04 сарын 26, Баасан

“Самурай” бондын 720 тэрбум төгрөгийг чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлснээр төлнө

Засгийн газар
1 жилийн өмнө
“Самурай” бондын 720 тэрбум төгрөгийг чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлснээр төлнө

Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын нэгдсэн чуулганы завсараар Монгол Улсын Хөгжлийн банкны зээл төлөлт, “Кью-Эс-Си” компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар сэтгүүлч нарт мэдээлэл хийлээ. Тэрээр, энэ оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй байхаар гарсныг мэдэгдлээ. Тодруулбал, Хөгжлийн банканд зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг олон улсын агентлаг тус банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилхан буюу хэвээр үлдээжээ. Энэ нь тогтвортой буюу ВВ гэсэн үнэлгээ. Зээлжих зэрэглэл буурахгүй гарснаар балансаа сайжруулах бүтцийн өөрчлөлтийг хийх боломжууд гарч ирж байна. Ингэснээр энэ оны 12 дугаар сарын 30-наар балансаа сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломж гарч буйг Сангийн сайд Б.Жавхлан дуулгалаа. Улмаар ирэх жилийн 9 дүгээр сард төлөх евро бондын тал дээр гадаад хөрөнгийн зах зээлд зохицуулалт хийх боломж нэмэгдэж байна хэмээн тайлбарлав.

Харин “Самурай” бондын тухайд иен, төгрөгийн хооронд харьцах өнөөдрийн ханшаар 720-иод тэрбум төгрөг төлөх учиртай. Энэ нь Засгийн газраас баталгаа гаргасан бонд учир үүнийг аль болох Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг бүрэн бүрдүүлж, тухайн банкаар өөрөөр нь төлүүлэх зорилт тавьж байна гэв. Энэхүү зорилт нэлээн ойртож байна. 500 тэрбум төгрөг төлүүлснээр мөн тэр хэмжээний мөнгө санд хуримтлагдаж байна гэсэн үг хэмээн мэдээллээ. 2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой байсан Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны 12 дугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын эрсдэлээс тодорхой хэмжээнд гарч байна.

Хөгжлийн банкны мэдээллээр "Кью Эс Си" ХХК өчигдөр 192 тэрбум төгрөгийн зээлээ төлөөд байна. Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банканд нийт 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгджээ. Ийм өндөр дүн гарахад сүүлийн 7 хоногийн хугацаанд Засгийн газар, Сангийн яам томоохон зээлүүдийн төлөлт дээр анхааран төвлөрч ажиллалаа. Тодруулбал, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч нарын нэг “Кью-Эс-Си” компани 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн барагдуулж дууслаа. Ингэснээр Хөгжлийн банк алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл байхгүй болсныг Сангийн сайд өнөөдөр мэдээлсэн юм. 

Нэмж мэдээлэхэд, энэ оны 1 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд Хөгжлийн банканд 43 зээлдэгчийн нийт 481,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Эргэн төлөлтийг зээлийн ангиллаар авч үзвэл:

  • хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 66,4 тэрбум төгрөг,
  • анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 75,5 тэрбум төгрөг,
  • чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 77,6 тэрбум төгрөг,
  • бүрэн төлөгдөж хаагдсан ангиллын төлөлт 262,3 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.

Үүнээс “Кью Эс Си" ХХК 191,120,985,745.00 төгрөг төлж, зээлээ бүрэн барагдуулаад байна. Хөгжлийн банкнаас мэдээлж буйгаар “Кью Эс Си” ХХК-д “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд тус банкнаас 71.3 сая ам.долларын зээлийг олгожээ.
“Кью Эс Си” ХХК нь зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтөө 2018 оны 6 сараас эхлэн тасалдуулж төлбөрийн зөрчил үүсжээ. Тиймээс банкны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 27-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлснээр энэ оны 1 дүгээр сарын 14-нд Улсын дээд шүүхээс "Кью Эс Си" ХХК нь 191,120,985,745 /нэг зуун ерэн нэгэн тэрбум нэг зуун хорин сая есөн зуун наян таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан Монгол Улсын Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нь Засгийн газар, АТГ, Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд ийнхүү “Кью Эс Си" ХХК нь зээлээ бүрэн төлж, барагдуулжээ.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ