04 сарын 27, Бямба

Б.Жавхлан: Бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар дайрч байна

УИХ
1 жилийн өмнө
Б.Жавхлан: Бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар дайрч байна

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн "Чингис хаан" банкны хэрэг шүүхийн шатанд шилжсэн. Энэ хүрээнд тус банкны зээлдэгчээсээ өрөнд авсан гэх хүнсний ногоо хадгалах зориулалттай зоорийг төрд 25 тэрбумаар шахах гэж байна гэх яриа гарч, үүний цаана Сангийн сайд Б.Жавхлан бий гэх хардлага нийгэмд үүсээд байна. Тэгвэл УИХ-ын чуулгын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Сангийн сайд Б.Жавхланд хандан “Найр наадам яах вэ, хийчихнэ. Чадахгүй юм биш.

Гол нь хөгжихгүй байгаад асуудал байна. 200 мянган ам.доллар Украины дүрвэгсдэд хандивласан байна лээ. Тэрэнд чинь баяр хүргэе. Ерөнхий сайддаа дамжуулаарай. Танаас асуух юм байна. Та таван тэрбумын зоорийг 25 тэрбумаар шахаж байна гэнэ үү. Ингэвэл Монгол Улс хөгжих үү” гэж асуусан юм.

Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Энэ асуудлыг улс төржүүлж, хэсэг бүлэг хүн над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Энэ асуудал улсын төсөв, төлөвлөгөөнд огт ороогүй.

Хувийн компани хаана юу хийж явсныг мэдэхгүй. Надад тэнд орооцолдох шаардлага, шалтгаан байхгүй. Тэрнийг улс төржүүлж, над руу бүлэглэн зохион байгуулалттай дайрч байна. Тийм үү. Би тэгж ойлголоо шүү. Та энэ асуудлаа эцэслэн шалгачихаад энд орж ирж хэлээрэй” гэж хатуухан хариу дайлаа.

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ