04 сарын 27, Бямба

Хэнтий аймагт нөхөн сонгууль болно

Сонгууль
2 жилийн өмнө
Хэнтий аймагт нөхөн сонгууль болно

2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос парламентад сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, олонхийн санал аваад буй.

Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн парламент дахь төлөөлөл нэгээр цөөрч байгаа юм. Тэгэхээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүсэж буй.  

Хэн Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн гараан дээр зогсох нь одоогоор тодорхойгүй байгаа ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуультай цуг болж магадгүй.

Эргэн сануулахад УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Хотын дарга болсон билээ. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-ийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөртэй хамтатгахаар төлөвлөж байсан ч тус хоёр сонгууль хоёр өөр хуулиар зохицуулагддаг учир санал авах өдрийг өөрчлөх шийдвэр гаргасан. Үүн дагуу СХД-ийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд товлосон.

Үүнээс харвал намар саарал ордонд их, багагүй л хөдөлгөөн орох бололтой. 

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ