04 сарын 26, Баасан

Т.Доржханд: Үндсэн хуулийг өөрчлөх хүсэлтэй 100 мянган хүн гарын үсэг зурсан

Нам
1 жилийн өмнө
Т.Доржханд: Үндсэн хуулийг өөрчлөх хүсэлтэй 100 мянган хүн гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн аж.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт бид талбай дээр гарч, иргэдтэйгээ хамтарч "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" уриатай тогтолцоог өөрчлөх шаардлагыг тавьсан. УИХ-ын зүгээс бидний шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд бид 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог тогтолцоотой болох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Үр дүнд нь иргэд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна. 

Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа Монголчуудын зүгээс цахимаар гарын үсгээ илгээж байна. Одоогийн байдлаар цахимаар 3,000 гаруй гарын үсэг цуглаад байна. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. 

Гарын үсгээ зурсан иргэд Үндсэн хуулийн тогтолцоог яаралтай өөрчлөхийг дэмжиж байна. Зарим иргэд яагаад тогтолцоог өөрчлөх шаардлагатайг ойлгохгүй, мэдээлэлгүй байна. Мэдээлэл өгөхөөр бүгд дэмжиж байна. Энэ өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол болохгүй гэдгийг иргэд ойлгож байгаа. 

Тогтолцооны өөрчлөлтөөр Засгийн газрын цомхон болгоё, гаднын хөрөнгө оруулалтыг татъя, төсвийн 76 тал руу хуваахгүй эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалт хийдаг болъё, УИХ нь бодлого ярьдаг байя гэдгийг иргэд дэмжиж байна. 

УИХ-ын даргын зүгээс иргэдийн гарын үсгийг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Бид УИХ-ын даргатай хуулийн дагуу улс орныхоо тулгамдсан асуудлууд болон сонгуулийн тогтолцоог шийдээд явъя гэдэг дээр санал нэгдсэн. 

Мөн бид таван хоногийн өмнө УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг маргаашийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулж албан ёсоор өгнө гэсэн" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ