04 сарын 26, Баасан

Горхи-Тэрэлжийн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Засгийн газар
1 жилийн өмнө
Горхи-Тэрэлжийн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж иржээ.

Үүнийг шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо.

ufnylw_296936115_442877117850972_7660031180435981863_n_x974

Тус хорооны иргэдийн хувьд газар эзэмшигчийн гэрчилгээгээ сунгуулахаас эхлээд орчин тойронд нь амралтын газар, аялал жуулчлалын баазууд олноор байгуулагдсанаар дуу чимээ, орчны бохирдол эрс нэмэгдсэнээс гадна иргэд, оршин суугчдын хашааны гарц, орцыг хааж хашаалах, түргэн тусламж, гал команд зэрэг төрийн наад захын тусламж үйлчилгээ авахад ч хүндрэлтэй болсныг хэлж байсан юм.

sc7gjq_297381027_442877047850979_5191246333951061366_n_x974

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус хорооны иргэд болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын газрын маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэхээр холбогдох мэргэжилтнүүдийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байлцуулан, иргэдийн бичиг баримт, газрын кадастрын зургийг газар дээр нь тулгаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дараа дараагийн шатанд шилжүүлнэ гэдгийг хэллээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Байгалийн тусгай хамгаалалттай газарт аж төрдөг иргэдийн тулгамдсан асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Засгийн газраас анхаарч буйг дуулгаад, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны холбогдох мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, иргэдийн эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлтийг бүрдүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг даалгав.

Мөн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хороо, дүүргийн удирдлагууд болон бусад албаныханд үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ