04 сарын 27, Бямба

Шинэ сайд нарын нэрс ба зарчим

Засгийн газар
2 жилийн өмнө
Шинэ сайд нарын нэрс ба зарчим

Шинэ сайд нарын нэрс ба зарчим

МАН-ын Их хурал ба давхар дээл

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж ҮХЦ-д хандсан. Тэдний үзэж байгаагаар Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” хэмээн заасан нь 39.1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэнтэй зөрчилдөж байна гэж үзээд ҮХЦ-д хандсан.

Цэцээс үндсэн хуулийн маргаан үүсгэх үндэслэлтэй гэж үзээд хүлээгээд авчихсан, хуралдааны тов оноос өмнө зарлагдах бололтой.

Цаг хугацааны хувьд МАН-ын XXX Их хурал, ҮХЦ-д гаргасан “давхар дээл”-ийн маргаантай огтлолцож байх юм. Өчигдөрхөн хуралдсан МАН-ын Их хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 0,27 хувиас бусад нь дэмжээд намын дарга болгов.

Намын даргаар ийм өндөр саналаар батлагдах нь цаг хугацааны асуудал байв уу? Цаагуур наагуур найруулсан тохироо байв уу? гэдэг нь анхаарал татаад байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Next Generation” гэсэн сүртэй уриа лоозонтой эхэлж байв. Гэвч өндөр боловсрол нь хөрсөн дээр буусангүй юу, яав ийв гэмээрээр сайд нар нь салбараа толгой дараалан сүйрүүлж эхэлсэн гэхэд нэг их хол зөрөхгүй.

Энэ цаг үеэс л дан дээлтэй сайд нар жижигдэж, жингүйдэж байгаа талаар, бяр дутаж, баавар багадаж байгаа талаар хүний өөрийнгүй, гадна дотногүй жиргэцгээсэн. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тохироотойгоор МАХН-тай нэгдэж байгаагаа ч ил шулуун зарлаж байв. Дөнгөж өлгийдөж авсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс “дан дээлтэй” сайд нарыг салгах тухай яриа ч хүчийг авав.

Энэ утааг май болгох ажлыг Ерөнхий сайд өөрөө гардан хийсэн гэж болно. Учир нь, түүнд ажил унагасан, шүүмжлэл дагуулсан салбарын сайдаа хэд л бол хэдэн удаа, тааллаараа өөрчлөх эрх нь байсан. Гэвч тэгэх бүр л гэдийж, хамгаалж, хаацайлсаар л байв. Л.Оюун-Эрдэнэ ёс зүйтэйдээ ч юм уу, эсвэл жудагтайдаа “дан” сайд нарыг хамгаалсан гэж үү? “Дан дээлт” сайд нарыг балбах тусам нөгөө талд “давхар дээл”-ийн асуудал эрчээ авсаар л.

Ингэж тэгсээр ан цав гараад хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхдээ тулсан МАН-ын хагарал Их хурлынхаа өмнө жигтэйхэн намжмал болсон байх юм. Авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг хөөж тууна, авилгатай холбоотой асуудлаар би дахиж та нарыг өмөөрөхгүй гэх мэтчилэн заналхийлсэн, айлгасан өнгө аястай үгнүүд өөрийнх нь танхимын хэн нэгэнчүүдэд хаяглагдаад байгаа санагдах болов.

Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг тийм ч амархан бөгөөд зөөлөн боорцог яав чиг биш. Гэвч золоор ч юм уу, золгүйгээр ч юм уу... сөрөг хүчний хоёр гишүүн маргаан үүсгэхээр өргөдөл гаргах юм. Угтаа бол эрх баригч намын сайд нар “дан” байна уу, “давхар” байна уу сөрөг хүчнийхэнд тийм ч чухал биш л дээ. Саяхандаа, өнгөрсөн намар ч билүү дээрх маргааныг үүсгэгч нэг гишүүний талаар таагүй мэдээ сонсогдож л байв. Авилга албан тушаалын ч бил үү, юу билээ нэг хэрэгт шалгагдаж байгаа ч билүү ...

За энэ бүхнийг нуршилгүйгээр цаашид асуудал хэрхэн өрнөх талаар бяцхан таамаглал дэвшүүлээд үзье.

Хоёр гишүүний дэвшүүлсэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхэд “саад” болоод байгаа заалтыг үндэслэлтэй байна гэсэн шийдвэр ҮХЦ-ээс  гарвал УИХ цэцийн шийдвэрийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар хэдхэн хоногт л хэлэлцчихнэ. Тэгээд бүр хүлээгээд авчихна.

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.” гэсэн заалт бий л дээ. Гэвч хуулийг засаж, өөрчлөөд цаашаа хурдлах шиг амархан зүйл эрх баригчдад үгүй. Өнгөрсөн хавар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах хүртэлх үе шат нийтдээ долоон минут үргэлжилсэн байдаг тун ойрын жишээг санаж байгаа биз дээ. 

Асуудал нэгэнт энэ хүртэл явсан тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулиа л дагана даа гэхээс яахав.

Нэр цохож, таамаг дэвшүүлэхээс өмнө МАН-ын цагаан байшингийн ойр орчмоор эргэлдэж байгаа чимээ шуугианыг чагналаа. Шинэ Засгийн бүрэлдэхүүнийг хэлэлцэхээс өмнө эхлээд тэд зарчмаа тохирсон бололтой. Үүнд:

  • Хоёр ба түүнээс дээш удаа УИХ-д сонгогдсон, урьд өмнө сайдаар томилогдон ажиллаж байгаагүй бол нэн түрүүнд хүндэтгэн үзэх шалтгаан болно;
  • Ор нь гарсан байнгын хороодын даргаар шинээр сонгогдсон гишүүд дундаас сонгоно;
  • Урьд өмнө сайдаар томилогдон ажиллаж байсан гишүүд энэ удаад гомдоллох эрхгүй, хойш сууна. Тухайлбал, Гадаад харилцаа, Байгаль орчин, Барилгын сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар сайд гэх мэтчилэн гишүүдэд хамаатай заалт;
  • МАХН-ынханд энэ удаад юу ч наалдахгүй. Учир нь “тохиролцооны бичиг”-т хамтарч оролцсон сонгуулийн үр дүнгээсээ бялуу хуваалтад оролцоно гэсэн заалттай юм билээ. Тэгэхээр тэдэнд 2020 оны сонгуулийн үр дүнг булаацалдах эрх үүсэхгүй гэсэн үг.
  • Эцэст нь фракцуудын эрх ашгийг ойролцоо тэнцүү хангана. Тухайлбал, Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Сү-ийн буюу МГУ-ийн фракц хэрчим ч бялуугүй хоцорсон. Ойролцоо тэнцүү гэдгийн цаад санаа нь Хүүкийн фракцад мэдээжийн хэрэг бялууны крем арай илүү оногдоно гэсэн үг л дээ.

Ингээд шинээр бүрэлдэх Засгийн газрын танхимын сайд нарын нэрстэй (таамаглал) танилцана уу. 

Давхар дээлтэй сайд нар

1

Ерөнхий сайд

Л.Оюун-Эрдэнэ

МАН-ын дарга

2

Тэргүүн Шадар сайд

С.Амарсайхан

Ковид болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд. Түүний хувьд туршлагаас гадна Генсекийн буюу хотын фракцын нөлөө бий.

3

Шадар сайд

С.Бямбацогт

УИХ-д 4 удаа сонгогдсон ч ХЗДХ-ийн сайдаар ганцхан жил ажилласан.

4

ЗГХЭГ-ын дарга

Ж.Мөнхбат

УИХ-д 3 удаа сонгогдсон ч сайдаар ажиллаж байсан түүхгүй. Жарын буюу хотын фракцын төлөөлөл.

5

Сангийн сайд

Б.Жавхлан

УИХ-д 2 удаа сонгогдсон ч өмнөх Засгийн газарт багтсанаар сайдаар томилогдсон түүхээ бичиж эхэлсэн. Улирч ажиллана.

6

ХЗДХ-ийн сайд

Х.Нямбаатар

УИХ-д 2 удаа сонгогдсон. У.Хүрэлсүхийн Засгийн газраас буюу 2020 оноос сайдаар ажиллаж байгаа. Улирч ажиллана.

7

БСШУ-ны сайд

Л.Энх-Амгалан

УИХ-д 3 удаа сонгогдсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт анх удаа БСШУ-ны сайдаар томилогдож ажилласан. Кабинетийн сайд нартайгаа харьцуулбал рейтинг тун өндөр, МАН-ын даргад өрсөлдөх боломж байсан ч амбицаа хойш тавьсан гэх мэтчилэн үнэлгээ өндөртэй.  Улирч ажиллана.

8

Байгаль орчны сайд

Б.Саранчимэг

УИХ-д 2 удаа сонгогдсон. ҮЦХ НӨҮГ-ын даргаас УИХ-ын гишүүн болж орж ирж байв. Сайдаар ажиллаж байгаагүй гэсэн шалгуурыг давсан. МАН-ын Их хурлын үр дүнд намын бүтцийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь зайлшгүй бөгөөд МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч болох амбицитай. Хотын фракцын төлөөлөл.

9

Соёлын сайд

Г.Мөнхцэцэг

УИХ-д 2 удаа сонгогдсон. Эмэгтэйчүүдийн квотоор дэмжигдэх магадлалтай. Ж.Мөнхбаттай найзууд буюу хотын квотоор орж ирэх болов уу. Энэ салбарт сайдаар ажиллах амбицаараа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй.

10

Эрчим хүчний сайд

Х.Болорчулуун

УИХ-д 3 удаа сонгогдсон. Бие даагчаас хальтарч МАН-д орж ирсэн. Сайдаар ажиллаж байгаагүй гэсэн шалгуурыг хангасан. Энэ салбарын сайдаар ажиллах амбицыг нь Ц.Даваасүрэн гишүүн өдөөсөн байх магадлалтай.

11

Эрүүл мэндийн сайд

М.Оюунчимэг

УИХ-д 2 удаа сонгогдсон. Сайдаар ажиллаж байгаагүй шалгуурыг хангасан. Сү-ийн фракцын төлөөлөл.

12

ХХААХҮ-ийн сайд

Т.Аубакир

Хэдийгээр УИХ-д анх удаа гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа ч үндэсний цөөнхийн төлөөллийн давуу эрх эдэлж байгаа. У.Хүрэлсүхийн фракцын төлөөлөл.

13

Эдийн засгийн сайд

Ж.Ганбаатар

УИХ-д 2 удаа сонгогдсон. Сайдаар ажиллаж байгаагүй шалгуурыг хангасан.

14

Цахим хөгжлийн сайд

Н.Учрал

УИХ-д 2 удаа сонгогдсон. Сайдаар ажиллаж байгаагүй шалгуурыг хангасан.

15

Барилга, хот байгуулалтын сайд

Б.Баттөмөр

УИХ-д 2 удаа сонгогдсон. Сайдаар ажиллаж байгаагүй шалгуурыг хангасан.

16

Батлан хамгаалахын сайд

Л.Мөнхбаатар

УИХ-д Хөвсгөл аймгаас хоёр удаа сонгогдсон. Сайдаар ажиллаж байгаагүй шалгуурыг хангасан.

Дан дээлтэй сайд нар

17

Гадаад харилцааны сайд

Ё.Отгонбаяр

МАН-ын даргын ахлах зөвлөх. Үе үеийн Засгийн газарт Сү-ийн фракц гадаад харилцааны яамыг өмчилдөг бичигдээгүй хуультай. Иймээс энэ удаад дан дээлтэй сайдыг  зүтгүүлж байна. Учир нь, УИХ дотроос сойх морь одоогоор түүнд алга.

18

НХХ-ийн сайд

А.Ариунзаяа

Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин. У.Хүрэлсүхийн Засгийн газраас эхлэн НХХ-ийн сайдаар ажилласан. Улирч ажиллана.

19

Зам, тээврийн хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

ЗТХ-ийн яамны ТНБД, дэд сайдаар ажилласан туршлагатай. Улирч, дэвшиж ажиллана. Ерөнхий сайд “Шударга тав” андын андгайг бодож, ахад нь амалснаа биелүүлнэ.

20

УУХҮ-ийн сайд

Б.Ганхуяг

“ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал. Түүнийг “Шинэчлэлийн хороо”-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн өмнөөс түлхэж байгаа гэх юм билээ. Муугүй л сонголт.

           

4
0
1
1
1
2
14

Сэтгэгдэл20

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Zzz
[172.69.45.140]
2 жилийн өмнө
Ter oyunchimeg l samrana daa salbariig
Хариулах
Женхүүк
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Ёстой дордохын 7 гэдэг л энэ байх
Хариулах
Grl
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Yun Munhceceg Oyunchimeg Battumur Munhbaatar Aubakir Ganhuyg ve zailaa
Хариулах
Pop
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Popiin vant uls heden jiliin nastai boldoo
Хариулах
Fcuk
[172.69.252.150]
2 жилийн өмнө
Oyunchimeg al 7-gch ayursaihan 2 mongoloos min zailna uu. Bayarlalaa
Хариулах
Зочин
[172.70.142.254]
2 жилийн өмнө
За больчихоо, ийм ЗГ гараад ирвэл ёстой тоглоомын ЗГ болно шүү, Мөнхцэцэг Гэж хэлгүй Короля, Аубакир луйварчин, Оюунчимэг, Саранчимэг гэсэн авгайчууд, сахал Бат Эрдэнэ чи хүний амьтай холбоотой, Отгонбаяр гэж өайжгарт энэ уьс ямар өртэй юм бэ, бүгдээрээ хэрэггүй амьтад
Хариулах
76
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Болорчулуун Даваасүрэн нар нийлж Хятадын ТВЕА гэдэг компанаас 10 сая $ Дубайд авсан хэрэг АТГ дээр яагаад замхрав. Тэгсэн чинь буцаагаад ЭХ-ний сайд хуцаачээ
Хариулах
00
[172.69.252.132]
2 жилийн өмнө
ОЮУЭРДЭНЭ ийг л унагаах хэрэгтэй
Хариулах
Зочин
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Одоогийн залуу сайдууд сайн ажиллаж байгаа ажилдаач дадлагажиж байна энэ таамаглаж дэвшүүлээд байгаа хүмүүс ихэнх нь давхар дээлтэнгүүд банашдээ бүтэхгүй хүнч их байна
Хариулах
Бати
[172.70.142.254]
2 жилийн өмнө
Гадаад харилцаа боломжийн сонголт, гоё дээлттэй сайд үнэхээр жулдаж байна дөө
Хариулах
Irgen
[172.68.144.55]
2 жилийн өмнө
Bolmjit huwilbar Uchral, Enhamgalan,Bymbatsogt,Ariunzaya l bna doo busad ni bol yu l bol ter Bat erdene yu ch dee bas
Хариулах
Зочин
[172.70.143.23]
2 жилийн өмнө
Тоглоомын Засгийн Газар гэж энэ байхдаа яанадаа
Хариулах
Зочин
[172.70.143.103]
2 жилийн өмнө
Энх Амгалан ерөнхий сайд байвал зүгээр дээ
Хариулах
aaa
[172.70.147.66]
2 жилийн өмнө
Yum saijrah tal ruugaa yawdag baikhad ulam muudakh tiishee yawah yum daa, J.Munkhbat, Byambatsogt, Bolorchuluun, J.Baterdene, Gankhuyag, Oyunchimeg, Saranchimeg, Ganbaatar, Amarisakhan geed talaas iluu ni butelgui durakuud bain
Хариулах
Эмч
[172.69.252.134]
2 жилийн өмнө
Юу вэ юун Боов Оюунчимэг
Хариулах
Ш.Болормаа.
[172.70.188.122]
2 жилийн өмнө
ЗГХЭГ -ын даргад Жамъяангийн Мөнхбат ажиллажюх хамгийн боломжтой хувилбар. Урьд нь хийж бсан туршлагатай. Нутгийн дүүдээ амжилт хүсье.
Хариулах
Хохо
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Эрүүлмэндийн салбар сайд арай бишээ
Хариулах
Тэнэг
[172.69.252.148]
2 жилийн өмнө
Ард түмний амьдрал хэцүүдсээр, бялуу хуваалт ээлжилсээр
Хариулах
Lol
[172.69.252.150]
2 жилийн өмнө
авах юм бараг алга даа хөөрхий, энэ Оюунчимэг, Мөнхбат, Амарсайхан гэх мэт болвол Монголоос зайлъя даа, гутарчихлаа
Хариулах
иргэн
[172.69.252.132]
2 жилийн өмнө
өө хөөрхий нуухыг нь авахгэжигад нүдийг нь сохлов гэгч болохнээ нөгөө тв, сошиалаар ЗГ-г муулаад бсан нөхдүүд өөрсдөө сайд болохгээд улайрч байсан бн ш дэээ эднүүс олон жил уихг байхда юу хийж гийгүүлж улс орноо хөгжүүлсэн бэ ингэхээр чин ард түмэн ажил орлгогүй хөгжил дэвшил бүтээн байгуулалт байхгүй болохнэээ
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ