04 сарын 26, Баасан

Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн

Олон нийт
2 жилийн өмнө
Х.Буянтүмэн: Нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.

 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл өмнөх 2020 оноос 17.2 хувиар өссөн. Авлигын гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд дараалан 10 гаруй хувиар тогтмол өссөн нь мөрдөгч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл сайжирч буйн нэг илрэл юм. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт оны эцсээр 96 хувьтай байна.

2021 онд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүд өмнөх оныхтой ижил түвшинд байгаа мэт боловч авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын тоо өмнөх жилээс 30.6 хувиар өссөн байна.

Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлтэд чанарын ахиц гарсан. 2021 онд нийт шалгаж шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлт. Авлигатай тэмцэх газраас 2021 онд мөрдөн шалгасан хэргүүдээс 160 хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна. 2019 онд 68, 2020 онд 114 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсантай харьцуулбал 40 гаруй хувиар өссөн.

Мөрдөн шалгах хэлтсийн үндсэн зорилго бол авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил байдаг. 2019 онд 11.3 тэрбум төгрөг, 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь 2.7 дахин өссөн үзүүлэлт болж байна.

2021 онд нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн хэргүүдийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн. Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн.

0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ