04 сарын 27, Бямба

Б.Бат-Эрдэнэ: 2023-2024 оныг монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулж нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэлийг хангана

Засгийн газар
1 жилийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: 2023-2024 оныг монголд зочлох жил болгож зарласантай холбогдуулж нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэлийг хангана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тодруулбал "2021 онд Ой судлал хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлагийг байгуулахтай холбоотой асуудлыг УИХ-аар оруулж 2022 оны зургадугаар сарын 3-нд Засгийн газраар батлуулсан. Энэ тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр ойн сантай холбоотой төслүүд хөдөлж эхлэхээс гадна ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч цалинтай ажиллахаар боллоо.

Дараагийн шийдвэр бол 2023-2024 оныг монголд зочлох жил болгож зарлаж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэлийг хангана.

Цар тахлын дараагаар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой жуулчдын тоог нэмэх шаардлага үүссэн. Мөн монголыг дэлхий нийтэд таниулах хэрэгтэй болж байгаа. Тиймээс БОАЖЯ-наас Монгол Улсын гадаад улсуудад сурталчлах хүрээнд нэгдсэн цахим платформыг албан ёсоор нэвтрүүлж байна. Одоогийн байдлаар он гарснаас хойш 73 мянган жуулчин ирсэн статистик гарсан. Өнгөрсөн хугацаанд монгол аялал жуулчлалын стратеггүй явж ирсэн. Үүнийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Платформд бүхий шаардлагатай мэдээллүүдийг багтаана. Платформыг англи, хятад, орос, испани, солонгос, монгол хэл дээр нээнэ. Цахим систем рүү гар утас, цахим хэрэгслээр шууд нэвтрэх боломжтой. Мөн “VisitMongolia” аппликейшнийг нээгээд байна. 2019 онд монгол 579 мянган жуулчин ирж байсан бол энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлсэн.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ