04 сарын 27, Бямба

Б.Жавхлан: "Чингис" бондын бүх өр төлбөрийг, хаана юу санхүүжүүлснийг ил тод гаргах болно

Засгийн газар
1 жилийн өмнө
Б.Жавхлан: "Чингис" бондын бүх өр төлбөрийг, хаана юу санхүүжүүлснийг ил тод гаргах болно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын гаргасан нийт долоон бондын бүх зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ шийдвэр нь сүүлийн үед яригдаад байгаа Монгол Улс дефолт зарлана гэх мэдээлэлтэй холбоотой бөгөөд Ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөөд "Монгол Улсад ойрын гурван жилд өр зээлтэй холбоотой дефолт зарлах нөхцөл үүсэхгүй" гэдгийг онцоллоо. 

2012 оноос хойш Монгол Улс нийт 7 удаа бонд гаргасан. Үүнд 

  • 2012 онд "Чингис" бонд 
  • 2015 онд "Димсан" бонд 
  • 2016 онд Мазаалай бонд гарсан. 

Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд 2.2 тэрбум долларын бонд гаргажээ. 

Үүнээс хойш 

  • 2016 онд "Хуралдай"
  • 2017 онд "Гэрэгэ"
  • 2020 онд "Номад" 
  • 2021 онд "Century" гээд 

нийт 3 тэрбумын ам.долларын бонд гаргасан. 

Долоон удаагийн бондоор босгосон нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн "Чингис"  бондоор л төсөл арга хэмжээ санхүүжүүлжээ. Түүний дараагийн хоёр удаагийн бондоор төсвийн алдагдлыг алдагдлыг санхүүжүүлсэн бол үлдсэн бондоор өмнөх бондуудын өрийг дарсан талаар Б.Жавхлан сайд тайлбарлалаа. 

"Анх гаргасан бондуудын зарцуулалт эдийн засгийн үр өгөөжгүй, валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй тул дараагийн өр тавьж төлөхөөс өөр аргагүй. 

Зээлжих зэрэглэлийг үнэлдэг гурван том агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг  бүгд өмнөх жилийнхэд хэвээр үлдээсэн нь манай улс зээлийн менежмент сайн хийснийг харуулж байгаа. 

Мөн манай бондуудын өгөөж хөрөнгийн зах зээлд ижил үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн сайн байгаа. Өрийн асуудал өөрөө их эмзэг. Дэлхий нийтээрээ сорилтын үед байгаа энэ үед гадна талд эергээр үнэлж байхад дотооддоо ингэж ярьж байгаа нь олон нийтийг турхирч байгаа бөгөөд үүнээс болгоомжлох хэрэгтэй. 

Тиймээс Ажлын хэсэг "Чингис" бондын бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргах болно. 1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн Банкан дээр чанаргүй зээл болсон байгаа. Шалгалтын мөрөөр дараа долоо хоногоос мэдээлнэ" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ