04 сарын 26, Баасан

Монгол Улс “Ойн түншлэл”- ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо

Ерөнхийлөгч
1 жилийн өмнө
Монгол Улс “Ойн түншлэл”- ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна.

 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байна.

 

Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм.

Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.

Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.

Ойн салбарт тогтвортой менежментийг хэрэгжүүлсэнээр мянга мянган ажлын байр бий болох боломжтой учир энэ салбарын ногоон ажил эрхлэлтэд түншлэлийн оруулах хувь нэмэр маш чухал.

Ойн доройтолд нөлөөлж буй асуудлыг стратегийн болон бодлогын түвшинд авч үзэж, салбар хоорондын зохицуулалт, газар эзэмшил, нөхөн сэргээлт, газрын зохисгүй ашиглалт, байгаль орчны гэмт хэрэг зэрэг асуудлыг нээлттэй, талуудын бүрэн оролцоотой, ил тод хэлэлцэн шийдвэрлэдэг дадал бий болгоход чухал хувь нэмэр оруулна.

Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг сааруулах чиглэлээр ойн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог шинэчлэн боловсруулж, сайн засаглал, тогтвортой менежментийг дэмжих юм.

Түншлэл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдал болон хөрсний үржил шимийг хамгаалах ажлыг сайжруулахад дэвшилтэт технологи, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн органик түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх,  мэдлэгийн платформд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодорхойлжээ.

Монгол Улс Европын Холбооны Ойн түншлэлд нэгдсэн Ази тивийн анхны улс болсноор цаашид Европын холбооны 27 гишүүн оронтой Монгол Улс ойн чиглэлд дараах чиглэлүүдээр хамтарч ажиллана. 
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлнэ. 
  • Ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход хамтарна.
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Европын техник технологийг ашиглана.
  • Ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах зэрэг асуудлаар хамтран ажиллана.
  • Ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих чиглэлд хамтарч ажиллана

Монцамэ

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ