12 сарын 06, Даваа

У.Хүрэлсүх ээ! Н.Энхбаярыг гүйцэх Ерөнхийлөгч болъё гэвэл ийм бэлтгэлтэй Кремльд очихгүй шүү!

Ерөнхийлөгч
17 өдрийн өмнө
У.Хүрэлсүх ээ! Н.Энхбаярыг гүйцэх Ерөнхийлөгч болъё гэвэл ийм бэлтгэлтэй Кремльд очихгүй шүү!

-Харилцаанд “хавчуулсан” зээл, хэлэлцээнд “нуусан” Х.Хэрлэн-


Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн “арга хэмжээ” дэндүү чимээгүй өрнөж байна даа. Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маань энэ ойгоор урьсан талын Төрийн тэргүүн В.Путин улаан хивс, гуулин хөгжимтэй угтаж буй хэдэн фототой ч гэсэн үлдээсэй гэж иргэн хүнийхээ хувьд их л хүсэж байна. Гэвч Гадаад харилцааны дэд сайдаар нь угтуулах албан айлчлал ч үгүй хоцорч, аягүй бол манай Элчин сайд Д.Даваа угтах албан уулзалт болж хувирах вий гэсэн болгоомжлол төрсөөр байна.

Их өрөөс хойш Орос, Монголын харилцаанд ямар түүхэн “гавьяа” байдаг вэ? Харилцааг шинэ түвшинд хүргэхийн төлөө юу хийсэн билээ? Энэхүү 100 жилийн төгсгөлд, ялангуяа сүүлийн арав гаруй жилд Монгол Улс, ОХУ-тай хэлэлцэж тохирсноосоо хэдэн удаа буцсан, “мурьсан” билээ гээд тоолбол эвгүй л үзүүлэлт гарах байх. Гэхдээ сайн, сайхан дурсамжууд бий. 

Монголын үе үеийн Ерөнхий сайд нар, ялангуяа Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболд нар оросуудтай харилцааны маш сайн тоглолтууд, супер deal хийж байсныг хэн ч үгүйсгэхгүй. Яагаад гээч? Яагаад гэвэл тэд төгс орос хэлтэй байсан юм. Энэхүү их ойн арга хэмжээнд оролцохоор гээд таны найз, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалангаас гадна Монгол Цэргийн нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Ч.Рэнчинбямба, Б.Тэмүүлэн нар явсан харагдсан. Яагаад ч гурвуулаа дипломат паспорттой байгаа юм бэ, ядахдаа албан паспорт бол яах вэ гэхсэн. Ямартай ч “сто грамм татах” бэлтгэл сайн явагдаж байгаа сурагтай. Тэр ч дүүрч.

4f983b68a2ed0db6d0b4a554bc84d577

Хамгийн гол нь юу гээч? Манай тал “ганзгандаа” Оросын талаас анхааруулсан “проблем” бүхнийг “өөрсдийнхөөрөө” шийдчихээд бэлтгэл хангахаар очиж яваа гэх үү дээ. Наад зах нь Замын даргыг томилох асуудлаар өчнөөн бичиг шидэж харилцааны асуудал үүсгээд байхад эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 20-нд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.Белозеровтой утсаар ярих үедээ АМГТХЭГ-ын дарга Х.Хэрлэнг Монголын тал албан ёсоор дэвшүүлж байна гэдгээ илэрхийлчихсэн. Цаашилбал, нийгмийн хариуцлагын хүрээнд үүссэн өр, тэр өрөөр авсан мөнгөөрөө УБТЗ-ын өмчлөлийн шилэн кабель барьчихсан байж зорчигч тээврийн бөөн алдагдалтай, цахилгаан станцын нүүрс зөөдөг бахдам амжилтаа яриад өрөө "гуялж" төлье гэх нь тийм ч сайн санал биш.

Тэд маань УИХ-ын нэгэн тогтоолын төсөл өвөртөлчихсөн яваа. Түүнд л санаа зовоод байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй, “УИХ-ын дарга Г.Занданшатар танаа. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн бичиг энэ сарын 3-нд УИХ-ын даргад очсон байх учиртай. 

0069712af49e5017b08cd11cd5c2113c

Өмнөх өдөр нь яг ийм агуулгатай бөгөөд тов тогтоолгох бичгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хүргүүлсэн. Үүнийг дурдахын учир нь одоо хуулиараа УИХ-ын гишүүд санал өгөх замаар л дээрх төсөлд өөрчлөлт хийнэ үү гэхээс өөр хэн ч хүрэх, засах боломжгүй гэх гээд байгаа юм.

931b88e2a6ed33c46571f479c5e1c65a

Энэ тогтоолын төслийн юунд нь санаа зовоод байна вэ гэдэг гол нь юм. Тогтоолын төслийн 1-р заалтад “Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83 тэрбум 673 сая 494 мянга 98 төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийхийг Засгийн газар/Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай гэсэн байгаа юм.

0379d9f228844fcf48f0cf52417bdd8c

УИХ тогтоолоороо уг хэлэлцээрийг хийх зөвшөөрлийг л Ерөнхий сайдад өгөх байтал “Үзэл баримтлал”-д дурдсан 160.6 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдлийг яг таг хоёр хуваагаад бүр “98 төгрөгийн” нарийвчлалтай хэлэлцээр хийгээд ир гэж даалгадаг УИХ-ын тогтоол байдаг юм байх даа. Хэлбэрийн хувьд Засгийн газрын тогтоол шиг л санагдлаа. Хэлэлцээр үргэлжлэх учраас хэдэн хувиар хуваахыг нь оросууд шийднэ биз дээ. Монгол Улс Төрийн эрх барих дээд байгууллагынхаа шийдвэрээр “чи талыг нь, би талыг нь” гэдэг санал тавьж болох уу даа? Үүнийг хэлэлцээрийн явцад тохироод энд ажлын хэсэг ажиллаад Засгийн газрын хэлэлцээрт тоо хэмжээ нарийвчлагдаж орж ирэх ёстой. 

Яагаад гэвэл өрийн тоолуур гүйгээд байгаа учраас 83 тэрбум биш 85 тэрбум болчихвол яах вэ? Тэр тохиолдолд хэн ч УИХ-ын тогтоолоос давж, хууль зөрчиж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тогтоол батлагдсаны дараа үүсч болох үр дагавар буюу “тоо хөдөлбөл яах вэ” гэдэг талаар огт алга. Ингээд тааз заачихаар хэлэлцээр хийж байгаа хүмүүсийн хувьд УИХ-ын тогтоолоос давж шийдэх “хоншоор” ч, тийм хууль ч байхгүй. Энэ бол эхнийх нь “чөдөр”. Тиймээс энэ заалтыг уг тогтоолын төслөөс хасах л ёстой байсан юм. Яагаад хасах ёстой вэ гэхээр МОН-П1, МОН-П2-оос эхлээд МОН-П нэртэй дугаарлагдан үргэлжилдэг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны 30 гаруй байгууллагын зээл авчихсан. Бүгдээрээ улсын мэдлийн ААН учраас тэд бас ийм хөнгөлөлт эдлэх гэж “барьцах” эрхтэй. Ашигтай ажиллуулахын тулд тэгэх ч үүрэгтэй. Тэгэхээр Оростой хамтарсан ААН-ийг дэмжих гэж байгаа бол Монголтойгоо хамтарсныг яаж дэмжих гэж байгаа юм бэ гэдэг асуудал гарна. Гэхдээ энэ бол дотоод асуудал.

Тогтоолын төслийн 2-р заалтад “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Засгийн газар/Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй гэсэн байна. 

Уучлаарай, тухайн банк болон Оросын тал зөвшөөрөхгүй бол яах вэ? Ерөнхий сайдынхаа эрхийн хэмжээг бодолцож үзсэн үү? Энэ заалтын гол агуулга нь Үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох! Ингэж тохирвол Монголын төлөх 83 тэрбумынх нь 40-өөд тэрбумыг нь улсын өрөн дээр бичээд, үлдсэн 40 тэрбумыг нь 2025 он хүртэлх хугацаанд УБТЗ-аар өөрөөр нь төлүүлнэ гэж байгаа аж. Энэ бол оросуудаас “салаавч авах” санал. УБТЗ ингээд 40 тэрбумын өрөнд орчихож байгаа юм. УБТЗ 40 тэрбумыг төлнө гэдэг чинь оросууд 20 тэрбумыг төлж байгаатай ямар ч ялгаагүй байгаа биз дээ? Шилжүүлэн тооцно гэдэг нь ийм схем.

3-р заалт “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай зээлийн үлдэгдлийг Монголбанкны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тоологдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай гэжээ.

Энэ бол байж болох заалт. “Хэлэлцээр хийсэн тохиолдолд 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож, хүү торгуулийг царцаагаад үндсэн төлбөрөө төлөх нь зөв. Эхний хоёр заалтыг хасаад зөвхөн хэлэлцээр хий, хийж чадвал улсын өрөнд суутгаад тооцчихвол Монголын талд ашигтай. Монгол Улс 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийнх төмөр замаа өрнөөс нь салгачихвал ОХУ-тай харилцах харилцаанд супер ахиц гарна, хоёрдугаарт Оросын талын төлөх 83 тэрбумын өрөнд төмөр замын тоног төхөөрөмж, рейлс төмөр, зүтгүүр, вагон авна. Гэхдээ бид ачааны хүндийг үүрсэн учраас мөнгө төлөхгүй чанар нэхнэ. Оросууд өнгөрсөн зунжин БАМ-ын өргөтгөл дээр рейлс төмөр, вагон зүтгүүр дээр гацсан. Манайд өгье гэсэн ч актлагдсан вагонууд дотор олигтой юм байхгүй. Маш хүнд байгаа. Бид хэлэлцээр хийвэл ийм стандарттай, үзүүлэлттэйг авъя, эсвэл 83 тэрбумдаа тохирсон рейлс төмөр, замын эд анги авч болох юм. Хаашдаа манай 1100 км төмөр замын 350-иад нь ашиглалтаас гарчихсан гэсэн яриа хөөрөө үүсч таарна.

Гэхдээ яаж ийм хачин, Засгийн газрын тогтоол шиг УИХ-ын шийдвэр барьж хэлэлцээрт орох юм бэ? Хэрвээ энэ төсөл УИХ-аар дэмжигдэж батлагдвал “МОН-П1”, “МОН-П2” зээлийн асуудал шийдэгдэхгүй. Энэ зээл шийдэгдэхгүй бол Замын даргад санал болгож буй Х.Хэрлэн дэмжигдэхгүй. Х.Хэрлэн дэмжигдэхгүй бол 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа манай хоёр улсын харилцааны ирээдүй ч бүрхэг төдийгүй Ерөнхийлөгчийн төрийн айлчлал ч ажлын айлчлал байтугай албан уулзалт болоод өнгөрч мэдэхээр байна. Ингэж болохгүй биз дээ.

Энэ тухай “баримтат шог” яриа байдаг нь “Хоёр талаас дүрмийн сангаа нэмэгдүүлэх энэ загварыг аль 2019 оны намар есдүгээр сард хуралдахдаа яг ийм байдлаар шийдэх шахсан. Тэр үед Монголын саналыг хэдийгээр арай “чанга сонсогдоод” байгаа ч зөвшөөрчих магадлалтай, “бид дахиад сайн ярилцъя” гэсэн байв. Орой нь хүлээн авалтад танай сайд тулгасан “сто граммыг” нь уугаагүйд дургүйцсэн Токарев гараад явчихснаас болоод байдал эргэчихсэн” гэж оросууд хошигнож байна лээ.

Одоо нэг гарц байгаа нь УИХ энэ тогтоолын эхний хоёр заалтыг авч хаяад зөвхөн гуравдугаар заалтаар нь батлах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд мөнгөө л олж авах нь чухал учраас эрсдлээ хамгаалах бүх хамгаалалтаа хийчихсэн, алдагдлаа яаж хаах, яавал бага мөнгө зарцуулахаа олж харсан сайн тогтоол боловсруулсан байна билээ шүү.

Ер нь нэгэн санал хэлэхэд Монгол Улс, ОХУ-тай харилцах харилцаандаа мөнгө зарцуулах цаг болсон. Хятадтай харилцах харилцаандаа ч мөн адил. Дандаа гуйлга, хууралтаар явж ирсэндээ ч ичих цаг болсон. “Уучлаарай” гээд үдийн хоолоор дайлахын дайтай ганцхан удаа зарлага гаргах нь хожмын харилцаанд чухал байж мэдэх л юм. Энэ утгаараа дээр дээрх өрийг нэг удаа "өөртөө" үүрч, суутган тооцох, хасах баланст авах зэрэг аргаараа хөнгөлөлт үзүүлж харилцааны үнэлж баршгүй түүх үлдээж 100 жилийн ойгоо үдчихэж яагаад болохгүй гэж. Хөршүүдээсээ нүүгээд холдож л чадахгүйгээс хойш ийм алхам хийж болохгүй гэж үү? Ерөнхийлөгч маань нэг удаа “том” очиг л дээ.

Мэдээж монгол хүн бүр энэ айлчлалыг амжилттай болоосой, УИХ зөв сайхан тогтоолын төсөл батлаад түүнийг нь Оросын тал найрсгаар хүлээж аваасай гэж хүсэж байна. Тэр ч байтугай тэр Х.Хэрлэн нь Замын даргаар томилогдоосой. Тэр бол муу менежер биш. Шуналд хөтлөгдөөд идсэн, завшсаныг нь тогтоочихсон баримт одоогоор алга. Ганцхан дутагдал байгаа нь мэргэжлийн бус юм даа. 

Орос, Монгол хоёр улсад байгууллагын соёл гэдэг юм нь нэлээд төстэй. Тухайлбал, УБТЗ тухайн хөдөлмөрийн хамт олныг үнэлдэг хүндэтгэдэг соёл уламжлалтай гэх мэт. Энэ соёл Монголд сүүлийн жилүүдэд нэлээд эвдэгдсэн. Гэхдээ хэзээ ч Оросын Ашигт малтмалын даргыг “РЖД”-ийн даргаар томилохгүй шүү. Ганцхан сонин тохиолдол бий. “Роснефть”-ийн захирлаар Германы канцлер асан Герхард Шредар ажиллаж байгаа. Яагаад гээч. Балтийн тэнгисээр дамжуулаад ОХУ шууд Герман руу хийн хоолой татах Орос, Германы хамтарсан мега төслийг тэр аварга төслийг компанийнх захирлаар И.Сечинийг нэг шат буулгаж байгаад ерөнхийлөгчөөр нь Герхард Шрёдерыг томилсон. 

Учир нь энэ том төслийг удирдахад түүнд олон ээдрээтэй асуудал тулгарна. Харин энэ нөхрийг ажил ярихад Германы тал хэзээ ч “Үгүй” гэж хэлэхгүй. Оросын тал бас “Үгүй” гэж хэлэхгүй. Хамгийн төгс хувилбарыг яриад хэрэгжүүлэхэд амар гэж үзсэн учраас энэ төслийг Герхард Шрёдераар удирдуулж байна. Ийм том төсөл л байхгүй бол УБТЗ дээр мэргэжлийн хүн томилох хэрэгтэй. Гэхдээ салбарын сайдынх нь хэлснээр “Чадвал хийг” л дээ.

За, ингээд Монгол, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн мэндийг дэвшүүлье!

Эх сурвалж: Оргилмаа

 
12
4
0
1
2
1
1

Сэтгэгдэл13

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Самдан
[172.69.252.132]
17 өдрийн өмнө
Уул шугамандаа бол Ухааныг Хүрэлсүхэд хэрэгтэй л нийтлэл байна даа. Ухаан муутай хог шүү дээ
Хариулах
Jenc0
[172.69.252.132]
17 өдрийн өмнө
Huuk ch er hun shir er
Хариулах
Дандар
[172.69.252.150]
17 өдрийн өмнө
Мияагийн мияаа засаг
Хариулах
Тэтэгвэрчин
[172.69.252.150]
14 өдрийн өмнө
Сүүлиин хоёр ерөнхиилөгчич мяагиин мяа хоёр доо
Амар
[172.70.143.103]
17 өдрийн өмнө
Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд нар оросоор ярьж найрсаг уур амьсгалыг буй болгож чаддаг. Энэ дотор орос хэлтэй хүн байна уу. Ядаж англиар ярих ёстой. Баахан цэргийн хэнээтнүүд явж байх шиг
Хариулах
Иргэн
[172.69.252.134]
15 өдрийн өмнө
Торийн тэргуун эх хэлээрээ ярих дипломат зарчим бнаа
Энхтайван
[172.69.252.134]
17 өдрийн өмнө
Н.Энхбаярыг дагуулж очоорой ерөнхийлөгчөө
Хариулах
Зочин
[172.69.45.140]
16 өдрийн өмнө
Юун Энхбаяр?? Авилгалын загалмайлсан эцэг үү??Тэр новшоор яадаг юм.
Хариулах
Үнэн үг
[172.69.252.150]
15 өдрийн өмнө
Ккк Оросын ашигт малтмалыг дарга хэзээ ч РЖД- ийн дарга болохгүй. Ингэж хэлээд ч ойлгохгүй л дэ. Оросуудын элэг болж дууслаа яана да яана
Хариулах
Иргэн
[172.70.143.103]
15 өдрийн өмнө
Үүнийг бичигч сэтгүүлч нэг их ухаантай амьтан. Засгийн ажилд ч бас хүмүүсийн толгой ажиллаж бгаа. Сургаар л баахан ухаантнууд учиргүй зөвлөж гэнэ. Яг гардаад ажил хийх, хажуугаас хараад чалчих хоёр тэс өөр. Ухаантнууд зүгээр л саналаа бичнэ биз. Хүмүүс доромжилж бурхан царайлдгаа болиоч. Сошиалд хамгийн тэнэгүүд дэмий балай юм бичдэг...
Хариулах
Д.Алимаа
[172.70.188.122]
15 өдрийн өмнө
МАН-ынханы засгийн газар мэргэжлийн бус мэргэжилтэн томилдог хуучтай.Эрүүл мэндийн яамны сайдаар багш,сэтгүүлч зэрэг хүмүүсээр толгойлуулж ажлуулна.Эмийн нэр мэдэхгүй нөгөө хүмүүс нь сайд болох дуртаяа ичиж зовохгүй ажиллана.Төмөр замынхаа даргыг яагаад орос хэлтэй Монгол мэргэжилтэнээр удирдуулж болохгүй байгаа юм бэ.МАН-ын энэ засгийн газар хамгийн чадамжгүй, улс орноо доод хэмжээнд удирдаж бна.
Хариулах
Зочин
[172.69.45.140]
14 өдрийн өмнө
Энхбаяр луйварчин өөрийгөө тролоороо магтуулна ай . Жанрайсигийг идэж баяжсан гэ биз дээ. Японоос хандивласан тв9 гээд
Хариулах
Irgen
[172.69.252.132]
14 өдрийн өмнө
Ene Togoo gedeg tetgevriin uvuud Mongolin tur yamar duusdaggui urtei ym be.
Хариулах

Санал асуулга

Монгол Улсын баг тамирчдын хувцасны загварт үнэлгээ өгнө үү.

Нийт санал:181

Видео

ВИДЕО: "Century" төслийг олон улсын санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулагчдад танилцууллаа

ВИДЕО: "Century" төслийг олон улсын санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулагчдад танилцууллаа

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хэнд, хэрхэн хүрч байгаа вэ?

ВИДЕО: Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хэнд, хэрхэн хүрч байгаа вэ?

ВИДЕО: Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хэнд, хэрхэн хүрч байгаа вэ?

ВИДЕО: Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хэнд, хэрхэн хүрч байгаа вэ?

ВИДЕО: Төрийн эрхийг ХУУЛЬ БУСААР авахаар завдагч Дэлгэрэх гэгч болон ярилцагч этгээдүүдэд баталгаа өгч буй ярианы бичлэгүүд ил болжээ

ВИДЕО: Төрийн эрхийг ХУУЛЬ БУСААР авахаар завдагч Дэлгэрэх гэгч болон ярилцагч этгээдүүдэд баталгаа өгч буй ярианы бичлэгүүд ил болжээ

Н.Алтанхуяг: Өлсгөлөн зогсоосноос хойш Ц.Мөнх-Оргил ажлын хэсгээ ч хуралдуулсангүй

Н.Алтанхуяг: Өлсгөлөн зогсоосноос хойш Ц.Мөнх-Оргил ажлын хэсгээ ч хуралдуулсангүй

Ө.Шижир: УИХ Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг үл хэрэгсэж, хуулийг шууд хэрэгжүүлж эхэлсэн АНХНЫ тохиолдол боллоо

Ө.Шижир: УИХ Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг үл хэрэгсэж, хуулийг шууд хэрэгжүүлж эхэлсэн АНХНЫ тохиолдол боллоо

Я.Санжмятав: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан явдал боллоо

Я.Санжмятав: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдсан явдал боллоо

Л.Болд: Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг үг, үсгийн тоглоом болгож байна

Л.Болд: Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг үг, үсгийн тоглоом болгож байна

Н.Алтанхуяг: Төсөв МӨНГӨГҮЙ болсон, өр тавьж байгаа гэдгээ иргэддээ хэл (ВИДЕО)

Н.Алтанхуяг: Төсөв МӨНГӨГҮЙ болсон, өр тавьж байгаа гэдгээ иргэддээ хэл (ВИДЕО)