04 сарын 26, Баасан

Намрын чуулганаар баталсан онцлох хуулиуд

УИХ
2 жилийн өмнө
Намрын чуулганаар баталсан онцлох хуулиуд

УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхэлж, энэ сарын 18-нд өндөрлөв.

УИХ-ын дарга ГЗанданшатар чуулганыг хаан үг хэлэхдээ намрын чуулганаар баталсан хууль тогтоомжоос дараах таван багц асуудлыг онцолсон юм.

  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ.
  • Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.
  • Цахим гарын үсгийн тухай хуулийг арван жилийн дараа шинэчилж, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталлаа.
  • Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг батлав.

КОВИДЫН ХУУЛЬ ТӨРИЙН АЛБАНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ БУДИЛУУЛАВ

Товчоор Ковидын хууль гэж нэрлэсэн хуулийг зургаан сарын хугацаатай сунгах шийдвэрийг УИХ гаргав. Тус хуулийг өмнө нь хоёр удаа сунгасан юм. Дэлхий дахинд коронавирусийн шинэ хувилбар тархаж, зарим оронд хөл хорио тогтоосон. Мөн манай хил хаагдсан нь эдийн засагт хүндрэл учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Цар тахлын хуулийг ирэх долдугаар сарын 1-ныг хүртэл сунгахыг дэмжив.

 

Ковидын хуулийн уршгаар олон хүн төрийн алба руу сонгон шалгаруулалтгүйгээр, улаан гэрлээр нэвтрэв.

“Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д эдийн засагтай холбоотой хэд хэдэн заалт багтсан юм. Тухайлбал энэ хуулийг сунгаснаар иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулав. Мөн  гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг “Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль-д заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн  8.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтад заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.

Энэ хуульд анхаарал татсан нэг заалтыг 2020 оны 12-р сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. Энэ  нь “Албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэсэн заалт юм. Олон нийтийн зүгээс энэ заалтыг эсэргүүцэн, хүчтэй шүүмжилсэн ч дээрх заалтыг хуулиас хасаагүй. Энэ заалтын уршгаар олон хүн төрийн алба руу сонгон шалгаруулалтгүйгээр буюу улаан гэрлээр нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийг (ТАЗ) хийх ажилгүй болгосон юм. Иймд ТАЗ-өөс энэ сарын эхээр Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон албан үүргээс нь чөлөөлжээ.   

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БУЮУ БИРЖҮҮДИЙГ БҮРТГЭХ ХУУЛИЙГ БАТЛАВ

УИХ-ын гишүүн Н.Учрал нарын санаачилсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийг өнгөрсөн сард батлав. Хэдий хоцорсон ч хуультай болсон нь сайн хэрэг. Учир нь өнгөрсөн онд ар араасаа цуварсан коины (угтаа коин биш, токен боловч зориуд коин гэж нэрлэсэн) халуурлын улмаас олон хүн хөрөнгө оруулав. Арилжаа байнга болдог тул яг хэдий хэмжээний хөрөнгийг энэ зах зээл рүү оруулсан нь ч тодорхойгүй байна.        

Шинэ хуулийн дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, хянана. Хороо энэ оны дөрөвдүгээр сар гэхэд хуулийг дагалдах журмуудаа батална.  Журам баталснаас хойш гурван сарын дотор биржүүд СЗХ-нд бүртгүүлнэ. Тэгэхээр наадмаас өмнө одоо үйл ажиллагаа явуулж буй биржүүдээс хэд нь СЗХ-ны босгыг давсан нь тодорхой болох юм. Хэрэв таны сонгон үйлчлүүлсэн биржийг бүртгэхгүй бол яах вэ гэсэн болгоомжлол бий. Энэ нөхцөлд СЗХ-ны шаардлагыг давсан биржүүд рүү шалгалтад унасан биржийг хэрэглэгчдийг шилжүүлэх аж.  

Хуультай болсноор виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлдэг биржүүд коин бүртгэхдээ сайтар анхаарч, илүү хариуцлага хүлээх боллоо. 

АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ БАТАЛСАН ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Цахим гарын үсгийн тухай хуулийг арван жилийн өмнө баталсан ч цахим гарын үсэг олон нийтийн дунд хэрэглээ болж хэвшээгүй л байна. Иймд хуулийг шинэчлэн найруулав.

Өнгөрсөн арван жилд 38 мянган цахим гарын үсэг олгожээ. Нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендэрт оролцдог аж ахуйн нэгж, иргэд авсан байна. Харин шинэ хуульд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд 2.2 сая гаруй хүний иргэний үнэмлэхэд цахим гарын үсгийг суулгана. Иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно.Иргэн бүр цахим гарын үсэгтэй болоход энэ төрлийн гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ. Цахим гарын үсэг нь танигдалт төдийгүй, цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцэл байгуулахад, түүнийгээ илэрхийлэхэд баталгаа болно. 

Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан төлбөртэй авч болно. Харин өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байх юм.

ХҮЧТЭЙ ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРСАН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас УИХ-ын босгыг даваагүй хуулийн төслүүд бий. Тодруулбал Хөрөнгө оруулалтын тухай болон Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор гишүүдийн өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл мордохын хазгай гэгч болов. Д.Өнөрболор, П.Анужин нар нүүр хуудсаараа дамжуулан энэ төслийг боловсруулсан ажлын хэсгээс гарснаа зарласан юм. Учир нь хуулийн төсөлд гишүүдийн ярилцаж тохироогүй заалтуудыг нэмсэн хэмээн Х.Ганхуяг гишүүнийг буруутгав. Харин уул уурхайн бизнесээс хууль тогтоогч болсон Х.Ганхуяг гишүүн одоо ч төслөө хамгаалсаар, попуудын улмаас эдийн засагт ихээхэн хэрэгтэй байсан төслийг унагасан гэж үзсээр байгаа юм.

ЗГХЭГ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ҮХГ буюу одоогийн Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсруулж эхэлсэн. Хаврын чуулганаар төслийг хэлэлцэнэ.    

 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ҮХГ буюу одоогийн Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсруулж эхэлсэн. Хаврын чуулганаар төслийг хэлэлцэнэ.    

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ-ын гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй юм. Мөн даатгалын компаниуд энэ төслийг шууд эсэргүүцэв.     

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэхэд ихэнх гишүүн даатгалын компаниудын өмнөөс асуусан. Сонгогч нарын өмнөөс асуулт асуусан гишүүн ховор байв. Тэнцвэргүй хэлэлцүүлэг болсон. Даатгалын компаниуд улс төрчдийг санхүүжүүлдэг. Зүй бус ашгаа арван жил хамгаалуулж байна. Бид  хувийн хэвшлийг булааж, дээрэмдэх гээгүй. Мэдээллийг маш ихээр мушгин гуйвуулсан. Даатгалын компаниуд зөвхөн хэвлэл мэдээллийн PR-т зориулж 300 орчим сая төгрөгийг зарцуулсан. Эдгээр мэдээллийг хэн тарааж байгааг би МАН-ын бүлгийн хуралд нээлттэй зарласан. Ташаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргаж болохгүй. УИХ ташаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргавал энэ улс цаашаа яаж хөгжих вэ. Бүлгийн дарга хүртэл жолоочийн албан журмын даатгалыг төрд авна гэдгийг дэмжихгүй гэлээ. Төсөлд төрд авна гэдэг заалт байгаа үгүйг УИХ-ын дарга та хэлж өгөөрэй. Бид даатгалын салбарыг булшлах агуулга төслийн эх хувилбарт байгаа юу та хэлээд өгөөрэй" гэсэн юм.

Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталж, 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үүгээр жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын болгосон. Өнөөдрийн байдлаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээ үзүүлдэг 15 компани бий.  Эдгээр компани албадлагын аргаар жолооч нараас мөнгө хурааж, ашиг олж байна хэмээн үзэж хуулийн төсөлд ТӨР ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН КОРПОРАЦ БАЙГУУЛЖ, түүгээр дамжуулан даатгалын компанийн үйл ажиллагааг явуулах тухай тусгасан юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ