04 сарын 26, Баасан

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд Сод Монголын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан

Нам
3 жилийн өмнө
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд Сод Монголын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан
Балетчин эмэгтэй Б.Сүндэрьяа өнөөдөр өөрийн цахим хуудаснаа нэгэн УИХ-ын гишүүнтэй холбоотой ноцтой мэдээллийг оруулж, тэр эрхмийн нэрийг хэлэх юм уу? яахын хэмээн таавар таалгасан. Түүний нийтэлсэн мэдээллээс тухайн гишүүний нэрийг өөрөө оноож хэлээгүй ч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэдгийг олон нийт төвөггүй ойлгосон. Тэрээр хэмээн бичжээ. Тэгвэл түүний энэ үгийг батлах нэг үйл явдал 2019 онд болж байв. 
 
Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Н.Номтойбаяр хэвлэлд "Шинэ нисэх буудлын шатахууны савны тендерийг хууль зөрчин "Сод Монгол" компанид шууд гэрээгээр өгсөн. Үүнийхээ шанд Ерөнхий сайд асан У.Хурэлсүх хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан 500 сая төгрөг авч байгаад гардуулсан. Энэ асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулна." гэсэн ноцтой ярилцлагыг өгсөн байдаг. Ц.Анандбазар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н.Номтойбаяр ялагдсан ажээ. Н.Номтойбаярын хувьд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн дургүй хүргэсэн шалтгаануудынх нь нэг энэ байж болох л юм. 
 
Н.Номтойбаяр: "Шинэ нисэх онгоцны буудал гэж томоохон төсөл сүүлийн арваад жил хэрэгжиж байгаа. Шинэ нисэх онгоцны буудлын хүрээнд Японоос хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгааг та бүхэн мэднэ. Энэ зээлийн хүрээнд 5,3 сая иен буюу 125 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон байгаа.
Японы талаас энэ байгууламжийг ашиглах, менежментийг хийх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл концессийн хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компанитай гэрээлэх ёстой байтал Сод Монгол компанитай шууд гэрээ байгуулах эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ бол маш ноцтой асуудал. Үүний дараахан гэсэн мэдээлэл явсан. Уг мэдээлэл анх долдугаар сарын 23-нд буюу Засгийн газрын тогтоол гарснаас 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Өөр хэд хэдэн улсууд байгаа. Одоо ирчихсэн байгаа. Сая намын бага хурал дээр Ухнаагийн Хүрэлсүхийн өрөөнөөс гарч байхдаа надтай арын лифтэнд таарсан. Мэдээж тэр үед хэн нэгэн мэдээгүй байсан. Өөрөөс нь асууж чадаагүй. Саяхан гадагшаа бас явж байх шиг байна билээ. Энэ Шууд гэрээ байгуулах гурван тохиолдол бий. Нэгдүгээрт, сонгон шалгаруулалт зарлаад, аж ахуй нэгж саналаа өгөөгүй бол шууд гэрээлэх эрх зүйн үндэс үүсдэг. Хоёрдугаарт, хэрвээ тусгай эрх эзэмшиж байгаа патенттай холбоотой асуудлууд бол шууд гэрээлэх эрх нь үүснэ. Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол шууд гэрээлдэг. Гэтэл энэ гурван үндэслэлийн алийг нь ч хангаагүй. 
 
 
 
45
3
3
1
2
9
17

Сэтгэгдэл15

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Зочин
[162.158.167.168]
3 жилийн өмнө
Энэ Анандбазар гэж 9 шид нь бүрэлдсэн дээрэнгүй амьтан даа
Хариулах
Зочин
[172.69.135.230]
3 жилийн өмнө
Номтой болж бна эр хүн
Хариулах
Билгээ
[162.158.165.228]
3 жилийн өмнө
Нэг ч гэсэн луйварчны мэдээлэл ил болж л байг. Ард түмэн МАН гэдэг мангаст ямар бузар булай нуугдаж байдгийг зах зухаас нь сонсож л байг
Хариулах
Зочмн
[162.158.167.214]
3 жилийн өмнө
Номтой Баяр минь чи Батхүү чамтай холботой 899
Хариулах
Хүсэл
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Топор муужгай бол ийм л хүн сүүгээс юу авчаад засгаа огцруулсан хүн бэ.бас еөкд санаатай гарчуул юу аваад юу зарах бол
Хариулах
Zochin
[162.158.167.186]
3 жилийн өмнө
Ene anandbazar unheer muu hun huneer ajilaa hiilgecheed mungu ugduggui garshde
Хариулах
Zochin
[162.158.167.186]
3 жилийн өмнө
Anandbazar olonch hunii amidralasr togolsondoo uiliin uree edlendee
Хариулах
Зочин
[172.69.252.134]
3 жилийн өмнө
Ингээд сайхан жийлцээд байх нь л бидэнд чухал юм шүү.Өөр булайгаа сайн дэлгэлцээсэй
Хариулах
Zalbiriidaa
[172.69.45.140]
3 жилийн өмнө
Buzar medleggui haranhui buduuleg buhen ter deeguur zalarchee. Mgl ulsiig deed tenger n iveeg
Хариулах
Зочин
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Энэ Анандбазарыг хорьж шалгаач ..Заваан бэлгийн гаж донтон бна
Хариулах
Ганбаатхр
[162.158.166.73]
3 жилийн өмнө
Номтойбаяраа чамд мэдээлэл хангалттай байгаа. Зөвхөн чиний сэтгэлийн чин зориг мэдэж дээ
Хариулах
Зочин
[162.158.118.94]
3 жилийн өмнө
Ардчилсан намын луйварчинг Ардын намаас нэр дэвшүүлж гаргаад ирсэн шүү.
Хариулах
Иргэн
[172.69.252.138]
3 жилийн өмнө
Энэ шинэ нисэх ашиглалтанд орохгүй 10гаруй жил боллоо.Бэлээхэн хөрөнгө мөнгийг нь япончууд гаргасан байхад барьж дуусгаж чадахгүй байгаад гайхах юм гэж нэг япон хэлж билээ.баахан шахаа бас идсэн уусан юм байдаг юм байна л даа.
Хариулах
МЯНГАТБАЗАР
[172.69.252.144]
3 жилийн өмнө
МЯНГАНБАЯРЫН ЭРИН ДУУСАЖ МЯНГАТБАЗАРЫН ЭРИН ЭХЭЛЛЭЭ
Хариулах
Зочин
[172.69.252.144]
3 жилийн өмнө
Балетчин гэдгээ одоо больдоо, наад хүүхэн энэ урлагтай ямарч хамаа бхгүй
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ