04 сарын 26, Баасан

УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзлаа

Бусад
2 жилийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаад буй АН-ын гишүүдтэй очиж, уулзлаа

Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцсэн АН-ын бүлгийн таван гишүүн болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар гурав дахь хоногоо өлсгөлөн зарлаж байна. Өлсгөлөн зарласан гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн очиж уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль ёсыг бид дээдлэх ёстой. Үндэсний эв нэгдлээ сахин хамгаална гэж та бид бүгдээрээ тангараг өргөсөн. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Ардчилсан нам дотроо учраа олох хэрэгтэй. Нам, улс төргүйгээр би та бүхэнтэй ярилцах гэж ирлээ. Нэг бол би энд суугаад та бүхэнтэй хамт өлсгөлөн зарлая. Үгүй бол та бүхэн манай танхимд орж ярилц" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой.

Төрийн байгууллагын хүн манай намыг хоёр болсныг яаж мэдэж байгаа юм бэ? Хуулийн чиглэлийн хүмүүсийг оролцуулж, ажлын хэсэг байгуулаад, алыг нь бүртгэх ёстой талаар хэлэлцэх хэрэгтэй.  Энэ нь Н.Алтанхуяг нэр дэвших үү үгүй юу гэдэг асуудал биш. Монголд байгаа хоёрхон нам нэг нь нөгөөгөө үгүй болгох зүйл хийж болохгүй. Г.Занданшатар дарга та гарын үсгээ зураад ажлын хэсэг байгуул. Бид оръё" гэв. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өлсгөлөн зарлаад гурван өдөр болж байна. Бидний зориод байсан нийгэм өөр болсон. Ер нь сөрөг хүчнээ, хоёр бүлгийнх нь нэг нь ингээд байж байдаг орон байхгүй байх. Үгээ чөлөөтэй хэлэх эрхийг та УИХ дээр эдлүүлэхгүй байна. Та арай оройтож ирлээ" гэлээ. 

АН-ын дарга Д.Цогтгэрэл "Засгийн газрын харьяа байцаагчийн үйлдэл ийм байдал үүсгэсэн гэдгийг та нар мэдэж байгаа. Нам дотроо учраа ололц гэдэг нь тийм амар зүйл биш болоод байна" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ