03 сарын 27, Даваа

С.Эрдэнийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкны зээлээс 530 сая төгрөг авчээ

УИХ
1 сарын өмнө
С.Эрдэнийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкны зээлээс 530 сая төгрөг авчээ

УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө  үргэлжилж байна. 

Яг одоо Хөгжлийн банкнаас зээл авсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Дарханы гурил тэжээлийн элеватор)-ны зээлийн асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр  "Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гэрчээр дуудагдаж тайлбар өглөө. Учир нь, түүний хувьцаа эзэмшиж байсан гэх "Молор констракшн" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлний мөнгөнөөс 530 сая төгрөг шилжүүлж авсан нь тогтоогджээ.  

Тэрбээр "Надад хувьцаа эзэмшиж байсан түүх байхгүй. Ямар үндэслэл, мэдээллээр асуудалд холбож дуудсаныг ойлгоогүй. Хоёрт, "Молор констракшн" ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авч байсан түүх байхгүй юм билээ. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээс өмнө судалсан юм. "Молор констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бадамцэцэг миний ээж биш, миний ээжийн дүү. Хөгжлийн банкнаас 8 тэрбум төгрөгийн зээл авсан асуудал нь Дарханы гурил тэжээлийн элеваторын л асуудал шүү дээ. Дарханы гурил тэжээлийн элеваторын хувьцааг "Молор констракшн" ХХК эзэмшиж байсан ч шилжүүлж өгсөн. Хувьцааны төлбөр болох хөрөнгийг шилжүүлж авсан нь зүйл болсон. Түүнээс Хөгжлийн банкнаас зээл аваагүй, холбоогүй" гэх тайлбарыг өглөө. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа