04 сарын 27, Бямба

"Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр" буюу гуравдугаар сарын 8-ны түүх

Сонин хачин
2 жилийн өмнө
"Олон Улсын эмэгтэйчүүдийн өдөр" буюу гуравдугаар сарын 8-ны түүх

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр эмэгтэйчүүд нэгдэж, өөрсдийн эрхийг хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэдэг. Тэгвэл энэхүү баярыг яагаад тэмдэглэдэг болсон тухай түүхэн үйл явдлаас дурдвал:

1908 он. Эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, шүүмжлэлт маргаан ихээр өрнөх болсон нь улам эрчимжиж, идэвхтэйгээр компанит ажил зохион байгуулах болжээ. 1908 оны 3 дугаар сарын 8-нд 15,000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна.

1909 он. Америкийн Социалист Намаас гаргасан тунхаглалд зааснаар Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын 28-нд тэмдэглэх болж улмаар 1913 он хүртэл эмэгтэйчүүд Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэдэг байсан байна.

1910. 1910 онд Копенгаген хотноо ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын хоёрдугаар зөвлөлгөөн болж уг зөвлөлгөөнд Герман Улсын Социаль Демократ Намын эмэгтэйчүүдийн хэсгийн дарга Клара Зеткин (Clara Zetkin) Олон улсын жил бүр улс болгон нэгэн өдөр тэмдэглэж байх санаачилга гаргасан ажээ. Мөн тус зөвлөлгөөнд 17 улсын холбоо, социалист нам, ажил хийгч эмэгтэйчүүдийн клубийн 100 гаруй эмэгтэй оролцсоны дотор Финланд Улсын парламентын анхны 3 эмэгтэй гишүүн оролцож байсан бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна.

1911 он. Копенгагены шийдвэрийг хүлээн зөвшөөрч, анх удаа Австри, Дани, Герман, Швейцар Улс 3 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр сая гаруй хүн оролцсон жагсаал болж эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй болох, төрийн байгууллагад ажиллахаар бэлтгэгдэх, ялгаварлан гадуурхалтыг арилгахын эсрэг эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлжээ. Гэсэн хэдий ч 7 хоногийн дараа 3 сарын 25-ны өдөр Нью Йорк хотын нэгэн үйлдвэрт гал гарч, 146 хүн нас барсны ихэнх нь Итали, Еврей цагаачид байжээ. Энэхүү эмгэнэлт үйл явдал нь АНУ-д ажлын байрны нөхцөл байдал болон хөдөлмөрийн хууль тогтоомжийг өөрчлөхөд нөлөөлсөн ажээ.

1913-1914 он. Дэлхийн 1 дүгээр дайны өмнөхөн Оросын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны 2 дугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэжээ. 1913 оноос хойш тус өдрийг 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болсноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий даяар энэ өдөр тэмдэглэх болсон байна. 1914 оноос Европын эмэгтэйчүүд дайны эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийг илэрхийлэхээр кампанит ажил зохион байгуулсан байна.

1917 он. Дайнд 2 сая гаруй цэрэг эрс амь үрэгдсэнийг мэдсэн Орос эмэгтэйчүүд 2 дугаар сарын сүүлийн Ням гарагт “талх ба энх тайван” нэртэй ажил хаялт зарлажээ. 4 өдрийн турш үргэлжилсэн ажил хаялтын дараа Улс төрийн эрх мэдэлтнүүдтэй зөрчилдсөн Хаан (Царь) өөрийн хаан ширээнээс татгалзаж, түр Засгийн газар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр 2 дугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр 3 дугаар сарын 8-ны өдөр байжээ.

1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.

0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ