04 сарын 27, Бямба

УИХ-ын Дарга асан Р.Гончигдорж: Үндсэн хуулийн бус сонгуульд би цагаан сонголтоор оролцоно

Сонгууль
2 жилийн өмнө
УИХ-ын Дарга асан  Р.Гончигдорж: Үндсэн хуулийн бус сонгуульд би цагаан сонголтоор оролцоно

- Сонгууль зарласан тогтоол УИХ-аас гаргаснаас эхлээд л энэ тогтоол Үндсэн хууль, Сонгуулийн хуулиа зөрчсөн. Энэ сонгууль үндсэн хуулийн бус аргаар Төрийн эрх мэдлийг авч байгаа үйл ажиллагаа гэж үзэж Үндсэн Хуулийн цэцэд удаа дараа асуудал тавьсан. Тэгсэн ч одоо энэ сонгууль хаяанд ирчихлээ. Та энэ сонгуульд яаж оролцох вэ?

-Тиймээ, сонгууль зарласан тогтоол үндсэн хуулийн 30.2-ийг зөрчсөн. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль улам тод баталж өгнө. Энэ хуульд “ээлжит сонгууль гэж үндсэн хуулийн 30.2-ийн дагуу зургаан жил тутамд явагдах сонгуулийг хэлнэ” гэж ямар ч тусгайлсан болзол журамгүйгээр нэг утгатай заасан. Энэ заалтаар ээлжит сонгууль 2023 онд болох байтал “Ээлжит” гэсэн нэрийн дор “ээлжит бус” сонгууль зарлагдаад явж байна шүү дээ. Энэ бол төрийн эрх мэдлийг нэг байгуулал (институц) УИХ нь нөгөө нэг Ерөнхийлөгчийн байгууллын эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар таслан зогсоож байгаа (хатуу хэлбэл булаан авч байгаа) үйлдэл.

Ерөнхийлөгч гэдэг хувь хүний эрх мэдэл гэж ядууруулж ойлгож болохгүй. Энэ утгаараа, энэ сонгууль Монгол Төрийн түүхэнд хар толбо суулгаж байна. Үндсэн хуулийн цэц энэ хариуцлагаас хуваалцах ёстой. Миний удаа дараа тавьсан хүсэлтээр маргаан үүсгэж хэлэлцээгүй, үндсэн хууль зөрчсөн эсэхээр шийдвэр гаргаагүй. Энэ байдал нь Цэц үнэндээ (de facto) үндсэн хууль зөрчсөн гэдгийг зөвшөөрсөн хэрэг. Тийм биш бол нөгөө “зөвхөн нэг удаа” гэдгийг шүүрч аваад, цэцийн нэг “этгээд” гишүүнээ чөлөөлүүлж байгаад шийдсэн шигээ л “зөрчөөгүй” гээд шийд гаргах байсан шүү дээ. Тийм болохоор

- Оролцохгүй байх ёстой юм биш үү, Сонгуулийг хүлээн зөвшөөрөхггүй байгаа юм чинь?

- Үгүй дээ. Хэрэв би оролцохгүй бол сонгуулийн ирцийг багасгаж, нэр дэвшигчдийн саналын ирцэд эзлэх хувийг ихэсгэж идэвхитэй дэмжигч болчихно шүү дээ. Харин оролцоод хэнд нь ч санал өгөхгүй цагаан санал өгвөл нэр дэвшигчдийн ирцэнд эзлэх хувийг багасгаж чадна. Олон хүн янз янзын шалтгаанаар (надтай адил бодолтой, эсвэл нэр дэвшээсэй гэсэн хүнийг нь нэр дэвшүүлээгүй, эсвэл аль ч нэр дэвшигч нь таалагдахгүй гэх мэт) цагаан санал өгөх юм шиг байна. Ингэвэл аль ч нэр дэвшигч 50%+1 санал авч чадахгүй сонгууль дахин явуулахаар болох ба энэ үед байдал сайн тал руугаа өөрчлөгдөнө гэж харж байна. Тэгэхээр

- Та арай ойлгомжтой тайлбарлаад өгөөч?

- Жишээ авъя. Би 8 гишүүнтэй ТУЗ-ийн нэг гишүүн гэж бодъё. Компаний захиралд хоёр хүн нэр дэвшсэн. ТУЗ-ийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн (50%+1) саналаар захирал сонгогддог. Би хэнийг нь ч сонгохыг хүсэхгүй байна. Энэ тохиолдолд надад хуралд оролцохгүй байх эсвэл оролцоод хэнийг нь ч дэмжихгүй цагаан сонголт хийх (үүнийг хүчинтэй саналд тооцдог) 2 хувилбар байна.

Нэгдүгээрт,

Хоёрдугаарт,

- Нээрээ тийм байна. Их ойлгомжтой боллоо. Танд баярлалаа, амжилт хүсье.

-“Олны таван цэн” “Далайд дусал нэмэр” гэж үгс байдаг даа. Олуулаа цагаан сонголт хийвэл ард түмэн ялах болно.                       

 

 
15
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл3

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

алтан
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Р.Гончигдорж та хамрын тамхиндаа мансуурчээ. Та ингэж хэлж байгаа нь таны үлдээсэн мөр муу байгаа нь аргагүй юм. Атга жижигхэн санаатай гэдэг хэзээ хойно нь мэдэгдэх юм, мэдэгдсэн нь ямайдаа
Хариулах
Цагаан
[162.158.119.107]
2 жилийн өмнө
Шудрага ёсны төлөө! Олны хүч оломгүй далай гэдэгдээ
Хариулах
Иргэн
[172.69.252.144]
2 жилийн өмнө
Цав цагаан сонголт болно
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ