай экспертүүд тогтмол очиж сургалт явуулдаг. Танай хүмүүсийн боловсрол шаардлага хангадаггүй. Бас дараа нь очиход өмнө сургалтад хамрагдсан хүмүүс байхгүй болсон байдаг. Дахиад шинэ хүмүүст шинээр заах болдог. Энэ байдал байнга давтагдаж байна.” гэж хариулсан.
-“Одоо тэгээд яах вэ? Зөвлөөч” гэв.
-“Бид гишүүн аль нэг орондоо нөгөө орных нь эсрэг зөвлөгөө өгдөггүй. Та нар ДХБ-ын хуулийн зөвлөлгөө өгөх төвд (Advisory Centre on WTO Law) хандах хэрэгтэй. Зөвлөгөө үнэ төлбөргүй” гэв.
-“Тэр төвд өнөөдрийг хүртэл яагаад хандаж энэ асуудлаар зөвлөгөө аваагүй юм бэ” гэж Элчин сайдаас асуухад “Монгол Улс энэ төвд гишүүнээр элсээгүй” гэв.
 
Монгол Улс 1997 онд ДХБ-ын гишүүн болсон. Тэгээд өөрийн бэлтгэсэн боловсон хүчин байхгүй, ДХБ-ын хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг төвд өнөөдрийг хүртэл гишүүнээр элсээгүй байдаг. Хэлэх ч үг олдсонгүй. Маргааш тэр төв рүү очьё, цаг авчих гэж тохиров.
ДХБ-ын Хуулийн зөвлөгөө өгөх төвд очиж төвийн Гүйцэтгэх захирал Niall Meagher, Ахлах зөвлөх Fernando Pierola, зөвлөх Vitaliy Pogoretskyy нартай уулзалт хийж, төвд элсэх тухай асуудал тавилаа. Гүйцэтгэх захирал Niall Meagher “Болно оо. Та бүхэн элсэлтийн хураамж л нэг удаа төлнө, түүнээс хойш бүх асуудалд үнэгүй зөвлөлгөө авна.” гэв. Элсэлтийн хураамж хэд вэ гэхэд 55 000 швейцарь франк, харин та нар 5 жилд хуваагаад төлж болно л доо” гэж хэлэхдээ их л харж үзсэн царайтай байв. Монгол Улс ядуу, 55 000 швейцарь франк монголчуудад их мөнгө гэж бодож байгаа нь илт. Би “Монгол Улс 2019 онд танай байгууллагад гишүүнээр элсэнэ. Мөнгийг нэг удаа шууд төлнө.” гээд хэлчихлээ.
Элчин сайд болон ДХБ хариуцсан дипломат ажилтануудтай ярилцаж байхад “Анх манай улс ДХБ-ыг сайн ойлгоогүй, НҮБ-ын нэг байгууллага гэж бодож элссэн”, хоёр хөрш ДХБ-д гишүүнээр элсэхэд манайх ямар ч хэлэлцээр хийхгүй зөвшөөрлөө өгсөн. Уг нь дунд шатандаа хэлэлцээр хийх гээд бэлтгэдэг ч дээрээс дарга нар тушаагаад л асуудал дуусдаг” гэдэг мэдээлэл авав.
Манай ажлын хэсэг буцаж ирээд асуудлыг ГХЯ-д албан ёсоор тавьж, би биечлэн Гадаад харилцаааны сайд Д.Цогтбаатарт Женевт ДХБ-д ажилласан тухай танилцуулав. Д.Цогтбаатар сайд хуульч мэргэжилтэй, өөрөө ДХБ-д дадлага хийж байсны хувьд асуудлыг мэддэг байсан. Тэрээр асуудлыг шуурхай бэлтгэж, Засгийн газарт оруулан шийдвэрлэж, 2020 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Монгол Улс, ДХБ-ын Хуулийн зөвлөлгөө өгөх төвийн гишүүн болсон билээ.
Одоо Монгол Улс тус төвийн хуульчдаас зөвлөгөө авч, хоёр хөрштэй хийх худалдаанд өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болсон. Жишээлбэл, байна. Тэгвэл Монголд ургац хураалтын үеэр хүнсний ногоо элбэг болох үед Хятадаас авах хүнсний ногооны импортын татварыг нэмээд, хүнсний ногооны дотоодын хэрэгцээ дутагдах үед буцаагаад нэмсэн татвараа буулгах зэрэг зохицуулалт хийх боломжтой ажээ.
Мөн ОХУ-ын импортын татварын хувьд энэ асуудал ОХУ-аас дангаар нь хамаарахгүй бөгөөд ОХУ тэргүүтэй "ЕвроАзийн эдийн засгийн холбоо"-оос хамаарах учир энэ холбоотой "Чөлөөт худалдааны хэлэлцээр" байгуулах нь гарц болохыг ДХБ-ын мэргэжилтэнүүд зөвлөсөн болно.
55 000 швейцарь франктай холбоотой жижиг түүхийг сонирхуулья. Энд бичсэн түүхийг би санаандгүй тохиолдлоор “Моннис” компанийн захирал Б.Чулуунбаатарт ярьсан. Чулуунбаатар бухимдаж, “ийм юм гэж байх уу, бүхэл бүтэн улс байж, манай компани тэр 55 000 франкийг төлье. Улсад өгч байгаа хандив болог” гэсэн билээ. Үүнийг Д.Цогтбаатарт хэлэхэд “Заа, бас арай ч дээ. Улс байна даа, яамныхаа төсвөөс зохицуулна” гээд зохицуулсан.
Жич: 2015 онд ДХБ-д Казакстаныг ДХБ-д элсэхэд Монгол Улс боломжоо нэг удаа ашигласан байдаг.
Одоо Женевд суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Гадаад харилцааны сайд байхдаа Казакстаныг ДХБ-д элсэх үед нь Балхашмыс үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрт төлөх 10 сая ам.долларын өрийн асуудлыг босгож, эсэргүүцсэн. Казакстаны Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд нь Монголд ирж гуйгаад, Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрөө манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, уг өрийг яаралтай төлж байв. 1990 оноос хойш төлөөгүй байсан өр ингэж төлөгдсөн байдаг.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн одоо ДХБ-ын гурван том зөвлөлийн нэг болох Барааны худалдааны зөвлөлийг 2021-2022 онд даргалж байна. ДХБ нь гурван үндсэн зөвлөлтэй. Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл, Оюуны өмчийн худалдааны зөвлөл. Элчин сайд нар 1 жилийн хугацаагаар ээлжлэн даргалдаг. Л.Пүрэвсүрэн сайд ДХБ-ын Оюуны өмчийн зөвлөлийг 2019-2020 онд даргалсан. Гурван том зөвлөлийн хоёрыг нь даргалсан гэсэн үг. Өмнө нь Монгол Улс ДХБ-д зөвлөл даргалах байтугай жижиг хороо ч даргалж байгаагүй. Тиймээс Л.Пүрэвсүрэн сайдыг одоо л ашиглах цаг.
 
240650902_4408723115817207_2166331636664000577_n
 
(Зураг дээр Монгол Улсаас Женевт суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн, ДХБ-ын ДХБ-ын Хуулийн зөвлөгөө өгөх төвийн Гүйцэтгэх захирал Niall Meagher нар тус төвд Монгол Улс гишүүнээр элсэх баримт бичигт гарын үсэг зурж байгаа нь
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Ажилгүйдэл
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Зөвөө зөв. Гансүх одоо сайт дээрээ сэтгүүлч хий
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ