04 сарын 27, Бямба

МАН - Аагаа багтааж, АН - Арга хайж байна

Нам
3 жилийн өмнө
МАН - Аагаа багтааж,  АН - Арга хайж байна

АН-ын дотоод зөрчил саваа хальж, төрийн хямрал болтлоо дэвэрсэн хүндхэн өдрүүд өнгөрч байна. АН тэр чигтээ зайлаасай, балиар юмнууд, хохь чинь гэж харааж суухдаа таны, миний, Монгол минь хамт хараагдаж байгааг ойлгох хэрэгтэй.

АН-ын гишүүн, дэмжигч мөн эсэхээс үл хамаарч Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд энэ намын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага уяатай гэдгийг санаж, хүн бүр оролцохоо байг гэхэд санаа тавих болсон нь үнэн.

АН-ын дотоод зөрчилд бид оролцоогүй хэмээн МАН-ын зүгээс АН-ын даргын сунгааг орон даяар явуулах үйл явцтай зэрэгцэн мэдэгдэл гаргаж байна билээ. Өмнө нь, өмнө нь ч гэж дээ, Ц.Элбэгдоржийн үеэс Ардын нам АН-ын хэрэгт далдуур нөлөөлж, ханцуй дотор наймаа явагддаг байлаа. Одоо харин нөгөө цайрна гээч нь болсон нь нууцгүй үнэн.

AH

АН-ыг унагаж аваад, дэвсэлж суух нь нэг хоёр удаагийн сонгуулиар ашгаа өгч болох ч алсдаа өөрсдөө ч дийлэхээргүй үр дагавартай нүүр тулбал яах вэ? Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг оролцуулахгүй байх санаа, шийдэл та нарт бий. Тийм ээ, болох л санаа. Яагаад болохгүй гэж. АН арчаагүй байна, аргаа барж байна. Гэхдээ та нар нэг зүйлийг андуураад байна.

Өчигдөр шинээр сонгогдсон АН-ын дарга О.Цогтгэрэлийг батламжлах Их хурал Дүнжингарав худалдааны төвийн гадаа болсон бөгөөд хуралд 1400 орчим гишүүд оролцжээ. Шадар сайд С.Амарсайхан: "Ардчилсан намын ээлжит бус чуулганыг зохион байгуулж, олон хүнийг нэг дор хамруулсан үйл ажиллагаа явуулсныг шаардлага хүргүүлж таслан зогсоов... АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүллээ." гэв.

 

Untitled

Тэгээд энэ нам яах байсан юм бэ? Цахимаар хуралдаж үзсэн. Дүрмийн бус гээд Дээд шүүх бүртгэж аваагүй. Хүний өөрийнгүй булшны нүхийг нь ухаад дайрч байна. Нэгэн цагт хувьсгал хийж, төр эргүүлж явсан намыг булшлах гэж МАН аагаа багтааж, АН харин гарц эрж, арга хайж байна. Ямартаа ч Их хурлаа хийж, даргатай болоод авлаа.

МАН 100 жилийн түүхт ойгоо нижгэр тэмдэглэж өнгөрөөсөн нь ердөө ганцхан сарын өмнөх үйл явц. Тэр мөчөөс эхлэн цар тахал цараагаа яажшуухан тэлснийг “тоо” хэлээд өгөх байх.

163904079_293936075426573_140782216385021692_n

Баярын хурал, ойн концерт, хүлээн авалт, ойн медаль, гарын бэлэг гээд МАН-ын 100 жилийн ой одоо ч намын анхан, дунд шатандаа үргэлжилсээр л байна. “Хүүхэд ч болов зодчихоод унтая” гэгчээр эрх баригчид АН-ын Их хуралд хүчийг үзүүлж, ТАРААВ.

 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ