03 сарын 19, Мягмар

Монголын АНХНЫ ухаалаг “Hulan-21” гар утас энэ оны есөн сард хэрэглэгчдийн гарт хүргэгдэнэ

Технологи
3 жилийн өмнө
Монголын АНХНЫ ухаалаг “Hulan-21” гар утас энэ оны есөн сард хэрэглэгчдийн гарт хүргэгдэнэ

“Эхлэл” брэнд  монгол хүний хэрэглээнд тохирсон гар утсыг бүтээхээр ажиллаж байна. Гар утасны суурь системийг 100 хувь монгол программистууд бүтээж байгаагаараа онцлог юм. Монгол инженерүүдийн ур ухаан шингэсэн гар утас үйлдвэрлэхээр нийт 11 мэргэжилтэн 2 жилийн хугацаанд ажиллажээ. 16-28 насны эдгээр залуус Монголдоо үйлдвэрлэсэн гар утасны загвараа “Hulan-21 гэж нэрлэсэн бөгөөд 21 нь энэ оныг, Hulan” гэдэг нь Чингис хааны хамгийн хайртай хатны нэрээр бэлгэджээ

Тус утасны хамгийн дээд үнэ нь 1,5 сая төгрөг.

Basic /256GB багтаамжтай нь: 900.000₮/
Premium /512GB багтаамжтай нь: 1.000.000₮/
Premium /512GB, 5G сүлжээ дэмждэг хувилбар нь 1.500.000₮/ бөгөөд одоогоор урьдчилсан захилга авч байна. Захиалга хийхийг хүсвэл http://hulan21.com/ сайтаар зочилж, мэдээллээ илгээгээд урьдчилгаа 50%-г төлж баталгаажуулах юм байна. 
151788014_116582003736664_1291960296424230484_o

“Ehlel” brand нь гар утасны дагалдах хэрэгсэл чихэвч, цэнэглэгч үйлдвэрлэдэг. Гар утасны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэх явцад нь ухаалаг утас үйлдвэрлэх санал хүсэлт их ирүүлдэг байсан байна. Одоогоор, техникийн шинжилгээ төлөвлөгөө нарийн тодорхойлолтуудаа гарган судалгааны шатыг дуусгаад байгаа бөгөөд үйлдвэрлэлийн шатандаа ороход бэлэн болжээ. Түүхий эдийн хувьд, 80 хувь нь гадных, 20 хувийг дотооддоо бүтээж байгаа аж.

Hulan-21” утас ердөө 5000 ширхэг үйлдвэрлэгдэх аж. Урдчилан захиалга хийсэн хүмүүсдээ супер 15 бэлэг бэлджээ. 

  1. Ehlel MFI USB кабел
  2. Ehlel Android цэнэглэгч usb кабел
  3. Ehlel Type - C цэнэглэгч usb кабел
  4. Ehlel Хурдан цэнэглэгч адаптер
  5. Ehlel Probazz энгийн чихэвч
  6. Amjilt Publishing-н 'MENTOR' book
  7. "Зуузуугийн найзууд" тоглоомын багц
  8. Амжилт Кибер Сургуульд 10 хувь хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг
  9. Цэлмэг Технологийн Бага Сургуульд 20 хувь хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг
  10. Гуанжоу Их Сургуульд 20 хувь хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг
  11. Ehlel Academy - д 20 хувь хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг
  12. Ehlel Publishing - н бүх номыг 20 хувь хөнгөлөлттэй авах эрхийн бичиг
  13. Amjilt Refresh амралтын газар 50 хувь хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг
  14. Hulan21 утсыг 10 хувь хөнгөлөлтэй үнээр авар эрхийн бичиг
  15. Hulan21 утсаны гадга хэсгийн өнгийг хүссэнээрээ сонгох боломж гэх мэт нийт 15 бэлгийг захиалга хийсний маргааш нь хаягаар тань хүргэж өгч байгаа аж.

Hulan-21” утас 2021-09-21-нд хэрэглэгчдийн гарт хүргэгдэхээр төлөвлөгджээ.

Үйлдлийн систем нь хамгийн сүүлийн үеийнх “Android-11” ашиглана. Мөн монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан программууд суулгах юм. Мөн “Hulan-21”-ийг монголчуудын хийсэн аппликейшнээр баяжуулах аж. Цаашдаа тус брэндийг гадаадад гаргах зорилготой ажиллаж байна.

7
3
0
0
2
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:230

Видео

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ