04 сарын 26, Баасан

Х.БАТТУЛГА: Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгийг МАРГААШААС тушааж эхэлнэ

Ерөнхийлөгч
3 жилийн өмнө
Х.БАТТУЛГА: Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгийг МАРГААШААС тушааж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.2.7) Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгөний ордод ажиллалаа. Тэрээр энэ үеэр олон нийтэд хандан хэлсэн үгэндээ "Нэлээд хэл ам болж байж Салхитын мөнгөний ордыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, төрийн мэдэлд авч байсан. Энэхүү бүтээн байгуулалтад дандаа Монгол мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Жил гаруйн дараа газар дээр нь ирж үзэж байна. Зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан ахмадуудынхаа зээлийг төлсөн, зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөгийг энэ оны тавдугаар сард олгохоор болсон. Буянтай төсөл гэж хэлж болно. Төслийн үргэлжлэх хугацаа таван жил. Энэ төсөл нэг дэх өдрөөс эхлэн олборлосон мөнгөө тушаагаад эхлэх юм байна. Монгол банк яг энэ төсөлд зориулсан дансаа нээгээд хамтраад ажиллах тал дээр хойрго хандаад байгаа. Дансаа ч нээдэггүй,  ойлголцохгүй яваад байна. Үүний дараа дахиад ийм ил уурхай нээгдэнэ. Уурхай нээгдэхээр хүчин чадал нэмэгдэхээс гадна, орлого нь бас нэмэгдэнэ. Уурхай зөвхөн тэтгэврийн зээл дарах зорилгоор байгуулагдсан. Цаашдаа ч энэ чиглэлээ барьж явах болов уу гэж бодож байна. Нэг жижигхэн уурхай Монголын 800,000 орчим ахмадуудад зориулагдаад  зээлийг нь төлж, баялгаас хувь хүртээж байна. Миний бодож явдаг зүйл бол Монгол орон газрын дороо баялаг ихтэй баян орон. Үүнийгээ заавал гадныхан, лиценз өвөртөлсөн эрх мэдэлтэй, намын төлөөлөлд ашиглууладаг биш, Монголчууд өөрсдөө ашиглаад иргэддээ тэгш хүртээдэг, тэтгэмж өгдөг болоосой гэж бодож явдаг. Аймаг болгонд том, жижиг уурхай бий. Тэд улсын төсвийг царайчлахгүйгээр жижиг уурхайгаа өөрсдийн хүчээр ашиглаад, зөв менежмент хийж, өр зээл авалгүйгээр хөрөнгө мөнгөө босгоод энэ уурхайн жишгээр ажиллаж болохыг эрх баригчид ойлгоосой гэж л зүтгэж явна. Монгол хүн ажил хөдөлмөр эрхэлж болдог, мэргэжлийн өндөр түвшинд, технологийн дагуу ажиллаж чаддаг гэдгийг харуулах гэж зорьж яваа юм. Хармагтай ч энэ жишгээр явж болно. Гуравдугаар сарын дундуур Хармагтай руу очиж үзнэ. Тэр үеэр ТЭЗҮ нь бэлэн болно. УУЯ нь асуудлыг хурдан шийдээд яваасай. Сэлэнгийн Бороо голдыг бид сайн мэднэ. Монголчууд энэ үндсэн ордыг ашиглаж чадаагүй. Канадууд орж ирээд уул ухагдаж, ухсан нүх үлдээд, алт нь тушаагдаагүй. Хармагтайг бид яг Салхитын мөнгөний орд шиг  ашиглана. Үндсэн ордыг Монгол мэргэжилтнүүд өөрсдөө ашиглаж, үр өгөөжийг нь ард түмэн маань хүртээйсэй гэж хүсч байна.

 

 

 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

З0чин
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Зээл тэглэхэд биш доогуур түвшиний тэтгэвэр авдаг нийт хөгшчүүдийнхээ тэтгэврийг нэмэхэд зарцуулбал зүгээр бхдаа ямар мэргэн ухаантан нь ингэж зөвлөдөг юм болдоо
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ