АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани ирэх хоёр жилийн хугацаанд 600 мянга гаруй цахилгаан хөдөлгүүртэй автомашин борлуулах төлөвлөгөөгөө танилцууллаа.
Энэ хүрээнд тус компани суудлын болон том оврын бүрэн цахилгаан долоон шинэ загвар гаргахаа мэдэгдэв.
Түүнчлэн “Ford Motor” Европт хийх хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж байна. Тухайлбал: Герман улсад байрлах үйлдвэртээ хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Мөн 2024 оноос эхлэн энэхүү үйлдвэртээ цахилгаан автомашин, цэнэг хураагуур үйлдвэрлэж эхлэх юм байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.