04 сарын 27, Бямба

ЦУВРАЛ №6. Профессор Л.Мөнх-Эрдэнэ: Монголын ард түмэн Үндсэн хуульт байгууллаа хамгаалах хэрэгтэй

Ерөнхийлөгч
2 жилийн өмнө
ЦУВРАЛ №6. Профессор Л.Мөнх-Эрдэнэ: Монголын ард түмэн Үндсэн хуульт байгууллаа хамгаалах хэрэгтэй

Өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц, Улсын Их Хурал, мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдолтой хууль, эрх зүйн асуудлуудаар Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнгийн зочин судлаач доктор, профессор Л.Мөнх-Эрдэнийн байр суурийг цувралаар танилцуулж байна.

Профессор Л.Мөнх-Эрдэнэ: Монголын ард түмэн Үндсэн хуульт байгууллаа хамгаалах хэрэгтэй

Сүүлийн асуудал бол зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг асуудал.

Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох гэдэг бол МАН-ын “62-ын бүлэг”-ээс оруулж ирсэн төсөл, тэдний санал. Т.Доржханд, О.Мөнхсайхан, А.Бямбажаргал, УИХ, СЕХ-ны гаргасан үйлдэл, ҮХЦ-ийн шийдвэр зэргийг бүхлээр нь харилцан уялдаа холбоонд нь харахад энэ зүйлийг угаас залилан мэхлэх санаатай оруулсан мэт харагдаж байна. Мэдээж УИХ уг төслийг дэвшүүлж Х. Баттулга нарт уг сэдэл, санаархлыг төрүүлж “эмзэг сул талаар” нь урхидаж авсан гэсэн үг. Гэхдээ уг асуудлыг УИХ-аар олон нийтийн өмнө ил тод хэлэлцэхээр нийгмийн зүгээс Х.Баттулга “Путин шиг болох гэлээ”, “хугацаагаа сунгах гэлээ” гэх мэт шүүмжлэлтэй тулгарах байсан нь ойлгомжтой. Тиймээс Ерөнхийлөгч болон түүний талын хүмүүс ил хэлэлцүүлэг хийхээс аль болох зайлсхийсэн байх талтай.

УИХ нь хуулийн төслөө явуулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг 6 жил болгон 2 жилээр нэмэх замаар Ерөнхийлөгчийг “хахуульдсан” хэрэг гэсэн үг шүү дээ. Энэ бол УИХ ба Ерөнхийлөгчийн институцийн хооронд хийгдсэн тохиролцоо. Мэдээж нэгэнт зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байхгүй учраас “6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа” гэдэг томьёоллоор Х.Баттулга, Н.Энхбаяр хэн хэн нь ч нэр дэвших боломжтой байх нь ойлгомжтой. Тиймээс ч асуудлыг чухам “6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа” гэж хамт бичиж, тэгэхдээ зургаан жилийн гэдгийг зөвхөн нэг удаа гэдгийн өмнө бичсэн байгаа юм. Өөрөөр бол, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа 6 жил байна гэх мэтээр өөр өөр зүйлд томьёолж болно. Тухайлбал, хэдийгээр зүй бус ч тэр “зөвхөн нэг удаа” гэдгээ одоо тайлбарлаад байгаа шигээ салгаад тэр шаардлага гэдэг зүйл дотроо оруулж ч болно. Тэгээгүй. Чухам

Хууль тогтоогч нь Монгол улсын Их Хурал. Харин хууль тогтоогч парламент, УИХ хууль тогтоохдоо аливаа зүйлийг олон нийтийн өмнө ил тод, ардчилсан, ард түмэнд ойлгомжтой байх зарчмыг баримтлан хэлэлцэх ёстой. Хууль батлагдахад бид бүгдээрээ уг заалтын утга учрыг мэдэж байх ёстой байсан (Үнэндээ бид бүгдээр мэдэж байсан. Х.Баттулга 10 жилээр сонгогдох боллоо. Путин шиг болох нь гэдэг шүүмжлэл өрнөж байсан. Ц.Элбэгдорж хүртэл би дэвшинэ гэж Х.Баттулгыг “айлгаж” байсан). Тиймээс УИХ санаатай эс үйлдлээр уг асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэж, утга учрыг нь нэг мөр болголгүй орхисон гэж үзэж болно. Х.Баттулгын болон З.Энхболдын зүгээс энэ тохиролцоог хүлээж авсан нь нэгдүгээрт, хямдхан зүйл байсан. Хоёрдугаарт, тэдний энэ үйлдэл нь сайн зүйл биш ч тэд хариуцлага хүлээх субьект огт биш.

УИХ хууль тогтоогчийн хувьд Монголын ард түмний өмнө ил тод хэлэлцэх ёстой байсан. Хууль хүмүүст ойлгомжтой, тодорхой байж байж хүмүүс хуулийг дагаж мөрдөх боломжтой болно. Хууль нууц, тодорхой биш, ойлгомжгүй, бүрхэг, хоорондоо зөрчилтэй байвал иргэд түүнийг дагах боломжгүй. Ийм “хууль” хууль биш. Энэ бүх зүйлийг УИХ санаатайгаар хийсэн гэдгийг асуудлыг гаргаж тавьсан хүмүүс “эс үйлдэл хийсэн” гэснээрээ, “УИХ энэ асуудлыг хөндсөн мөртлөө хөндөөгүй” гэж хэлж байгаагаараа нотолж байгаа хэрэг л дээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Хулгай худлыг үгүйсгэж хууль орших. Хуулийг үгүйсгэж хулгай худал орших. Хууль тогтоогч, хууль хамгаалагч хууран мэхлэлт, хулгай, худлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуульт байгуулалд халдсан үйл ажиллагаа гэсэн үг. Тиймээс Одоогийн

ҮХЦ-ийн дүгнэлт, түүнийг УИХ хүлээн авсан энэ бүх үйл ажиллагааны эцэст өнөөдөр Монгол улс ямар байдалд орчихоод байна вэ гэдэг талаар хоёр үг хэлэх нь зөв байх.

Эртний Ромын үеэс дундад зуун, орчин үе, шинэ үе хүртэл оршин тогтносон либерал, ардчилсан, эрх чөлөөний нэг номлол бий. Уг номлолыг эсэргүүцлийн эсвэл хувьсгалын эрх гэж нэрлэдэг (rights of revolution). Шударга бус (хулгай, худал, луйвар гэсэн үг) хууль мэт болох цагт түүнийг эсэргүүцэх эсэргүүцэл, бослого тэмцэл үүрэг болдог гэдэг номлол. Уг номлол ёсоор ард түмэн шударга бусыг, дарангуйллыг эсэргүүцэн босон тэмцэж, халж, хууль ёсоо буцаан сэргээн тогтоох эрхтэй гэж номлодог. Орчин үеийн дэлхийн бүх улс орнууд, ардчилсан дэглэмүүд энэ номлол дээр бий болсон. Монголд одоо яг ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

Сая маргааныг шүүхээр шийдэх боломж Үндсэн хуулийн цэцэд байсан. Б.Гүнбилэг нарын илт болгосноор ҮХЦ өөрийн дүрэм, журам, хууль тогтоомжийг зөрчсөн. Энэ талаар нэгэнт яригдсан тул би энд ярьсангүй. Дээрээс нь дээр дурдсан энэ бүх зүйлийг ҮХЦ зөрчөөд, уландаа гишгээд Монгол улсыг одоогийн байдалд оруулчихлаа. Одоо Монголын ард түмэн Үндсэн хуульт байгууллаа хамгаалах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Т.Доржханд ҮХЦ-д маргаан үүсгэсэн үйлдлээрээ эргүүлэн татагдах, УИХ нь өчигдрийн үйлдлээрээ татан буугдах нөхцлөө хангачихсан.

Эцэст нь онцолж хэлэхэд ердийн УИХ үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй юм. Энэ нь хуулийн засаглал буюу “Rule of Law” гэдэг зүйлд харш юм. Хуулийн засаглал гэж зүйл байх ёстой бол Үндсэн хууль нь өөрөө хуулийн засаглалын биелэл, тэр төрийн эрх барих дээд байгууллага, төр нь, засаг нь юм. Тиймээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн байгуулсан жирийн парламент өөрчлөх нь хуулийн засаглалын үндсэн үзэл санааг устгаж байгаа хэрэг. Үндсэн хуулийг тусдаа Үндсэн хуулийн хурал юм уу, эсвэл бүх ард түмний ямар нэг оролцоотойгоор өөрчлөх ёстой.

Гэтэл Монгол улсын Үндсэн хууль нь Монголд 1990-ээд онд давамгайлж байсан Зөвлөлийн засаглалын үзэл санаагаар УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тунхаглаад, хууль тогтоох хязгааргүй эрх мэдэл өгчихсөн. Тиймээс УИХ нь хязгааргүй хууль тогтоож байна. Энэ нь хуулийн засаглалын, Үндсэн хуулийн засаглалын үзэл санааг үгүйсгэсэн зүйл.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

zochin
[172.69.252.142]
2 жилийн өмнө
Iim huuli shuuh.Tsetstei uls ingeed ard tumnee doromjlood.darlaad.barag bid huuliar ylchihsan geed popdood suuj baihuu.Ed nariin eedees huuliin tom huchin ajillaj.shudargaar erseldeh bolimj olgoh estoi.Eersdee huuli batalna.terbumaar munge huraana.Opshoort mungee hiine.So huuhnii egtseg bazna.40 terbumiig ideed 40 sayar torguulna.Uo bolood bnaa.Hamag huulia eeriin tald hiigeed Huuk n garch ireed hudlaa yriad Ichij uheech.
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ