04 сарын 26, Баасан

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Эрүүл мэнд
2 жилийн өмнө

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр цар тахлын эсрэг авсан Монгол Улсын хариу арга хэмжээ хэд хэдэн онцлогтой байсан. Үүний үр дүнд нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 2100 иргэн цар тахлын улмаас амиа алдсан.  

О.Батбаяр "Засгийн газраас вакцинаар сайн хангасан. Вакцины олон төрлийн сонголтыг бий болгосон. Иргэд хоёр болон гурав дахь тунд идэвхтэй хамрагдлаа. Мөн бид иргэдэд вирусын эсрэг эмчилгээг эрт эхлэх боломжийг иргэдэд олгосон. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу, Засгийн газрын санхүүжилтээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэмжлэг, өрхийн эмнэлгээр дамжуулан даатгалтай, даатгалгүй, дотоод, гадаад гэлтгүй бүх хүнд эмийн багц олгосон.

Манай улс зөвхөн хүнд өвчтөнүүд төдийгүй хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлсэн. Дийлэнх улсад зөвхөн хүнд өвчтөнүүдээ хэвтүүлсэн юм. Бид оргил үед ковидын орыг 23 мянга хүртэл нэмсэн юм. Эдгээрийн үр дүнд нас баралтыг бага түвшинд барих боломжийг олгосон.                 

2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар АНУ, Их Британи, Франц, Итали зэрэг орнуудад нэг сая хүн ам тутамд 2200-2400 нас баралт бүртгэжээ. Манай улсад энэ үзүүлэлт 580 байлаа. Хөгжингүй орнуудаас дөрөв дахин бага нас баралт бүртгэсэн нь бидний ковидтой тэмцсэн стратеги зөв байсныг батална.

2021 оны долдугаар сараас бид цар тахалтай дасан зохицох, хөл хориог багасгах,  сүргийн дархлаа бий болгох, хайбрид дархлаа бий болгоход анхаарлаа. Үүний үр дүнд омикроны давлагааг хүндрэл, нас баралт, эмнэлгийн ачаалал багатай даван тууллаа" гэв.

Манай улсад цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн нас баралтын шалтгаан

75 хувь нь зүрх судасны өвчинтэй
25 хувь нь чихрийн шижинтэй
11.8 хувь нь бөөрний эмгэгтэй
11.3 хувь нь элэгний эмгэгтэй
7.7 хувь нь мэдрэлийн эмгэгтэй
7 хувь нь хавдартай
5 хувь нь хэт таргалалттай байжээ.

Нийт өвчтөнүүдийн 79 хувь нь архаг хууч өвчин ковид хавсарсны улмаас нас барсан бол 20 хувь нь ковид шалтгаант байна.  

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ