04 сарын 27, Бямба

О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдэг шалгуур шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо

Сонгууль
2 жилийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдэг шалгуур шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо
О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдэг шалгуур шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо

-УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 29-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн хуулийн 5.4-т заасан “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалтаас “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдгийг хасчихсан нь хууль зөрчиж байгаа гэдэг мэдээлэл явах боллоо. Хууль зүйн талаасаа ямар зөрчил байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг заасан. Хуулинд байгаа дээрх заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийнхаа зүйл заалтаас хассан байна лээ.

Үндсэн хуулиндаа тэр шаардлага нь байгаа боловч хамгийн ноцтой асуудал нь сүүлийн 5 жил оршин суусан уу, байнга оршин суусан уу, үгүй юу гэдгээс биш энэ хуулийн зүйл заалтууд УИХ-аар ороод ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж аваад хүчингүй болсон. Дараа нь шинээр зүйл заалт оруулж, 7 минутанд баталсан.

Өөрөөр хэлбэл, СЕХ нэр дэвшигчид тусгайлан тавигдах шаардлага хуулинд нь хүчин төгөлдөр бус байхад У.Хүрэлсүх, Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг бүртгэлээ гээд тогтоол гаргачихсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Яагаад гэвэл хуулинд нь ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг заасан тэр зохицуулалт нь түдгэлзсэн байхад СЕХ эдгээр хүмүүсийг бүртгэж авлаа гэсэн үг. Нэг зүйлийг зориуд хэлмээр санагдаад байгаа юм. Би өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихэд ямар ч асуудалгүй гэж олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Энэ талаар ярилцлага ч өгч байсан. Маш олон хуульчид үүн дээр нэн ялангуяа МАН-ын байр суурийг дэмжиж юм уу хамтарч ажиллаж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гээд баахан ярьсан.

Одоо тайлал нь гарчихлаа шүү дээ. Би . Дэвших эрхтэй байсныг нь хаах гэж хууль гаргалаа.

. Манай бусад нөхдийн яриад байсан шиг нэр дэвших эрхгүй байсан юм бол ямар ч хуулийн шаардлагагүй байсан шүү дээ. Зүгээр бүртгэж авахгүй байхад л болох байсан. Тэгэхэд эд нар сая хуулинд өөрчлөлт орууллаа, Цэцээр дүгнэлт гаргууллаа. Өнгөрсөн хугацаанд энэ дүгнэлтийг гарах хүртэл Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшихэд ямар ч асуудалгүй байсан гэдгийн том нотолгоо. Хүчээр энэ хүний нэр дэвших эрхийг хаасан явдал боллоо.

Гэхдээ энэ үйл ажиллагаа нэг юман дээр үр дүнгүй боллоо гэж би харж байна. Яагаад гэвэл ингэж яарч баталсан хууль нь хэрэгжих болоогүй байхад Харамсалтай нь УИХ-аа хийгээгүй хориг хэвээрээ, хууль түдгэлзчихсэн байхад хуулийн маш том зөрчил гаргасан. Одоо үүн дээр хуучин шигээ олон хүнээр яриулаад, болно болохгүй гэж мэтгэлцүүлээд хэрэггүй. Монгол Улсад зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль явах ямар ч үндэсгүй болсон.

Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлье, Хууль батлагдчихсан учраас хоригийг хүлээж авах юм бол, хууль нь хэвээрээ явах юм бол дахиад нэр дэвших ажиллагаагаа явуулах ёстой. Нэгэнт хууль нь батлагдаад гарчихсан учраас энэ хоригийг хүлээж авахгүй бол бүх бүртгэлд нэр дэвшүүлэх ажиллагаа шинээр эхлэх ёстой. Яг энэ нөхцөлийг санамсаргүй бүрдүүлчихэв үү, санаатай юу? гэдгийг би гайхаад л байна.

УИХ ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАСАА НЭР ДЭВШИХ ХҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАСАВ?

-Тэгэх боломж байгаа юм уу?

-Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол энэ удаагийн сонгууль бүхэлдээ хууль зөрчсөн болно. Гарцаа байхгүй. Өнөөдөр яах вэ “бид олуулаа байгаа” гээд хүчиндээд хууль зөрчиж болно л доо. Дандаа ийм байхгүй шүү дээ.

-Энэ өөрчлөлтийг МАН-ын намаас нэр дэвшихээр болсон У.Хүрэлсүх Монгол Улсад оршин суусан байх ёстой нэр дэвшигчийн шалгуурыг хангахгүй болсон гэдэг мэдээлэлтэй холбож ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5 жил” гэдэг үг, үсэг чинь гарцаагүй байж байгаад шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо шүү дээ. Үндсэн хуулинд байгаа боловч яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан тэр заалтыг авав гэдэг дээр иргэдийн дунд хардалт үүснэ шүү дээ.

За тэгвэл У.Хүрэлсүх энэ хугацаанд байгаагүй юм биш үү гэсэн хардалт үүсэж байна. Яагаад үүнийг эцэслээд тэр баримтаа үзүүлэхгүй байгаа юм бэ? гэдэгт иргэн хүнийхээ хувьд гайхаж байна. Зүгээр байсан хуулийн зүйл заалтыг өөрчлөөд зориуд тэр хуулиас 5 жил гэдгийг авчихлаа. Авсан нь хэн бэ гэхээр МАН. Эрх баригч нам нь хасахаар эд нар чинь өөрсдөдөө зориуллаа гэж иргэд, улс төрийн бусад нам, эвсэл, иргэний нийгэм хардах нь зөв шүү.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд тавигдах шаардлага нь Үндсэн хуульд заасны дагуу байж л байгаа. Гагцхүү СЕХ, УИХ яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиасаа хасав, СЕХ яагаад түдгэлзчихсэн хуулиар бүртгэл явуулав. Үнэхээр Үндсэн хуулийн зүйл заалтаа баримтласан уу үгүй юу гэдэг дээр иргэдийн хардлага байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Уг заалтаас харвал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд сонгууль явуулахгүй, мөн уг хуульд гар хүрэхгүй гэж ойлгогдоод байна л даа. Гэтэл 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу сонгуулиас нэг сар гаруй хугацааны өмнө өөрчлөлт оруулчихлаа. Энэ хууль зөрчсөн өөрчлөлт биш үү?

-Хууль зөрчөөд өөрчлөлт оруулчихсан. “Бид олонх юм чинь ямар хамаатай юм” гэсэн байдлаар л эрх баригчид асуудалд хандаж байна л даа. Олуулаа учраас хуулийг зөрчих боломжтой мэтээр хандаж байгаа. Одоо яах вэ дээ. Батлачихсан. Хуульд өөрчлөлт орууллаа. Гэхдээ энэ хууль нь одоогоор хэрэгжиж эхлээгүй байна. Хугацаагаа зөрчсөн учраас дээр нь хууль зөрчсөн байж болзошгүй учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг одоогоор хэлэлцээгүй байна. Бодвол

Нэгдүгээрт, Хугацаа зөрчсөн. Хоёрдугаарт, Яагаад Үндсэн хуулинд заасан зүйл заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиасаа хасав?

Үр дагаврын хувьд дээрх 3 нэр дэвшигч 3-уулаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болчихсон. Энэ бүртгэл тэр чигтээ хүчингүй болно. Үүнийг яагаад ингэж өөрчлөв? Энэ хуулийн төслийг санаачилсан ажлын хэсэг, гишүүд үүнийг тайлбарлах ёстой. Мэдэх бололцоо олголгүй хэдхэн минутанд баталсан хуулийн талаар асуух хүн олдохгүй байна.

МОНГОЛ УЛСАД НЭГ НАМ ДУРААРАА ШИЙДВЭР ГАРГАДАГ ТОГТОЛЦООНД ОРЛОО

-Хуулийг өөрсдөдөө давуу байдлаар засаад, өөрчлөөд байвал ямар үр дагаварт хүрэх юм бэ?

-Товчхондоо, Монгол Улс хуульгүй болсон. Монгол Улсад нэг нам дураараа шийдвэр гаргадаг ийм тогтолцоонд л орлоо. Хуульч хүнийхээ хувьд энэ талаар удаа дараа яриад цөхөрч байна. Бидний мэддэг хууль гэж алга. Мэргэжил нэгтэй зарим нэг нөхдүүд маань эд нарыг дагалдаад бүх үйл хэрэг, яриа хөөрөөгөөрөө үүнийг нь өөхшүүлээд яваад байгаа нь харамсалтай. Зарчимдаа үнэнч байгаа хуульчид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол бидний хүссэн зүйл биш.

-Баярлалаа.

Эх сурвалж: Мэдээ.мн

 
3
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ