04 сарын 26, Баасан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд болон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн батлав

УИХ
2 жилийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд болон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн батлав

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд дууссан. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулсан. Д.Жавзандорж багш мэргэжилтэй, түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн. Тэднийг томилохыг хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжив. 

ТАНИЛЦУУЛГА

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж 42 настай.

  • 1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.
  • 2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.
  • 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон, 53 настай.

  • 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
  • 1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,
  • 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,
  • 1996 оноос одоог хүртэл "Х-ТҮЦ" уран бүтээлийн нэгдлийн захирал,

2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.                                                                                                                                       

                  ТАЗ-ИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮНЭЭР Ц.АМАРТӨГСИЙГ ТОМИЛОВ     

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг  томилох талаар хэлэлцээд дэмжив. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж Төрийн албаны тухай хуульд заасан. УИХ зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болох зохицуулалттай.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ц.Амартөгсийг томилуулахыг дэмжсэн. Сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр долоо хоног нээлттэй зарлаж, найман хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан таван оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс хамгийн өндөр үнэлгээ авчээ.

image-2 

ТОВЧ НАМТАР

Цэнддаваагийн Амартөгс 

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгссөн,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцдаг.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ