04 сарын 26, Баасан

У.Хүрэлсүх гишүүн ээ! Тайван жагсаалыг үймээн болгох хүлээлт ТАНЫХ юм биш үү?

Нам
3 жилийн өмнө
У.Хүрэлсүх гишүүн ээ! Тайван жагсаалыг үймээн болгох хүлээлт ТАНЫХ юм биш үү?

У.Хүрэлсүх гишүүн ээ! Тайван жагсаалыг үймээн болгох хүлээлт ТАНЫХ юм биш үү?

Таныг зүй бус аашилж, Монгол төрийн гал тогоог самарч хаячихаад буухаас аравхан хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга “ҮАБЗ-ийн гурван гишүүн Монгол улсынхаа төлөө нэгдсэн. Энэ дашрамд аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүндээ талархаж явдгаа илэрхийлье.” гэж МҮОНТ-д өгсөн ярилцлагын үеэр онцлов.

ҮАБЗ-ийн гурван гишүүн хамтдаа олон чухал асуудлыг шийдэж, энэ хэрээр ард түмний сэтгэлд итгэл найдвар “цогшиж” эхэлсэн байв. Иймээс танаас зөвтгөх шалтгаан хайж багагүй хугацааг өнгөрөөлөө.

Гэвч муу дур нь хvрвэл, тахиж байгаа бурхнаа босоо ороолон болгодог, сайн дураа хөдөлбөл хvн алсан яргачинг бурхан болгодог “башир арга” чинь өдөр хоног өнгөрөх бүр тодроод болдоггүй ээ.

Тайван жагсаал болсон өдөр ҮАБЗ-ийн хоёр гишүүн чинь ард түмэндээ хандаж үгээ хэлсэн. Та харин таг. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 19.00 цагт “МЭДЭГДЭЛ” хийнэ гэхээр чинь амьсгал даран, чих тавин суусан ч танхимын хоёр сайд чинь “огцрох” өргөдөл өгч буйгаа илэрхийлээд, залуухан сайд микрофоноо шидээд гарч одсон. Та бас л ТАГ. Жагсагчид таныг хүлээсээр л байсан.

Залуус харин ухаалаг байж, талбайгаа цэвэрлээд тарсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ҮАБЗ-ийн гишүүнийхээ хувиар ч тэр, цагдаа, хүчний байгууллагыг шууд удирдан чиглүүлэх эрхтэйн хувьд ард түмнийг үймээн самуунд уриалсан үйлдлийг мэдсэн юм бол яагаад нэн даруй зогсоох арга хэмжээ яагаад аваагүй вэ?

Хэрэвзээ Ерөнхийлөгч үймээн самуунд турхирсан гэж үзсэн юм бол Та хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн биелэлтийг Монгол улсын нутаг дэсгэрт хэрэгжүүлэх эрхээсээ яагаад татгалзсан бэ?   

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14.7-д “Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.”

Таны хэлсэнчлэн улс оронд аюултай нөхцөл байдал үүссэн юм бол ҮАБЗ-ийг нэн яаралтай горимоор хуралдуулах санал гаргах байтал, эсрэгээрээ чуулганы танхимд хоолой чичрүүлж зогссон. Энэ бүгдээс харахад таны дээрх үйлдэл ҮАБЗ-ийн тэргүүнийг гүтгэсэн, улстөрийн тогтворгүй байдалд хөтөлсөн.

Та Монголын төрөөс, Монголын ард түмний нийтлэг эрх ашгаас урвасан “УРВАГЧ” ажээ.

Түүх шүүх өдөр ирэхэд... 

5
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

хуурамч
[172.69.252.148]
3 жилийн өмнө
Хуурамч Хуурандаагийн үнэн төрх угаасаал энэ шүү дээ мэдэх хүн зөндөө бдаг юм даа
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ